Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

ОСКАР 2019: ШИЛДЭГ КИНОГООР "Green Book" шалгарч, наадам өндөрлөв

А.Намуун, iKon.mn
2019 оны 2 сарын 25
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:24 2019/02/25

91 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын шилдэг киногоор найруулагч Питер Фаррелигийн "Green Book" шалгарч, шагнал гардуулах ёслолын арга хэмжээг өндөрлүүлэв.

Энэ удаагийн шилдэг кино төрөлд "Roma", "Bohemian Rhapsody" хүчтэй өрсөлдөж байсан хэдий ч ийнхүү "Green Book" шилдгээр шалгараад байна.

Тус кино шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин, шилдэг эх зохиолын шагналыг тус тус хүртээд байгаа юм.

12:15 2019/02/25

"Gravity", "Children Of Men" зэрэг уран бүтээлээрээ алдаршсан Альфонсо Куарон энэ удаагийн Оскарын шагналд Нэтфликсийн анхны уран бүтээл “Roma” киногоороо нэр дэвшээд байгаа билээ.

Тэгвэл энэ жилийн шилдэг найруулагчаар Альфонсо Куарон "Roma" киногоороо шалгарч, гурав дахь шагналаа хүртлээ.

2018 онд өөрийн сүлжээнд тусгайлан зориулсан уран бүтээлүүдийг үйлдвэрлэхэд $12 тэрбумыг зарцуулсан Нэтфликс компани “Roma” уран бүтээлээ Оскарт нэр дэвшүүлж, сурталчлах үйл ажиллагаанд $25 сая гаруйг зарцуулжээ.

12:08 2019/02/25

Шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг "The Favourite" киноны гол дүрийг бүтээсэн Оливиа Колмэн хүртлээ.

11:54 2019/02/25

Өнгөрөгч оны хамгийн олон үзэгчтэй, олны таашаалд хүрсэн киногоор Queen хамтлагийн түүхээс сэдэвлэсэн "Bohemian Rhapsody" кино тодроод байсан билээ.

Тэгвэл Оскарын шагналын томоохон, хүн бүрийн хүсэн хүлээдэг шагналуудын нэг "Шилдэг эрэгтэй гол дүр"-ийн шагналыг тус киноны гол дүрийг бүтээсэн Рами Малек хүртлээ.

Түүнтэй хамт Кристиан Бэйл "Vice", Брэдли Купер "A Star is Born", Вильиам Дэфой “At Eternity’s Gate”, Вигго Мортенсэн “Green Book” киногоороо тус тус нэр дэвшээд байсан юм.

11:36 2019/02/25

Лэйди Гага болон Брэдли Күүпэр нарын хамтран тоглосон "A star is Born" кино гарсан цагаасаа хойш 2018 онд олны таашаалд хүрсэн бүтээлүүдийн нэг болсон билээ. Тэгвэл тус киноны "Shallow" дуу киноны шилдэг дуугаар тодорч, Лэйди Гага анхны Оскарын шагналаа хүртээд байна.

11:31 2019/02/25

Киноны шилдэг эх зохиолоор "Green Book" шалгарлаа.

11:16 2019/02/25

Шилдэг дүрсний эффекттэй кино: "First Man"

Саран дээр хүрсэн анхны хүмүүсийн нэг Нил Армстронгийн амьдралын бодит түүхээс сэдэвлэсэн "First Man" кино дүрсний эффектээрээ шилдгээр тодорлоо.

11:05 2019/02/25

Шилдэг анимэйшн бүтээлээр "Spider-Man: Into the Spider-Verse" тодорлоо.

Өнгөрсөн жил хэд хэдэн томоохон анимэйшн бүтээлүүд үзэгчдийн хүртээл болсон билээ. Тэгвэл тэдгээрээс "Spider-Man: Into the Spider-Verse" шилдгээр шалгарлаа. Тус киноны уран бүтээлчид анх удаа Оскарт нэр дэвшсэн бөгөөд ийнхүү анхны шагналаа хүртээд байна.

10:44 2019/02/25

Оскарын шагнал гардуулах 91 дэх удаагийн ёслол АНУ-ын Лос Анжелес хотноо яг одоо болж байгаа билээ.

Энэ удаагийн Оскарын шагналд Netflix-ийн анхны уран бүтээл болох "Roma" кино таван төрөлд нэр дэвшиж, бусад томоохон продакшны бүтээлүүдтэй хүчтэй өрсөлдөж байгаа билээ.

Тэгвэл "Rоmа" шилдэг зураглаач болон шилдэг гадаад хэл дээрх киноны шагналын эзнээр тодроод байна.

Кинонд 1970-аад оны Мехико хотын дундаж гэр бүлийн үйлчлэгч эмэгтэйн түүхийг өгүүлдэг. Найруулагч Куарон өөрийг нь болон ах дүүсийг нь өсгөсөн гэрийн үйлчлэгч эмэгтэйн түүхээс уг киногоо сэдэвлэн бүтээсэн гэдэг.