Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Германы BORGWARD BX7 автомашин – 82.9 сая төг

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 1 сарын 29
Сурталчилгаа
Зураг зураг

Инженер мэргэжилтэй Карл Богвардын 1919 онд байгуулсан компани нь 1961 он хүртэл ид цэцэглэж тухайн цаг үедээ Германы топ гурван машин үйлдвэрлэгчийн нэг Мерседес Бенцийн гол өрсөлдөгч байв.  Карл Богвардын ач хүү Кристиан Богвард нь хууль ёсны дагуу брендийн өмчлөгч ба 2005 оноос өвөөгийнхөө брендийг эргэн сэргээж 2015 оноос дахин автомашин үйлдвэрлэж эхлэв.

 

Монголд Borgward  автомашины  танилцуулах булан  Шангри-Ла худалдааны төвийн Б1 давхрт өдөр бүр 10:00-20:00 цагуудад ажиллаж байна.

 

ВХ7 загвар нь хэмжээгээрээ бидний сайн мэдэх Lexus RX350 загвартай ижил хэмжээтэй нэг ангиллын автомашин.  Уг машины 2.0 литрийн багтаамжтай турбо-бензин хөдөлгүүр нь 225 морины хүч гаргах нь энгийн 3.0 – 3.5 литрийн мотортой дүйцэх юм. Японы Aisin фирмийн 6 шатлалт автомат кроп нь энгийн(гидро-трансмишн) бөгөөд найдвартай (тоёота ийн ихэнх загвар Aisin хурдны хайрцагтай). Энэ загвар нь орчин үеийн 4х4 хөтлөгчтөй.

Монголын нөхцөлд 100км тутамд шулуун замд 8-9 литр, зуны улиралд хотын бөглөөнд 10-12 литр, өвөлийн улиралд хотын бөглөөнт 14-15 литр бензин зарцуулж буй нь энэ ангилалдаа хамгийн бага үзүүлэлт.

Үйлдвэрийн чанарын баталгаа нь 3 жил/60,000км ба засвар үйлчилгээг UB AUTO SERVICE-тэй хамтарч хийж буй.  Албан ёсны дилер Оч Моторс ХХК нь сэлбэгийн нөөцийг бүрдүүлсэн байна.

 

Мөн Оч Моторс ХХК нь Автоланд Эс Си ХХК хамтарч танд унаж буй машинаа үнэлүүлэн Borgward автомашин худалдан авах төлбөрөөс хасуулах боломжийг мөн бүрдүүлжээ.

 

Хас банк , Хаан банк ба ХХБанкны лизингээр авах боломжтой ба хүснэгтийг доор үзүүлэв.

Зураг дээр дарж ТОМООР үзэх боломжтой. 

 

Германы BORGWARD брендийн автомашины үйлдвэр нь хятадын Бээжин хотод буй. Бээжингийн эргэн тойрон орших авто кластерт (салбарын бөөгнөрөл) Мерседес Бенц, BMW нарын үйлдвэр байх ба тэднийд авто эд анги ханган нийлүүлдэг олон зуун барууны салбар үйлдвэрүүд ажиллаж байна.  

30 жилийн өмнөөс Хятад улс нь барууны авто брендүүдийг зах зээлдээ оруулсан ба эд анги болгон дээр салбар үйлдвэр нээхийг шаарддаг. Хятад улс руу автомашины эд анги эрэг боолт хүртэл импортлох нь өндөр татвартай хаалттай боловч өөрийн технологиор үйлдвэрээ нээх нь чөлөөтэй.  Үр дүнд нь Германы Audi, Volkswagen, Mercedes Benz, BMW нар иж бүрэн үйлдвэр нээхээс гадна тэдний шугамд загвар бүрт 3,000 орчим эд анги тал талаас нийлүүлдэг Германы Getrag, ZF, Continental, Durr, Hella, Lowe, Mahle, Mann+Hummel, Recaro, Rehau, Rieger, Bosch, Sachs, Buhler, Flabeg, FTE, Koenig, Ziehl, Westaflex  гэх мэт хэдэн зуун ханган нийлүүлэгч фирм өөр өөрийн эд ангиар дагнасан  салбар үйлдвэрүүдээ нээн ажиллаж буй нь Хятадыг Герман машин үйлдвэрлэх таатай кластер бүс болгосон хэмээн Боргвардын Герман инженерүүд хэлдэг.

BORGWARD Бээжин дэх энэ үйлдвэрээсээ дэлхийн 40 гаруй улс руу экспорт хийдэг ба 2018 оны зун энэ үйлдвэрээс Герман ба Европ руу экспортолж эхэлсэн.

BORGWARD автомашин үйлдвэрдэж буй видео:

https://www.facebook.com/ochmotors/videos/1922518864509155/

BORGWARD автомашиныг зохион бүтээж буй видео:

https://www.facebook.com/ochmotors/videos/287024562132363/

ВХ7 загварын скадинавт өвлийн туршилт тохируулга хийж буй видео:

https://www.facebook.com/ochmotors/videos/1502029373193780/

BORGWARD ийн 4х4 хөтлөх системийг Парис – Дакар раллид амжилттай туршсан.

https://www.facebook.com/ochmotors/videos/806420163030941/

Албан ёсны дилер – Оч Моторс ХХК. 95520025, 99097771

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
13 | 18 | 17 цаг