Өнөөдөр манай дэлхийг тойроод нийт 1,957 хиймэл дагуул идэвхтэй ажиллаж байна. Үүний 43.4 хувь буюу 849 нь АНУ-ын мэдэлд байдаг ажээ.
Хятад улс 14.5 хувь буюу 284 хиймэл дагуултай, ОХУ 7.8 хувь буюу 152 хиймэл дагуултайгаар удаалж байна.
Европын орнууд, Япон, Энэтхэг зэрэг бусад улсууд нийлээд нийт хиймэл дагуулын үлдсэн 34.3 хувийг (672) эзэмшдэг ажээ.
Зориулалтаар нь ангилбал 39.7 хувь буюу 777 нь харилцаа холбооны, 37.6 хувь буюу 735 нь шинжлэх ухааны судалгаа, ажиглалтын, 11.4 хувь буюу 223 нь технологийн туршилт, судалгааны, 7 хувь буюу 137 нь залуур зүйн, 4.3 хувь буюу 85 нь сансар судлалынх байна.
Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!