Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Авто зам ашигласны төлбөр хураамжаа онлайнаар төлдөг боллоо

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 1 сарын 25
Сурталчилгаа

“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ нь Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг хөгжүүлэх ажлын хүрээнд “Гэрэгэ системс” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, орчин үеийн шийдэл бүхий онлайн системээр авто зам хэрэглэгчдийг зам ашигласны төлбөр хураамжаа төлөх боломжийг бүрдүүлэх ажлыг эхлүүллээ.

 

Тус ажлын хүрээнд эхний ээлжинд Баруунтуруу болон Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгт энэхүү үйлчилгээг нэвтрүүлэн, цаашид Монгол орон даяар хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Баруунтурууны төлбөр авах цэгт “Гэрэгэ” гэсэн хаягтай нэвтрэх хэсгээр гар утсаараа онлайнаар хураамжаа төлсөн жолооч нар шууд нэвтрэх эрхтэй боллоо.

Дэлхий даяараа онлайн төлбөрийн систем рүү шилжин, бэлэн мөнгөгүй явдаг болсон энэ үед бүхий л төлбөрийг онлайнаар шийдэх боломжтой платформыг Гэрэгэ системс ХХК-ийн инженерүүд бүтээжээ. Энэ удаад замын хураамжийн мөнгийг онлайнаар төлөх боломжийг бүрдүүлэн Зам, тээврийн хөгжлийн төвтэй хамтран ажиллаж байна.

 

Замын хураамжаа дараах 2 аргаар онлайнаар төлж болно.

  1. Гэрэгэ аппликейшн татаад зааврын дагуу бүртгүүлнэ. Гэрэгэ дансаа цэнэглээд Замын хураамж тэмдэг дээр дарна. Төлбөр авах цэгээ сонгоод өөрийн машины дугаарыг оруулан машины төрөлд тохирсон төлбөрийн төлнө. Ингэхэд тухайн Төлбөр авах цэг дээрх ажилтанд таны машины дугаар бүхий “Төлбөр төлсөн” хэмээх мэдээлэл очно.
  2. Төлбөр авах цэг дээр QR код байршсан байна. Та Гэрэгэ аппликейшн татаж бүртгүүлээд “Унших” гэсэн цэс рүү нэвтэрч тухайн QR кодыг уншуулаад, өөрийн машины төрөлд тохирсон хураамжийг төлнө.

Товчоо, цэгээр нэвтрэн гарахдаа хураамжаа төлөх гэж урт дараалалд зогсохгүй, хариултаа авах гэж хүлээхгүй, бутархай мөнгөгүй гэж санаа зовох хэрэггүй болж, технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхах боломжтой болжээ.

 

Гэрэгэ аппликейшнийг гар утсан дээрээ суулгасан байхад таны цагийг хэмнэсэн, технологийн дэвшлээр асуудлуудыг тань шийдсэн олон үйлчилгээг ашиглах боломжтой. Гар утасны Гэрэгэ аппликейшн, Гэрэгэ киоскоор дамжуулан автомашины торгууль, татвар төлөх, орон нутгийн автобусны тасалбар захиалах гээд олон төрлийн төрийн үйлчилгээний төлбөрийг төлж болох бол тун удахгүй байр, тог, СӨХ-ийн мөнгө, үзвэр үйлчилгээ, дэлгүүр, кофе шопоос худалдаа хийх зэрэг бүхий л төлбөрийг нэг товч дараад л шийдэх боломжтой.

Төлбөрийн үйлчилгээнээс гадна шимтгэлгүй мөнгө шилжүүлэх, худалдаа эрхлэгчид Гэрэгэ Агент аппликейшн ашиглан нэмэлт төхөөрөмжгүйгээр и-баримт олгох, цаг бүртгэх зэрэг үйлчилгээний олон боломжууд бий.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.