Хүний эрхтэн тогтолцооны өөрчлөлтөд агаар мандалд буй олон төрлийн бодис дангаараа болон хамтран нөлөөлдөг.
Тэдгээрээс бүх тогтолцоонд сөрөг нөлөөтэй нь РМ2.5 болон РМ10 тоосонцор юм.
РМ2.5 тоосонцрын агууламж хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү гарснаар амьсгалын тогтолцооны, хавдар, зүрх судасны тогтолцооны болон нөхөн үржихүйн тогтолцооны өвчлөлийн шалтгааны нэг болдог.
Тэгвэл РМ2.5 болон РМ10 нь хүйтний улиралд Монгол Улсын стандартад заасан хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнээс 8-12 дахин их байна.
Улаанбаатар хотын агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын агууламж:
Эндээс харахад хотын агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ жилээс жилд өсжээ. Өөрөөр хэлбэл, хотын хүн амын хувьд нарийн ширхэгт тоосонцрын хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан агаараар амьсгалах өдрүүд нэмэгдсээр байна.
Эрүүл мэндийн яамны мэдээгээр Монгол Улсын хэмжээнд 2018 онд бүртгэгдсэн өвчлөлийн тохиолдол (давхардсан тоогоор) 3.0 саяд хүрч, 2008 оноос 2.0 дахин өсжээ.
Бүртгэгдсэн өвчлөлийн тохиолдлын хандлагыг байршлаар авч үзвэл, 2008-2018 оны хооронд Улаанбаатарчуудын бүртгэгдсэн өвчлөлийн дүнд эзлэх хувь 2013 оноос өсөж, аймгуудын хувьд буурсан хандлагатай байна.
Агаарын бохирдол ба монголчуудын өвчлөлийн статистикийг харьцуулан судалсан Үндэсний Статистикийн Газрын бэлтгэсэн графикуудаас хүргэе.
График 2, Улаанбаатар хотын 10,000 хүн амд ногдох амьсгалын тогтолцооны өвчлөл, 5 хүртэлх насны хүүхдийн хатгалгаа өвчин, уушгины архаг бөглөрөл өвчин, 2008-2018 он. Эх сурвалж: ҮСХ
Сүүлийн 10 жилийн байдлаар Улаанбаатар хотын 10,000 хүүхдэд ногдох 5 хүртэлх насны хүүхдийн хатгалгаа өвчин өссөн хандлагатай байна.
Тухайлбал, 2018 оны байдлаар 1,808 болж, 5 жилийн өмнөхөөс 1.4 дахин, 10 жилийн өмнөхөөс 1.9 дахин өссөн байна.
10,000 хүүхдэд ногдох 5 хүртэлх насны хүүхдийн хатгалгаа өвчин 2018 онд хамгийн их буюу 1,808, хамгийн бага нь 2,009 онд 692 байна.
Харин 10,000 хүн амд ногдох уушгины архаг бөглөрөл өвчнөөр өвчлөгчид 2018 онд 144 болж 5 жилийн өмнөхөөс 18-аар, 10 жилийн өмнөхөөс 27-гоор өссөн байна. 10,000 хүн амд ногдох уушгины архаг бөглөрөл хамгийн их нь 2017 онд 169, хамгийн бага нь 2011 онд 112 байна.
Сүүлийн 10 жилийн байдлаар 10,000 хүн амд ногдох хатгалгаа өвчнөөр нас барсан хүн амын тоо харьцангуй тогтмол (1-2) байгаа хэдий ч үүнд 5 хүртэлх насны хүүхдийн хатгалгаагаар нас баралт (3-8) өндөр байсаар байна. 5 хүртэлх насны 10,000 хүүхдэд ногдох хатгалгаагаар нас баралт 2011 онд хамгийн их буюу 8 байсан бол үүнээс хойш буурч 2018 онд 3 болж, 5 жилийн өмнөхөөс 1- ээр, 10 жилийн өмнөхөөс 2-оор тус тус буурсан байна.
Тэгвэл Улаанбаатар хотын 5 хүртэлх насны 1,000 хүүхдэд ногдох хатгалгаа өвчнийг сүүлийн 5 жилийн байдлаар, сараар, агаарын бохирдлын дундаж үзүүлэлттэй харьцуулбал, агаарын бохирдол ихтэй саруудад ялангуяа РМ10 тоосонцрын дундаж хэмжээ ихсэх үед хатгалгаа өвчлөлийн түвшин нэмэгдэж байгааг дараах зургаас харж болно
График 3, 5 хүртэлх насны 1,000 хүүхдэд ногдох хатгалгаа өвчин, сараар, 2014-2018 он. Эх сурвалж: ҮСХ
Улаанбаатар хотын 5 хүртэлх насны 1,000 хүүхдэд ногдох хатгалгаа өвчлөлийн түвшин сүүлийн 5 жилийн саруудын дунджаар 12 дугаар сард хамгийн их буюу дунджаар 30, хамгийн бага нь 8 дугаар сард буюу дунджаар 3 байна.
График 4, Улаанбаатар хотын 1,000 амьд төрөлтөд ногдох төрөлхийн гажигтай төрсөн хүүхэд, амьгүй төрөлтийн түвшин, сараар, 2014-2018. Эх сурвалж: ҮСХ
Агаарын бохирдол нь ургийн өсөлт, хөгжил саарах, жин багатай, дутуу тээлттэй хүүхэд төрөх, зулбах зэрэгт нөлөөлдөг болох нь судалгаагаар нотлогджээ.
Төрөлхийн хөгжлийн гажиг нь удамшлын, жирэмсэн үе болон төрөхөөс өмнөх эхийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан үүсдэг байна. Агаарын бохирдолтой холбогдох нөхөн үржихүйн тогтолцооны өвчлөл болох 1,000 амьд төрөлтөд ногдох дутуу төрөлтийг сүүлийн 5 жилийн байдлаар харвал, 2016 оноос хойш өсөх хандлагатай байгаа бөгөөд 2018 онд 81 болж, 2014 оноос 30-аар нэмэгдсэн байна. 1,000 амьд төрөлтөд ногдох төрөлхийн гажигтай хүүхэд 2014 оноос хойш буурах хандлагатай бөгөөд 2018 онд 6 болж, 2014 оноос 2-оор буурчээ. Амьгүй төрөлтийн түвшин 2014-2015 онд 6-аас 8 болж өссөнөө, 2016 оноос буурсан байна.
1,000 амьд төрөлтөд ногдох төрөлхийн гажигтай төрөлт болон амьгүй төрөлтийн түвшинг сүүлийн 5 жилийн байдлаар, сараар, агаарын бохирдлын үзүүлэлтэй харьцуулж харахад бохирдол ихтэй сарын дараагийн саруудад төрөлхийн гажиг болон амьгүй төрөлтийн түвшин нэмэгдсэн байгааг харж болно (график 4). Амьгүй төрөлтийн түвшин 2015 оны 9-11 сард хамгийн өндөр буюу 10-12 байна.
Амьгүй төрөлтийн түвшин 2018 оны 12 дугаар сард 6 байгаа нь өмнөх сараас 4-өөр буурсан байна. Улаанбаатар хотын агаарын бохирдол 12, 1 дүгээр сард хамгийн өндөр байгаа бол 1,000 амьд төрөлтөд ногдох төрөлхийн гажигтай төрсөн хүүхэд 2014, 2015 оны 10 дугаар сард 12-13 байхад сүүлийн 3 жилийн байдлаар жил бүрийн 5-6 дугаар сард өндөр байна. Харин 1,000 амьд төрөлтөд ногдох төрөлхийн гажиг 2018 оны 12 дугаар сард 14 байгаа нь хамгийн өндөр бөгөөд өмнөх сараас 2 дахин өссөн байна.
График 5, Улаанбаатар хотын 10,000 хүн амд ногдох анхдагч даралт ихсэх өвчин, сараар, 2014-2018 он, Эх сурвалж: ҮСХ
Зүрх судасны тогтолцооны зарим өвчлөлийг сүүлийн 5 жилийн байдлаар, сараар, агаарын бохирдлын үзүүлэлттэй харьцуулан харья.
Анхдагч даралт ихсэх өвчнийг агаарын бохирдлын үзүүлэлттэй харьцуулахад агаарын бохирдол өндөр байсан дараагийн сараас өвчлөл ихэссэн байгаа зүй тогтол ажиглагдаж байна (график 5). Улаанбаатар хотын 10,000 хүн амд ногдох анхдагч даралт ихсэх өвчин 2018 оны 11 дүгээр сард хамгийн өндөр буюу 4, 7, 8 дугаар сард хамгийн бага буюу 23 байна.
Үндэсний Статистикийн Хорооны бэлтгэсэн энэхүү судалгааны дүгнэлтэд:
Агаарын бохирдол нь хүний биеийн амьсгалын тогтолцоо, зүрх судас, мэдрэл, нөхөн үржихүйн тогтолцооны зэрэг бүхий л эрхтэн тогтолцоо ялангуяа жирэмсэн эхийн ураг, 5 хүртэлх насны хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй нь судалгааны үр дүнгээс харагдаж байна.
Тухайлбал:
ҮСХ-ноос хийсэн энэхүү судалгааны бүрэн эхтэй ЭНД дарж танилцана уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!