ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

"...Миний ижийдээ очих томилолт"

Б.Ану
2019 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Зургийг www.mpa.mn
 

Ижийг минь төрөх гээд ёолоход

Зуун цэцгийн дэлбээ тасарсан ч

Намайг төрөөд чарлахад

Мянган цэцэг цомирлогоо дэлгэжээ

Намайг төрлөө гэж

Дэлхийн жин нэмэгдээгүй ч

Би яахын аргагуй нэмэгдэхүүн

Би газар, тэнгэрийн хүү

Дуртгал маргааш хоёрын хэлхээ

Дуу нулимс хоёрын голтриг

Хоёр туйлыг холбосон уртраг

Төрөх үхэхийн дундах бодгаль

Гэрэл сүүдрийн цогц

Өөрийгөө элээж

Өрөөлийг ирлэж дуусах

Өнжүүлийн цэнхэр билүүний хэлтэрхий

Би

Дороо эргэлдэх өдөр шөнө

Нарыг жилдээ нэг тойрох

Газрын хаан

Намайг тэврэх гэж ярагдсан газрын шархыг

Нар алтан утсаар хөвөрдөхийн цагт Би хасагдахуун... хэмээн шүлэглэдэг сод яруу найрагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын Уран Зохиолч Бавуугийн Лхагвасүрэн энэ өдөр хорвоогийн мөнх бусыг үзүүллээ.

Тэрбээр 1944 онд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт төрсөн. Улмаар Худалдааны техникум төгсөж, 1973-1977 онд ЗХУ-ын Киноны дээд сургуульд Уран сайхны кино найруулагчийн мэргэжлээр суралцжээ.

МЗЭ-ийн хорооны Ардын үлгэрийн танхимын эрхлэгч, Нийтийн аж ахуйн үйлчилгээний соёлын ордны найруулагч, Монголын радиод сэтгүүлч, Улсын хүүхэлдэйн театрын даргаар ажиллаж байсан. Мөн 1992 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож соёл урлагийн олон арван хуулийн төслийг их хуралд өргөн барьж батлалцаж байв.

Яруу найргийн анхны түүврээ уран бүтээл туурвиснаас хойш 20 гаруй жилийн дараа "Уянгын тойрог" нэртэй хэвлүүлжээ.

Түүнээс хойш "Цагаан тэнхлэг", "Ангир уураг", "Гашуун өвс" зэрэг шүлгийн ном хэвлүүлж, 4,000 мөр шүлэг бүхий "Тамгагүй төр", "Чимээгүй шөнө", "Бөртэ чоно", "Алтан шонхор" жүжиг туурвиж, "Бүлээн нурам", "Араатан" зэрэг кино, "Чи бидэн хоёр", "Үүлэн цэнхэр хангай", "Чамайг тойрон эргэлдэнэ", "Эр хүнийг хайрлаж яваарай" зэрэг олон дууны шүлэг нь дуунд дуртай ард түмний сонсох дуртай дуу болжээ.
 
"Боржигоны бор тал" зэрэг олон бүтээл нь дунд сургуулийн уран зохиолын хичээлийн хөтөлбөрт орсон байна.  Тэрээр "Болор цом" яруу найргийн наадмын гурван удаагийн эзэн яруу найрагч билээ.
 
Түүний зарим уран бүтээлээс:
 
Боржигоны бор тал 
 
Санаа алдахад 
Эхийн сүү тагнайд амтагдаж 
Салхины үзүүр залгихад 
Агь хоолойд аргасан 
Боржигины бор тал минь Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог 
Тэнгэрийн хэвтэр буурал тал минь 
Таанын цагаан толгойноос өөр 
Тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь 
Нандин эрхэмсэг эгэл боргилын туйл 
Нар хур царайчилсан газрын саальтай хормой минь 
Тэнгэр тийчиж намайг төрөхөд тал минь 
Торго шиг зөөлөн байсан чи 
Жаргал зовлон хоёрыг амсаж эдэлж 
Чулуун дээр чинь баяр гунигийн нулимс унагахад 
Эр хүн шиг нуруутай бай гэсэн шиг 
Эргүүлж над руу цацан хатуугаас хатуу байсан чи 
Сайран дээр чинь өдөлсөн жигүүртэн тэнгэртээ нөгчихөд 
Салхи хөлөглөсөн өд нь чам дээр эргэж буудаг 
Ботго нь үхсэн ингэний 
Борвио хагартал савирсан цусны туяатай сүүг 
Чи л залгиж зовлонг нь хугасалж 
Чинэсэн хөхийг нь амирлуулсан 
Дээдсийн шарил харваж унасан тэнгэрийн солирыг 
Дэлхийн төвтэй чи л нийлүүлсэн 
Чиний шарх 
Зүрхний шархнаас хождож анина тал минь 
Тугалын бэлчээрээс эхлэн 
Тоглоом дэлгэсэндээ чи 
Намайг эрх болгосон 
Туулсан зуунуудын гашуун сургамжийг 
Хэлж зүрхлээгүйдээ чи 
Намайг гэнэн болгосон 
Газрын нүдэн булгийн чинь 
Хад цоолсон догшин цамнаа 
Намайг эрэмгий болгосон 
Хөрөөний ир шиг алсын намхан уулсын чинь орой 
Хөх галын чинь урт улаан дөл 
Намайг бадрангуй болгосон 
Сайхан чинийг гандах элэгдэх хоёр 
Сартай шөнийн чинь чимээнд зангирах цагаан аялгуу 
Намайг уяхан болгосон 
Нутаг усны минь хаяа өлзийтэй түмэн 
Нуур тойрмын ширхэг чулуу хүртэл 
Намайг хүн болгосон 
Байдуу мянганы уулсаа дууриан 
Толгойд буурад сууж 
Багадаа хөхсөн эхийн сүү 
Гадагшлахын цагт 
Шүлгээ би чам дээрээ 
Хүн улуу шиг орхиод 
Сүүдрээ дарж унахдаа 
Элгий чинь цөмлөн шингэнэ 
Боржигины бор тал минь
 
Эдлэн
 
"Үхэл бидэн хоёр
Эхийн тунамал дунд цуг үүссэн
Эсэнлэх тэр үүрээр цуг хашгирсан
Морины нуруунд 
Хоёр талаас нь цуг ассан...
Айлд хоёулаа хамт бууж
Амрагийн уруулыг үхэл бид хоёр хувааж үнссэн
Зовлонгийн оромж миний толгой
Зоргоороо үхэлтэй дэр хувааж
Там диваажин хоёрын элч үхэл
Тал бие шиг минь хамт оршсон
Амьдын гал “аа” омгоороо
Үхлийг би дарладаг байсан
Алгуурхан тэр дотроос минь
Үгүй болоход минь дурладаг байсан
Би хэмээгч нэгэн бие
Бурхан чөтгөр хоёрын
Буйлж эзэгнэсэн эдлэн болсон
Намайг хүн болгож ургуулаад
Над дээр бас юм болгон тарьсан
Учрыг олохын дон над дээр ургасан
Ухаан ургасан
Урт амьдрахсан гэсэн тэнэг зөн ургасан
Үнэн сайхан ханийн өлмийд
Үхэж алдах хайр ургасан
Үрээ гэж санаа богшиж
Үйлээ эдлэх үүрэг ургасан
Хагацлын нулимстай жимс
Халуун сагсуу бодол ургасан
Хүнд байдаг юм болгоныг
Хүглийтэл над дээр тарьсан
Өөд болсны минь дараа
Өт мартахуй хоёр миний ургацыг хураана
Буруутай зөвтэй орчлонд би
Бурхан, чөтгөр хоёрын эдлэн явсны
Мөнх, мөнх бус хоёрын
Мөчөөрхөл тэгээд дуусна
Үхэл - миний хамгийн хуучин хагацал
Үхэл - миний ижийдээ очих томилолт ... хэмээн шүлэглэж билээ...

Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэгт оролцож байсан нь:

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
775
Зураг
ХАРАМСАЛТАЙ
37
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
3
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
90 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [64.119.19.133] 2019/8/25
багаасаа энэ хүний шүлгийг цээжилж уншиж бахархаж явсан цаг саяхных
0 | 0 Хариулах
Zochin [112.72.11.106] 2019/2/11
Vneheer aguu hvn bsan ene hvnii holiin chigchii huruund ch hvrehgvi malnuud bvv muul ongorson hvnii yasiig bvv ondolzvvl
0 | 0 Хариулах
Зочин [66.181.169.66] 2019/2/11
Ум сайн амгалан болтугай.
0 | 0 Хариулах
уншигч [202.126.89.23] 2019/2/10
Таны шүлгийг уншиж хүн болсон олон олон хүний нэг нь би билээ, таны шүлэг% бүтээл мөнх орштугай
0 | 0 Хариулах
Сорхагтан [66.181.161.107] 2019/2/10
Эмтрэх зүрхгүй адгуус нууд минь амьдад н та нар үхэл рүү түлхэх үгсийг хатуу үгсийг хангалттай чулуудаа биз дэ одоо болноо ясыг н бүү өндөлзүүл бурхны өмнөөс гууя эс бөгөөс үйлийн чинь үр чам дээр бус үр хүүхдүүд дээр чинь ирнэ шүүү
0 | 0 Хариулах
zochin [112.72.11.104] 2019/2/8
Ungursun huniig hurtel muulj bicheel uhamsargui ymnuud yaj horvoog barna da ta nar sain saihan humuusiig unelj hundelj sur.
0 | 0 Хариулах
zochin [112.72.11.104] 2019/2/8
Zarim neg surug muuhai setgegdel bichsen humuus uursduu ene hunii chigchii huruund n ch hurehgui suraggui garuud bj buzar amaa hamhij yv.Ta nariig bodhod hj buteesen ymtai heleh ugtei saihan nairagch bsan haramsaltai sanagdaj bn
3 | 0 Хариулах
Bi [202.126.89.123] 2019/2/7
Nay shahsan zonog baij yadarsan ard tvmnees mongo tsugluulj eleg suulguulj ntr.Monh naslah gesiim bh daa,shunaliin hvvdii chini
4 | 19 Хариулах
Бабаяга [202.126.89.202] 2019/2/7
Хуц л даа чи
1 | 0 Хариулах
Зочин [107.10.112.139] 2019/2/7
huniig ingej bofoj yarij bgaa iim humuus oodlohgui de!
4 | 0 Хариулах
Зочин [203.104.11.40] 2019/2/12
irguu golog mini chi yg oor oorteigoo yridag setgetsiin owchtei baih te ooriinhoo bichsen comment deer reply bichij ntr
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.246] 2019/2/9
Зөв мэдээлэлтэй болоод бичээч. Элэг биш ходоодны хагалгаанд орсон юм. Хүмүүсээс бол цуглуулаагүй ард түмэн хайрладаг хүндэлдэг учраас өгдөг юм. Чам шиг ийм хар сэтгэлтэнд дусал ус ч олдохгүй
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.119] 2019/2/10
Ymar uudgvi bileggvi yum bichdimbdee nas n haraah bailgvidee tvvnii orond gants maani helchihgvidee tertee tergvi hiih yuma hiigeed uls orondoo vneledchihsen buural shvv dee
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.223] 2019/2/10
ci vxeerei
0 | 0 Хариулах
Зочин [59.153.87.56] 2019/2/7
муу ерын чѳтгѳрийг Монгол тѳрийн тэргүүн болход их хувь нэмэр болсон чи Ижийдээ биш эрэлгийн үүдэнд очин доо
2 | 23 Хариулах
Зочин [103.26.193.115] 2019/2/10
Bitgii huts gulug mine erelgiin elchid harin bi chmg ochuulj bolno shuu uulzaarai chi nadtai
0 | 1 Хариулах
Сорхагтан [66.181.161.107] 2019/2/10
Амьдад нь харааж болно оо гэвч ясыг нь битгий өндөлзүүл гуйя бурхны өмнөөс чи хүн мөнүү
0 | 0 Хариулах
Зочин [202.9.45.97] 2019/2/7
Хорвоо танаар минь дутна. Мѳнх тэнгэрийн орондоо тайван нойрсоорой ах минь
3 | 0 Хариулах
Зочин [202.9.44.105] 2019/2/6
Ийм сайхан хүмүүн дахиад монголдоо төрөөсэй... Монгол элгэн түмэн таныг үгүйлэх болно оо!
2 | 0 Хариулах
иргэн [202.179.27.56] 2019/2/6
энэ бүх Шүлэг Найраглалыг нь Төр засаг хангалттай Үнэлсэн шүү дээ
4 | 0 Хариулах
Batsvhk [202.126.89.14] 2019/2/6
Olniixoo xair xvndleliig xvleesen sain bas daa enx amaglangiin orondoo taiwan noirsdoo ta min bidniixee setgel zvrxend vvr monxron vldex bolno um sain amaglan boltugai
3 | 0 Хариулах
Zulaa [66.181.186.17] 2019/2/6
Хийсэн бүтээсэн онцын зүйлгүй л юм. Гэхдээ өөрийгөө хүндлүүлж чадаж байхад яах вэ дээ. Ум маани бадми хум
7 | 12 Хариулах
A [106.133.86.135] 2019/2/6
Чи ойлгохгүй, чамайг бүр хэн ч танихгүй...
7 | 3 Хариулах
Zulaa [66.181.186.17] 2019/2/6
Намтарыг нь хараад бичлээ хө. Уучлаарай. Намтарт нь юу бүтээсэн нь дутуу юм байлгүй дээ. Уучлаарай.
1 | 16 Хариулах
Оргил [66.181.161.9] 2019/2/6
Заримдаа залгиж сурах хэрэгтэй л байдаг юм даа... Хэрэггүй үгээ...
7 | 1 Хариулах
Nomin [82.113.106.168] 2019/2/6
Хүнд бас цаад ухааны цараа гэж зүйл төрмөл оршдог юм шиг.Их сонин хүмүүс бас байх юм.Хорвоогоос одож буй хүнд хүндэтгэлтэй ханддаг нь уг нь хүний ёс байлтай
4 | 0 Хариулах
зочин [202.9.43.206] 2019/2/6
Энд бичигдсэн товч намтраар дүгнэлт хийх нь буруу шүү хѳ. Аливаа хүний хийсэн бүтээснийг олон жил таньж мэдсэний үндсэн дээр ѳѳрийн дүгнэлтээ хийх нь зѳв болов уу. Лхагвасүрэн гуайн хувьд үгийн их мастеруудын нэг гэдэгтэй хэн ч маргахгүй буй заа. Ум сайн амгалан байх болтугай.
3 | 0 Хариулах
зочин [202.9.43.206] 2019/2/6
Үгээр урлахуйн их мастеруудын нэг гэх нь оновчтой болов уу...
0 | 0 Хариулах
Zochin [77.240.103.205] 2019/2/7
Zulaa chi hooson tolgoit mini ee chamd bish mongoliin ard tvmen ter bvv hel mongol ugsaatnuudad zoriulj oyunii ih horongo oruulalt hiisen hvn neg nomiig unshchihaad neg 2 shvleg nairgiig ni unshaad uhaj dvgnechiheed olon ym yri ene aguu hvnii derged ochvvhen muu ot mini
6 | 0 Хариулах
Сорхагтан [66.181.161.107] 2019/2/10
Чи хүн мөнүү
0 | 0 Хариулах
Зочин [27.123.214.2] 2019/2/6
Ум сайн амгалан болтугай!
1 | 0 Хариулах
Би [103.229.120.113] 2019/2/6
Хөх тэнгэрийнхээ дор амгалан нойрсоорой ухаарал хайрласан мөртүүд тань бидэнд мөнх үлдэнэ
2 | 0 Хариулах
гэрэлмаа [66.181.181.145] 2019/2/6
уйллаа уйллаа уйллаа сайхан эр хүн минь шүлгүүдийг чинь уншихад хацар даган урсах юм арай л эрт явчихлаа таны шүлэг хэрэгтэй байсан юм бйалгүй дээ сайн хүнд эргэж төрөх болтугай
2 | 0 Хариулах
Зочин [202.21.106.141] 2019/2/6
Монголчууд бид хүнд их өрөвч сайхан ард түмэн шүү.
4 | 0 Хариулах
Хонгор нутгаас [139.5.216.203] 2019/2/6
Сайхан МОНГОЛ opондоо эр хүн шиг эцэг хүн шиг хүү нь юм шиг сайхан амьдарсаан та Энэ сайхан МОНГОЛ эх орондоо, элгэн садандаа эргэж хурдан төрөөрэй Хорвоогийн жам ийм л хатуу шүү АМЬДДАА БИЕ БИЕЭ ХАЙРЛА ХҮМҮҮСЭЭ
2 | 0 Хариулах
H .Cүхбат [64.119.25.251] 2019/2/6
сайхан буурал найрагч маань тэнгэрийн орондоо амгалан суугаарай.тэнд ч гэсэн та минь100 эрхэмээ хөтлөөд хэлэх гэсэнээ хэнэггүйхэн хэлж асууж яваарай.ум сайн амгалан болтугай.
0 | 0 Хариулах
Од [103.26.195.10] 2019/2/6
Та минь үр хүүхэддээ эргэн төрөх болтугай. Ум ма ни бад мэ хум:pray::pray::pray:
0 | 2 Хариулах
Purevsambuu [202.9.42.169] 2019/2/6
Uran zurag Uyanga duu Yaruu nairag Uhaant bodrol negen bied tsogtslon bailaa Ikh humuun ta mini tengeriin orondoo amagal orshigee Um sain amgalan boltugai
0 | 0 Хариулах
Gerel [66.181.178.73] 2019/2/6
Өнжүүлийн хөх чулуу хагарлаа. Өөр үг хэлэх гэхэд эмтэрсэн чулууны ир хэлийг минь зүсэм байна.
10 | 2 Хариулах
Огоо [202.126.89.20] 2019/2/6
Тиймээ та цаглашгүй их ухаантан монголын ард түмний соен гэгээрүүлэгч байлаа итгэхэд бэрх юм Та монголын ард түмний сэтгэл зүрхэнд үүрд орших агуу хүн билээ
0 | 0 Хариулах
gg [66.181.160.57] 2019/2/5
horwoogiin jam yum daa tsagaan saraar burhanii orond bgaa eejdee zolgohoor odson bna Yamar aguu hun bilee ta mine tanii buteel bidend uurd dursagdanaa ah mine
8 | 0 Хариулах
Зочин [64.119.27.43] 2019/2/5
Ум сайн амгалан болтугай !
0 | 0 Хариулах
иргэн [66.181.160.8] 2019/2/5
Ум сайн амгалан болтугай сайхан монгол орондоо эргэн төрөөрөй
0 | 0 Хариулах
Чука (Берлинээс) [95.91.209.153] 2019/2/5
Цаглашгүй их буяны энэ өдрөөр бурханыхаа оронд заларсан яндашгүй их билиг авъяастан Монголдоо дахин төрөөрэй.
0 | 2 Хариулах
Шаравжамц. Хангал. [202.9.45.25] 2019/2/5
Зоргол Хайрханыхаа бэлд, Боржигоны бор талдаа эргэж төрөөрөй их найрагч буурай минь
2 | 0 Хариулах
Zochin [66.181.161.119] 2019/2/5
Хөөрхийдөө. Ингээд яваад өгөхөд эрт санагдаж байна.Мундаг хүн шүү дээ хөөрхий минь
4 | 0 Хариулах
Nesh [202.9.45.182] 2019/2/5
Ta mine odoo bolson gesen shig bodsonoo heregjisen ued bidniigee orhin yawlaa daa burhanii oron doo tawan amgalan noirsogoiroo ta mine.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.92] 2019/2/5
Арван жилд байхдаа боржигины бор тал шүлгийг нулимс дуслуулан цээжилж байснаа санаж байна.
1 | 1 Хариулах
Дүйнхэржав [64.119.25.190] 2019/2/5
Ум мани бад мэ хум
0 | 0 Хариулах
Зочин [120.142.31.236] 2019/2/5
torson nutag onjuuldni monh noirsuulaasai
0 | 0 Хариулах
Bolor [125.191.113.85] 2019/2/5
Ийм мундаг хүмүүстэй нэг агаар амьсгалаад явж байсан бид азтай хүмүүс. Ум сайн амгалан болтугай
4 | 0 Хариулах
Зочин [66.181.187.89] 2019/2/5
Ум Ма Ни Бад Мэ Хум
1 | 0 Хариулах
УМ МА НИ БАД МЭ ХУМ [64.119.16.153] 2019/2/5
ҮР ХҮҮХЭДДЭЭ ЭРГЭН ТӨРӨХ БОЛТУГАЙ. УМ МА НИ БАД МЭ ХУМ.
0 | 0 Хариулах
Зочин [58.143.114.69] 2019/2/5
um maani badmi hym
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.204] 2019/2/5
Um sain amgalan boltugai
0 | 0 Хариулах
Зочин [103.229.122.134] 2019/2/5
Um ma ni bad me hum
0 | 0 Хариулах
Tuvshin [103.212.116.109] 2019/2/5
Aguu Nairagch Ta Mongol Eh Orondoo Irgen Turuurui. Um Sain Amgalan Boltugai.
0 | 0 Хариулах
Bold [66.181.184.238] 2019/2/5
Dahin eh orond min iim augaa humuus mud turuhgui haramsaltai eh delhiin hursundu amgalan noirsogde
0 | 0 Хариулах
Зочин [213.55.176.153] 2019/2/5
Saihan buural min ijiidee saadgui ochin zolgoh boltugai um sain amgalan boltugai
1 | 0 Хариулах
Баярмаа [66.181.160.89] 2019/2/5
Ум сайн амгалан болтугай
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.215] 2019/2/5
Моннолы утга зохиолын тэнгэрт том од харваж ард түмэнд, УТГА ЗОХИОЛД НӨХӨЖ БАРШГҮЙ ГАРЗ ТОХИОЛОО. Бурханы орондоо тайван,морилдоо.
1 | 1 Хариулах
Зочин [150.129.142.159] 2019/2/5
Burhanii orondoo taiwan noirsooroi.Um sain amgalan boltugai.
0 | 0 Хариулах
zochin [203.91.115.38] 2019/2/5
Um sain amgalan boltugai
1 | 1 Хариулах
Daasvren [66.181.161.31] 2019/2/5
Um sain amaglan boltugai
0 | 0 Хариулах
... [66.181.161.18] 2019/2/5
ижийдээ очих томилолт та минь амгалан нойрсдоо
0 | 0 Хариулах
Зочин [202.9.43.205] 2019/2/5
Sod humuun baisaan.uran zohioliin hicheeld ene humuunii buteel tom oron zai ezeldeg yum.
2 | 0 Хариулах
Otgonsuh [202.126.89.72] 2019/2/5
Uhaantai humuun um ma ni bad mi hum
0 | 1 Хариулах
Зочин [66.181.184.73] 2019/2/5
Тайван нойрс доо.
0 | 0 Хариулах
baterdene [117.111.13.114] 2019/2/5
Augaa hun gej uur yumaa
1 | 0 Хариулах
Зочин [112.72.11.112] 2019/2/5
ум сайн амгалан болтугай
1 | 0 Хариулах
Равжаа [150.129.140.114] 2019/2/5
Хүндэлж явдаг байсан хүн
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.16] 2019/2/5
ум сайн амгалан болтугай
3 | 0 Хариулах
УМ АМГАЛАН БОЛТУГАЙ [202.9.43.30] 2019/2/5
МОНГОЛЫН АРД ТҮМЭНД МАШ ИХ ГАРЗ УЧИРЧЭЭ. АУГАА ХҮН БАЙСАН. ЭНЭ ЖИЛ УРЛАГ ЯРУУ НАЙРГИЙН ТОМ ХҮМҮҮСИЙГ ОЛНООР НЬ АВЧ ОДЛОО
7 | 10 Хариулах
Зочин [66.181.161.87] 2019/2/5
Харин тиймээ нохой жил арай л хатуу б.лаа
1 | 0 Хариулах
Зочин [202.21.106.141] 2019/2/6
Nope! Амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжилнэ.
1 | 1 Хариулах
Зочин [202.126.89.34] 2019/2/5
Ум сайн амгалан болтугай.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.181.197] 2019/2/5
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ
0 | 0 Хариулах
B.Lhagvasuren [202.21.106.123] 2019/2/5
Uhel minii tsagaatgal Uhel minii ijiidee ochih tomilol
1 | 0 Хариулах
Зочин [112.72.12.3] 2019/2/5
Um mani badme hum
0 | 0 Хариулах
Тулгаа [210.106.212.11] 2019/2/5
Ум мани бадми хум
0 | 0 Хариулах
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ [198.52.38.4] 2019/2/5
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.186] 2019/2/5
Үнэхээр харамсалтай байна. Оронд нь нэг феодал үхчихгүй дэ
1 | 11 Хариулах
Zochin [220.248.61.244] 2019/2/5
Заавал хүн үхүүлж яах гээв.
3 | 1 Хариулах
Зочин [202.21.106.141] 2019/2/6
юу гээд байгаа пролетари вэ чи!
0 | 0 Хариулах
ӨВГӨН [59.153.114.177] 2019/2/11
Элбэгдорж Баярцогт Баяр Сайханбилиг Энхболд мэтийн шаарууд оронд нь далд орохгүй дээ
0 | 0 Хариулах
aguu hun de [139.5.217.152] 2019/2/5
Tuunii bichsen shulgiig ubshaad bi gaihdag yaj ingej mundag setgedeg bainaa gej.
17 | 0 Хариулах
Зочин [43.242.243.199] 2019/2/5
Um sain amgalan boltugai
1 | 0 Хариулах
Зочин [174.197.25.43] 2019/2/5
Үхэл - миний хамгийн хуучин хагацал Үхэл - миний ижийдээ очих томилолт
17 | 0 Хариулах
Зочин [103.212.117.127] 2019/2/5
Ум сайн амгалан болтугай.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.72] 2019/2/5
Um sain amgalan boltugai
1 | 0 Хариулах