Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Сар шинийн баярын бэлгийн “СМАРТ” шийдэл

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 1 сарын 30
Сурталчилгаа

Монголчууд бидний уламжлалт хамгийн том баяр болох цагаан сар дөхөж байгаа энэ үед хэн бүхний нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал бол зочдынхоо гарыг цайлгах бэлэг байдаг. Энэ жилийн хувьд монголчуудын маань дунд цагаан сарын баярын бэлгэнд монгол брэнд бүтээгдэхүүнээ сонгож гадагш гаргах мөнгөний урсгалыг зогсоох уриалга олон нийтийн сүлжээгээр хүчтэй тараад байна.

Харин энэ үед Мойл брэндийн зүгээс монголчууддаа зориулан олон улсын стандарт хангахын зэрэгцээ бүтээгдэхүүн тус бүртээ органик гэрчилгээтэй, чанарын баталгаатай монгол бүтээгдэхүүнийг танилцуулж байгаа юм. Органик бүтээгдэхүүнийг хэрэглэдэг худалдан авагч, хэрэглэгчидийн тоо олширсоор байгаа өнөө үед гэр бүл, хайртай дотны хүндээ байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг бэлэглэнэ гэдэг нь үнэхээр нүдээ олсон бэлэг болох юм. Тус брэнд нь 3800 төгрөгийн үнийн дүнгээс эхэлсэн чанартай  монгол бүтээгдэхүүнээр хэрэглэгчиддээ бэлэг барьж байна.

 

Мойл брэнд нь 2018 оны  6 сарын 6-аас эхлэн худалдаанд гарч “Монос”-ын эмийн сан, гоо сайхны бүтээгдэхүүн борлуулдаг фарммаркетууд болох Монос Зайсан, Монос Хороолол, Монос Энканто, Монос Бөмбөгөр,  Дархан, Эрдэнэт хотын Монос фарммаркет, Улсын Их Дэлгүүрийн гоо сайхны тасаг, Хүннү молл худалдааны төв дэх “Cose” гоо сайхны дэлгүүр, Галлериа Улаанбаатар худалдааны төвийн Сувенир тасаг болон Их дэлгүүрийн баруун талд байрлалтай “Мойл” нэрийн дэлгүүрээр тус тус бараа бүтээгдэхүүнээ худалдаалж байгаа бөгөөд тун удахгүй Имартын салбаруудаар байрших юм байна.

 

Хэрэглэгчийн сэтгэлд нийцсэн арьс арчилгааны цогц бүтээгдэхүүнийг ISO 9001:2015 стандартын дагуух өөрийн үйлдвэрийн байранд гар аргаар бэлтгэж, “Амьд байгалийн охийг мэдрүүлэх” зорилготой тус хамт олон бүтээгдэхүүнээ 100% цэвэр түүхий эд, байгальд ээлтэй сав баглаа боодлыг ашиглан үйлдвэрлэдэг бөгөөд  зэх зээлд нэвтэрсэнээс хойш хүүхдэд зориулсан тоглоомтой саван, сүүлэн тостой болон адууны тостой хүүхдийн биеийн тос, арьс арчилгааны туслах бүтээгдэхүүнүүд болох биеийн сойз болон онцлох бүтээгдэхүүний нэг - сүүтэй ванны спа, эрүүл мэндэд тустай ургамлын үнэт эфирийн тосыг найрлагандаа агуулсан лаа, чацарганатай биеийн тос, таргалалт, алжаал ядаргааны эсрэг эрдэсжүүлсэн олон төрлийн ванны бөмбөлөг зэрэг 56 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргээд байгаа юм.

 
 

Тиймээс цагаан сарын баярынхаа бэлтгэлийг хангахаар зэхэж байгаа хэн бүхнийг Мойл брендийн салбар дэлгүүрүүдээр үйлчлүүлэхийг зөвлөж байна.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
13 | 18 | 18 цаг