Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Roma" болон "The Favourite" Оскарын хамгийн олон төрөлд нэр дэвшиж байна

О.Булган, iKon.mn
2019 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Image: Christopher Polk/Getty Images

Ирэх хоёдугаар сарын 25-ны өдөр буюу нэг сарын дараа 91 дэх удаагийн Академийн шагнал гардуулах ёслол АНУ-ын Лос Анжелес хотноо болох гэж байгаа билээ.

Тэгвэл өчигдөр энэ удаагийн Академийн шагнал буюу Оскарын шагналд нэр дэвшигчид тодорхой боллоо.

Энэ удаагийн Академийн шагналд Netflix-ээс гаргасан, Мексик улсын найруулагч Альфонсо Куароны "Roma" болон Fox Searchlight продакшнаас гаргасан "The Favourite" кино хамгийн олон төрөлд нэр дэвшин, хүчтэйгээр өрсөлдөх нь.

Түүний дараагаар Марвелийн цувралын нэг, супер баатартай Black Panther кино анх удаа шилдэг кино төрөлд нэр дэвшээд байгаа бол түүнтэй зэрэгцэн Bohemian Rhapsody, A Star is Born кино мөн хэд хэдэн төрөлд нэр дэвшжээ.

Гарсан цагаасаа хойш олны таашаалд нийцэж, шуугиан тариад буй, домогт Queen хамтлагийн түүхээс сэдэвлэсэн Bohemian Rhapsody-ийн хувьд Шилдэг кино, Шилдэг хөгжмийн найруулга, Хөгжмийн шилдэг засвар/edit/, Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин зэрэг төрөлд нэр дэвшээд байна.

Энэ жилийн хувьд Оскарын шагнал гардуулах ёслолыг Америкийн хошин урлагийн жүжигчин Кэвин Харт хөтөлхөөр товлогдоод байсан бол тэрбээр хөтлөх боломжгүй болсон гэдгээ өөрийн Твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Одоогоор түүнийг орлох хөтлөгчийг хараахан олоогүй байгаа аж.

2019 оны Академийн шагналд нэр дэвшигчид

Шилдэг кино

 
`Roma`
  • "Black Panther”
  • "BlacKkKlansman”
  • "Bohemian Rhapsody”
  • "The Favourite”
  • "Green Book”
  • "Roma”
  • "A Star Is Born”
  • "Vice”

Шилдэг найруулагч

 
`Alfonso Cuaron`
  • Спайк Ли "BlackkKlansman"
  • Павел Павликовски "Cold War"
  • Иоргос Лантимос "The Favourite"
  • Альфонсо Куарон "Roma"
  • Адам МакКэй "Vice"

Шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин

 
`A Star is born`
  • Яалитза Апаричио “Roma”
  • Гленн Клоуз “The Wife”
  • Оливиа Коулмэн "The Favourite”
  • Лэйди Гага “A Star is Born”
  • Мелисса Маккарти “Can you ever forgive me?”

Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин

 
`Bohemian Rhapsody`
  • Кристиан Бэйл “Vice”
  • Брэдли Купер “A Star is Born”
  • Вильиам Дэфой“At Eternity’s Gate”
  • Рами Мелак “Bohemian Rhapsody”
  • Вигго Мортенсэн “Green Book”

Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин

 
`Vice`
  • Эми Адамс “Vice”
  • Марина Де Тавира “Roma”
  • Режина Кинг “If Beale Street Could Talk”
  • Рэйчэл Вэйс “The Favourite”
  • Эмма Стоун “The Favourite”

Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин

 
`Green Book`
  • Махершала Али “Green Book”
  • Адам Драйвер “BlacKkKlansman”
  • Ричард И.Грант “Can you forgive me?”
  • Сэм Роквэлл “Vice”
  • Сэм Эллиот “A Star is Born”

Шилдэг кино зохиол /эх зохиол/

 
`The Favourite`
  • "The Favourite"
  • "First Reformed"
  • "Green Book"
  • "Roma"
  • "Vice"

Шилдэг кино зохиол /сэдэвлэсэн/

 
`BlacKkKlansman`
  • "The Ballad of Buster Scruggs"
  • "BlacKkKlansman"
  • "Can You Ever Forgive Me?"
  • "If Beale Street Could Talk"
  • "A Star is Born"

Шилдэг анимэйшн кино

 
`Isle of Dogs`
  • "Incredibles 2"
  • "Isle of Dogs"
  • "Mirai"
  • "Ralph Breaks the Internet"
  • "Spider-Man: Into the Spider-Verse"

Гадаад хэл дээрх шилдэг кино

 
`Shoplifters`
  • "Capernaum” Бүгд Найрамдах Ливан улс
  • "Cold War" Польш улс
  • "Never Look Away" ХБНГУ
  • "Roma" Мексик улс
  • "Shoplifters" Япон улс