Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Пассив барилга гэж юу вэ?

Барилга.мн
2019 оны 2 сарын 21
Барилга.МН
Зураг зураг
Пассив барилга гэж барилгын хийц болон байршил, материал зэргийн бүтцээр дамжуулж дулааныг хүлээн авах, хадгалах, агаар солилцох чадамжтай ашиглалтын маш бага зарцуулалтгай байшинг хэлдэг. 

Өөрөөр хэлбэл байгалийн тогтолцоог нарны панель зэрэг технологийн тусламжтай хүлээн авахаас илүүтэй хүчлэлгүйгээр ашиглах зарчмыг хэлдэг.  Раяыус (идэвхгүй, хүлцэнгүй)

Пассив барилгын халаалт (мөн хөргөлт)-ын эрчим хүчний хэрэглээг ердийн барилгынхтай харьцуулахад 80 хувь болон түүнээс их хэмжээгээр хэмнэлттэй болохыг батлан харуулсан дүгнэлтүүд байдаг. Халаалт болон хөргөлтөндөө маш бага эрчим хүч зарцуулахын зэрэгцээ дээд зэргийн тав тухтай амьдрах нөхцөлөөр хангах, зардлын хэмнэлттэй байх бодит сонголтыг пассив барилга өгдөг юм.

Эрчим хүчний хэмнэлттэй байшингийн талаар инженер, архитектор Г.Болд гуайтай ярилцаж суухад пассив байшинд хамгийн чухал хэрэгцээтэй нар  /дэлхийн бөмбөрцөг дээр тусч буй нарны тусгал хамгийн үр ашигтай тусгалаараа манай оронд тусдаг/, салхи, агаар нь манайд байхад бид эрчим хүч их зарцуулагдах хүйтэн байшин бариад амьдрана гэдэг байж боломгүй зүйл гэдгийг ихэд харуусан хэлж байсан юм. Тэрбээр Финлянд, Герман зэрэг орны мэргэжилтнүүдтэй хамт ажиллаж байхад манан ихтэй, нар ховорхон үздэг тус орнууд пассив байшин барьснаар эрчим хүчийг боломжоороо хангалттай хэмнэж чадсан бөгөөд манай  орныг нар салхины таатай нөхцөлөөрөө пассив барилгад хамгийн тохиромжтой орон хэмээн биширч байсныг дурдсан юм. Гэхдээ энэхүү барилгын зарчмыг ул суурьтай судлалгүйгээр хүмүүсийн мэдэхгүй дээр дөрөөлж "Канад хаус" шиг цуурч үнэ хүндийг нь бууруулах вий гэдэгт санаа зовдгоо ярьсан билээ. 

Пассив байшингийн ерөнхий хийцүүдээс цухас дурдахад: 

 

Пассив байшин барих байршлыг сонгохдоо нарны гэрлийн хүртээмж, хүйтний улиралд салхинаас нөмөрлөгдсөн байдлыг хамгийн түрүүнд анхаарах ёстой. Ер нь  урагшаа налуу байрлал хамгийн тохиромжтой юм.  Салхины хувьд түүний хурдыг хашаа, бут болон мод зэргээр 40 хувь хүртэл бууруулж болдог. Барилгын дулааны ихэнхийг агааржуулапт, цонх /хамгийн эмзэг хэсэг/ болон таазаар алддаг. Цонх нь сайтар битүүмжлэлтэй ба дулаалгатай болж өгвөл давхар шиллэгээтэй юмуу шөнийн цагт зориулж зузаан хөшиг эсвэл нэмэлт хаалтаар хааж байх нь зүйтэй. 

Өмнө зүг рүү харсан талд дийлэнх цонхыг байрлуулах нь зөв хэдий ч цонхны талбайн нийлбэр нийт талбайн 50 хувиас илүү гарч болохгүй. Учир нь шөнийн цагаар дулаанаа алддаг. Байшингийн хаалганууд салхи ба дулаан алдагдлаас үүдэвч-/тамбур/-ээр халхлагдсан байх ёстой.

Байгалийн агааржуулалтаар хөргөхдөө барилгын доторх дулаан агаар нь дээрээ байдаг бөгөөд дээр байрлалтай цонх, доор байрлалтай цонх хоёрыг зэрэг нээхэд гадагшилна. Агаар татан оруулах буюу сорох салхивчийг барилгын хойд талд байрлуулах нь зүйтэй. Манай орны хувьд пассив барилгын тухай ойлголт дөнгөж эхэлж байгаа тул энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг интернэтээс авах боломжтой. 

ГЭР БҮЛИЙНХЭЭ СОНИРХЛЫГ БОДОЛЦСОН ПАССИВ БАЙШИН ТӨЛӨВЛӨЛТ

 

Сакай хотын нэгэн гэр бүл пассив байшин барьдаг "Эргэх гэр” амины орон сууцны захиалга угсралтын компаниар үйлчлүүлж эрчим хүчний хэмнэлттэй, тохилог байшинг бүтээж, сэтгэл хангалуун аж төрж байгаа түүхээс сонирхуулъя.

"Бид гэр бүлээрээ хедөө гарч аялах дуртай" хэмээн ярих ноён К-ийн байшингаас барилгын компаниудын олон сонголтыг үзэж харах боломжтой.  Тухайлбал, эдний гэр бүл модон тавцан дээрээ ВВС хийх нь зуршил болж, гэртээ аяллын хэрэгслүүдээ эвтэйхэн агуулчих талбайтай болсон байна. (Аялалд гарахад үнэндээ эдгээрийг янзалж цэгцлэх нь түвэгтэй байдаг. Өмнө нь энэ гэр бүл аяллын хэрэгслүүдээ хэрхэн хадгалах түүний цэвэрлэгээ, агуулах шүүгээ сав гэдэг нь толгойн өвчин байсан бол одоо энэ асуудлыг шинэ байшиндаа бүрэн шийдвэрлэж чаджээ. Аяллын хэрэгслүүдээ бохирдсон ч хамаагүй далд хийх шүүгээг үүдээ зайтайхан төлөвлөж байгаад ил гутлын тавиурт хадгалах болсонг байна.

Гэрийн эзний дуртай хэсэг

 

“Хуучин орон сууцанд амьдардаг байхад гэрэл болон агаарыг хангалттай авч чаддаггүй. Мөн гэр бүлээрээ дуртай зүйлээ хийх орчин байдаггүй байсан бол одоо энэ боломжийг бүрдүүлсэн модон тавцандаа би туйлын дуртай” хэмээн гэрийн эзэгтэй ярилаа.

“Модон тавцан дээрээ буйдан болон явган ширээ тавьснаар өглөөг кофе уунгаа сонин уншиж угтдаг болсон нь амьдралын маань нэгэн жаргалтай мөч” хэмээн гэрийн эзэн мөн өгүүлсэн байдаг. Мөн тэрбээр охин маань гэрийнхээ хаана ч тухтай байж найзтайгаа харилцаж суухыг нь харах таатай байдаг хэмээн нэмж өгүүлсэн байсан. 

Гэрийн эзэгтэйн дуртай хэсэг

 

Гэрийн эзэгтэй гадаа орчинтой холбоотой байхыг хүсч байсан тул нарийн зүйлсийг ихэд анхааралтай авч үзжээ. Жишээлбэл, өрөөний ерөнхий төрх нь гялгар бус хээтэй материалтай, өнгөний хоршил нь ч зөөлөн дулаан байдлыг мэдрүүлж байхыг хүсчээ. Модоо сонгохдоо цэвэр, байгалийн будагтай, өргөндүү хэмжээтэйг шилж ашигласан тул тухтай байдалд түлхүү нөлөөлсөн байх гэж тайлбарлалаа.

Мөн буйдангаас харагдах тэнгэр болон танхим, нээлттэй угаалгын өрөө нь гэрийн эзэгтэйд хамгийн их таалагддаг аж. “Үнэхээр бүгд сайхан сонголт, гэрлэсний дараа эхнэрээсээ их зүйл суралцсан” хэмээн гэрийн эзэн ч өгүүлж байсныг нуух юун. 

Барилгын компаниа сонгоход юу нөлөөлсөн бэ?

Гэрийн эзэгтэй “Миний хувьд анх удаа яг л гэртээ байгаа мэт орчин угтсан тул шууд таалагдсан” гэсэн бол харин гэрийн эзэн “Дулаалга, агааржуулалт сайтай, газар хөдлөлтөд тэсвэртэй байдал зэргийг чухалчилсан” гэж байлаа.  Мөн зундаа сэрүүцүүлэх агааржуулагч нэгийг л ажиллуулдаг, өвөлдөө өглөө болон үдээс хойшдоо л халаахад гэр нь хангалттай таатай орчинтой байхуйц сайтар дулаалга, агааржуулалттай болсонд нь ихэд олзуурхаж байгаа аж. Модон тавцантай зочны өрөөг холбосноор илүү уужимхан орон зай бүрджээ.

 

Эх сурвалж: Барилга.мн

Зураг