Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

БАРИМТ: ЖДҮХС-гийн зээлийг банкаар бус, ШУУД САНГААС санхүүжүүлдэг болгосон шийдвэртэй ТАНИЛЦАНА УУ

Б.Ану
2018 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Зургийг www.mpa.mn

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хумсалсан төрийн хариуцлагатай албан тушаалтнуудын тухай бид мэдээлсээр байгаа билээ. 

Тэгвэл анх энэ сангийн зээл арилжааны банкуудаар дамжиж, сангаас банканд, банкнаас иргэн, аж ажуйн нэгжүүдэд очдог буюу харьцангуй хяналт өндөр байжээ. Нэгэнт банк төр засгаас мөнгө аваад иргэн, аж ахуйн нэгжид зээлдэг байх энэ үед санхүүжилт авсан арилжааны банкууд өөрсдөө эрсдэлээ хариуцдаг байсан юм.

Өөрөөр хэлбэл, төр өөрөө шууд санхүүжүүлэгч байснаар ямар хэмжээний луйвар явагддагийг одоо бид харж байна. 

Тэгвэл сангийн мөнгийг банкаар бус, сан өөрөө хариуцдаг болгох шийдвэрийг 2016 оны арваннэгдүгээр сарын 9-нд Засгийн газраас түр журам гаргаж, ЖДҮХС-гийн зээлийг сан өөрөө олгож байх, хүүг нь бууруулж, хэмжээг нь нэмэгдүүлэх өөрчлөлтүүдийг оруулж ирсэн байна. 

Баримт 1, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын түр журмын эх хувь:

 
 
 

Энэхүү түр журам одоо Legalinfo.mn сайт дүрээрээ хадгалагдаж байгаатай ЭНД дарж танилцана уу, (Зураг дээр дарж томруулж үзэх боломжтой)

 

 

Баримт 2,  Түр журмын хавсралт буюу зээлийн хүү, зээлийн хэмжээ, зээлийг сангаас санхүүжүүлж болох тухай заасан хавсралт:

Хавсралтуудтай дэлгэрэнгүйгээр нь ЭНД дарж legalinfo.mn -с шалгаж болно. 

Баримт 3,  Засгийн газрын энэхүү түр журам 2017 оны зургаадугаар сард Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнгийн тушаал гарснаар байнгын болжээ. 

Тушаал нь, Legalinfo.mn сайт дээрхийг нь ЭНД дарж шалгаж болно.

 

Хавсралт нь:

Хавсралттай нь ЭНД дарж  legalinfo.mn -с шалгаж болно. 

Энэхүү хавсралт буюу шинэ журмаар мөн л зээлийг банкаар эсвэл шууд сангаас санхүүжүүлж болох тухайгаа дахин бататгасан заалтыг 1.3-т тусгаж өгсөн байна.