ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Монголбанкны алт худалдан авалт 81% буурав

Т.Саран, iKon.mn
2019 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Монголбанкны Эрдэнэсийн сан 2019 оны хоёрдугаар сард 84.1 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 438.6 кг алт худалдан авч байснаас 354.5 кг дутуу буюу 81%-иар буурсан үзүүлэлттэй байна. Мөн хугацаанд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 9.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 2.3 кг алт тус тус худалдаж авчээ.

2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5% байсан. Харин 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 5%, алтны зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч 0-5%-ийг нэмж, нийт 5-10%-иар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулан алт олборлогч байгууллага, иргэдээс худалдан авч байна.

2019 оны хоёрдугаар сард алтны зах зээлийн үнэ 1,300 ам.доллараас дээш байсан тул ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 10%-тай байв.

Монголбанкны алт худалдан авах хоёрдугаар сарын дундаж үнэ 1 грамм нь 111,748.31 төгрөг байлаа.

 

График. 2000-2019 онд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 

 

 

Эх сурвалж: Монголбанк

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ХАХА
1
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Бодлого [202.55.188.44] 2019/3/7
Сая өвөл хэрэлдсээр байгаад АМ.хуулиа баталж амжаагүй...2.5% байсан хууль өгөөжөө өгч 22 тонн дээд амжилт тогтоосон 800 сая орчим доллар нийт экспорт нүүрс зэсийн хажууд 4% хувь буюу бага хувиар их өгөөжөө өгдөг салбар..энэ жил 5% байх төлөвтэй..энэ балиар улс төрч дарга нар бодлогоо хийж чадахгүй тэнэг масс нь тэжээдэг салбарыхаа авч өгсөн гутлыг өмсөөд эргээд тэднийгээ өшиглөх....агуу их тэнэглэл энэ буюу
0 | 0 Хариулах
aagii [202.9.44.49] 2019/3/6
kampaniud barag bugd amarch abigaa dulaarahaar ajil ehelne shuu dee yagaad ingej bicheed baigaa yum be
1 | 0 Хариулах
Altaa [49.0.137.4] 2019/3/6
Tegvel nodnin udii ued haanaasaa ter ih altiig tushaaj baisan yum be ?
1 | 0 Хариулах
Зочин [202.55.191.194] 2019/3/6
Алтны кампаниудад сайн шалгалт хийх хэрэгтэй. Угаасаа бүгдээрээ нууж байгаа ш дээ. Алтны салбар гэж нэг хууль бус орон зай Монголд нууц хэвээрээ байгаад бга.
2 | 0 Хариулах
Зочин [202.21.119.98] 2019/3/6
АМГ-аас алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, уулын ажил, олборлолтын байдалд шалгалт хийх хэрэгтэй. Баахан ажил хийж газар ухчихаад алт тушаахгүй байвал но-той гэсэн үг. Дэлхийн зах зээл дээр алтны үнэ ийм өндөр байхад алтны компаниуд өндөр ашигтай ажиллах ёстой доо.
2 | 0 Хариулах
Зочин [202.21.106.122] 2019/3/6
Hileer gargaj zarah ni zardaltai l baimaar um. huuli solihiig huleegeed dartsan bgaa bhaa. huuli oorchlohgui geed zarlachihval huleelt oor bolno.
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.33] 2019/3/6
Хил, гааль, цагдаагийн алба татвар төлөгчдийн өмнө үнэнч байвал Монголоос нэг ч грамм алт хууль бусаар гарахгуй. Асуудал МонголБанк юм уу, алт худалдан авах татварт байгаа юм биш ! Алтны салбар ингэж хууль бус дарамт, шахалт үзүүлэхээ болих хэрэгтэй. Арай л даварч байна шүү!
2 | 1 Хариулах
Хуцна биз [202.55.191.194] 2019/3/6
Алтныхан чинь л даварч байхад хил гаалынханд үнэнч бнуу хамаагүй ш дээ. Татвараа авч хяналтаа чанга тавиж байж хяналт тогтоохгүй бол бүгд нууж хааж байгаа
0 | 0 Хариулах