Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

МЭДЭГДЭЛ

ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
2019 оны 1 сарын 25
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
Зураг зураг

Монголын Медиа Корпорацийн “Ийгл” Телевиз, Eagle.mn мэдээний сайтад 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “Мобикомынхон далайхад хэрэглэгчид далдирна’’ гэсэн гарчиг бүхий мэдээллийг олон нийтэд түгээхдээ манай байгууллагаас албан ёсны тодруулга аваагүйд Мобиком Корпорацийн зүгээс харамсаж байна.

Иймд уг нийтлэлд  Мобиком Корпорацийн зүгээс албан ёсны тайлбар хүргэж байна.

  • Бид дараа төлбөрт үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт орох болсон тухайгаа хуульд заасны дагуу ажлын 5 (таван) өдрийн өмнө мэдэгдэх үүрэгтэй. Энэхүү үүргийнхээ дагуу 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөх Дараа төлбөр болон Хосолсон төлбөрт үйлчилгээний өөрчлөлтийн мэдээллийг хэрэглэгчдэд 2018 оны 12 сарын 25-ний өдөр өөрийн цахим хуудсаар, 2019 оны 01 сарын 21-ний өдөр “Өдрийн сонин”, “Өнөөдөр” сонинд мэдээлсэн. Мөн хэрэглэгчдэд мессэжээр болон дуудлага хийн хүргэсэн болно.
  • Мобиком Корпорацийн санал болгож буй “Миний Моби” багц нь дотроо нийт 38,  “Hybrid” багц нь 3 төрлийн сонголттой билээ. Мобиком Корпораци нь үйлчилгээгээ хэрэглэгчдэд илүү амар хялбар, ойлгомжтой болгох зорилгоор хэрэглэгч өөрийнхөө хэрэглээ, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгох боломж бүхий дараа төлбөрт үйлчилгээний “Миний Моби” багц, мөн төлбөрийн хамгийн уян хатан нөхцөл бүхий хосолсон төлбөрт “Hybrid” багцуудыг зах зээлд нэвтрүүлээд хоёр жил гаруй болж байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь хэрэглэгчид тодорхой тогтсон үнэ тариф бүхий цөөн багцуудаас сонголт хийдэг байсныг шинэчлэн, зөвхөн өөрийн хэрэглээндээ тохирсон “Миний Моби” багцыг өөрөө сонгон ашиглах боломжийг олгож байгаа юм. Ингэснээр хэрэглэгчдийн үйлчилгээний төлбөр багасаж, илүү их ашиглах боломжийг нээсэн болно. Мөн хосолсон төлбөрт “Hybrid” багц нь хэрэглэгчдэд өөрийнхөө хэрэглээг төгс хянах боломжийг олгодгоороо давуу талтай.
  • Мобиком Корпорацийн хэрэглэгчид роуминг үйлчилгээний нөхцөл, үнэ тарифын дэлгэрэнгүй мэдээллийг манай Корпорацийн цахим хуудас, Мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв 2222, Үйлчилгээний салбарууд болон 599 тусгай дугаар руу мессэж илгээн хүссэн үедээ нээлттэй авах боломжтой. Мөн хэрэглэгчийг аливаа гадаад улсын үүрэн сүлжээнд холбогдсон даруйд мессэжээр үйлчилгээний дэлгэрэнгүй тарифыг мэдээлдэг болно. Роуминг үйлчилгээг идэвхжүүлсэн хэрэглэгч нь аль ч гадаад улсаас +976-1800-2222 дугаарт холбогдон, тарифын мэдээллийг үнэ төлбөргүйгээр авах боломжтой.
  • Мөн роуминг үйлчилгээний төлбөрийн мэдээлэл нь гадны оператор компаниудаас шалтгаалан тодорхой хугацааны хоцрогдолтой ирдэг.  Учир нь Мобикомын хэрэглэгчид 200 гаруй орны 400 операторын сүлжээг ашигладаг бөгөөд хэрэглээний мэдээллийг эдгээр улсуудаас татах хугацаа нь харилцан адилгүй байдаг тул ирсэн мэдээллийн дагуу бид роуминг үйлчилгээний төлбөрийг хэрэглэгчээс нэхэмжилдэг болно.
  • Уг мэдээнд “3 сараас дээш хугацаанд нэгж худалдан аваагүй бол хэрэглэгчийн дугаар устдаг” гэсэн ташаа мэдээллийг олон нийтэд хүргэсэн байна. Мобикомын урьдчилсан төлбөрт үйлчилгээний нөхцөлийн дагуу хэрэглэгч идэвхтэй хэрэглээ хийх буюу гарах дуудлага хийх, мессэж бичих, хөдөлгөөнт интернэт ашиглах, нэмэлт дата багц авах, нэмэлт үйлчилгээ ашиглах бүрд үйлчилгээний хугацаа 90 хоногоор автоматаар сунгагддаг. Өөрөөр хэлбэл, дугаараасаа идэвхтэй хэрэглээ хийн ашиглаж буй хэрэглэгч өөрийн дугаарын үйлчилгээний  хугацаанд огт санаа зовохгүй байж болно. Иймд нэгж худалдан аваагүйгээс дугаар устсан гэх мэдээлэл нь үнэн бодит байдалд нийцэхгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Энэхүү тодруулга мэдээллийг Ийгл телевиз болон eagle.mn мэдээллийн сайтад хүргүүлсэн болно.

 
 
 
 

 

Мобиком Корпораци ХХК

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.