Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд тамга тэмдгийг нь өгч, шинэ сайдуудад амжилт хүсэв

А.Намуун, iKon.mn
2019 оны 2 сарын 2
iKon.MN
 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар томилогдсонд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх баяр хүргэж, ажлын амжилт хүсээд, шинэ даргад тамгыг нь гардуулан өглөө. Ерөнхий сайд шинээр томилогдсон сайд нартаа баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн танилцуулгаас

Төгссөн сургууль, мэргэжил:

  •  2001 онд Бэрс дээд сургууль, сэтгүүлч
  • 2005 онд Австралийн Мельбурний их сургууль, Олон улсын төсвийн менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн
  • 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч
  • 2008 онд МУБИС-ийн Нийгмийн ухааны сургууль, боловсрол судлалын магистр
  • 2011 онд МУИС-ийн Улс төр, нийгмийн шинжлэх ухааны сургууль, улс төр судлаач
  • 2015 онд АНУ, Харвардын Их сургуулийн Төрийн удирдлагын сургууль, магистр

Ажилласан байдал:

  • 2001 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
  • 2002 онд “Дэлхийн зөн Монгол” Олон улсын байгууллагын Хан Хэнтий нутгийн хөгжлийн хөтөлбөрийн удирдагч
  • 2006 онд “Дэлхийн зөн Монгол” Олон улсын байгууллагын Улаанбаатарын бүсийн захирал
  • 2008 онд Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга
  • 2009 онд МАН-ын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгийн танилцуулгаас

Төгссөн сургууль, мэргэжил:

  • 1991 онд Цэцэрлэг хотын 8 жилийн дунд сургууль
  • 1993 онд Цэцэрлэг хотын 2-р дунд сургууль
  • 2002 онд МУИС-ийн нийгмийн факультет, түүхч археологич-антропологич
  • 2004 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг магистр

Ажилласан байдал:

  • 2002-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт, ахлах референт, Ерөнхийлөгчийн шадар туслах
  • 2009-2010 онд ХХААХҮЯ-ны сайдын зөвлөх
  • 2010-2012 онд Архангай аймгийн Засаг дарга
  • 2012-2016 онд Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2017 оноос Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга

Зам, тээврийн хөгжлийн сайд Бямбасүрэнгийн Энх-Амгалангийн танилцуулгаас

Төгссөн сургууль, мэргэжил:

  • 1989 онд Алтай хотын 10 жилийн хоёрдугаар дунд сургууль
  • 1991 онд ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны академи
  • 1995 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль

Ажилласан байдал:

  •  1995-1999 онд Аюулгүй байдлыг хангах ерөнхий газар
  •  1999-2003 онд “World Trans” ХХК
  • 2003-2005 онд “Улаан бутан” ХХК
  • 2005-2008 онд “Таван-Эрдэнэ” ХХК
  •  2008-2016 онд “Мишээл групп” ХХК
  •  2008-2016 онд НИТХ
  • 2015-2016 онд “Мишээл экспо”
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн