УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн дэмжлэгтэйгээр Завхан аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн сурагч, багш нарын дунд англи хэлний олимпиад зохион байгуулагдлаа.
"Англиар ярьцгаая" уриатай тус олимпиадыг ганцаарчилсан болон багийн төрлөөр явуулжээ. Олимпиадад Завхан аймгийн нийт ЕБС-ийн 6,789 сурагч хамрагджээ. Үүнээс хоёрдугаар шатанд 335 сурагч, 49 багш шалгарсан байна.
Уг олимпиадыг Улсын тэргүүний Математик-Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай "Шинэ үе" сургуулийн хамт олон хамтран зохион байгуулжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!