Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Их Хүрээ сар шинийн урамшуулалт худалдаа “СЭНТРАЛ ТАУЭР”-т

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 1 сарын 25
Сурталчилгаа
Зураг зураг

Сар шинийн зүүсгэл гоёл, бэлэг сэлтээ базаахаар бэлдэж буй хэн бүхэн анхаарлаа нааш  хандуулаарай.

Улаанбаатар хотын “зүрхэнд” орших чамин шийдэл, чанартай худалдаа, үйлчилгээгээр манлайлагч “Сэнтрал Тауэр”-д байрлах дэлгүүрүүдээс сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй ИХ ХҮРЭЭ 2+2 урамшуулалт худалдааг танд санал болгож байна.

Богд хааны их Хүрээгээр торго, дурдан сонирхсон шиг алхаж буй мэт сэтгэгдэл төрүүлэхүйц өвөрмөц, үндэсний хэв маягтайгаар үйлчлүүлэгчдээ угтахад Сэнтрал Тауэр бэлэн болжээ. Та Сэнтрал Тауэрт байрлах дурын 2 дэлгүүрээс тус бүр 200,000₮-өөс дээш худалдан авалт хийгээд Шангри-Ла Хотелын 2-р давхарт байрлах Наадам ресторанд зоог барих 2  эрхийн бичгийг бэлгэнд аваарай. Урамшуулалт худалдаа 2019.01.26-02.04-ийг ердөө 10 өдөр үргэлжлэх тул та яараг тун.

 

Монгол хүн байна даа., дээлтэйгээ дэлгүүр хэсэх ч сайхан даа.

Эрхэм таныг “ҮНДЭСНИЙ ХУВЦАСТАЙ ХУДАЛДААНЫ ҮДЭШ”-т урьж байна.

Энэ сарын 28-ны даваа гарагийн 17.00-20.00 цагийн хооронд ГАНЦХАН УДАА “Сэнтрал Тауэр”-т байрлах дэлхийн болон үндэсний шилдэг брэндүүд сар шинийн баярыг угтан хэрэглэгч танд онцгой нэгэн сюрпризээ зарлаж байна. Энэ үдэш үндэсний дээл, хувцас, гоёл чимэглэлээр гоёж ирсэн хэрэглэгч, үйлчлүүлэгч бүрт “Сэнтрал Тауэр”-т байрлах Bally, Burberry, Hugo Boss,  Karen Millen, Swarowski, Versace тэргүүтэй 30 орчим брэнд дэлгүүрүүд 20-50%-ийн хямдралтай үнээр үйлчлэх аж. Зөвхөн танд л зориулагдсан энэхүү онцгой хөнгөлөлтөөс гадна үндэсний хувцастайгаа худалдан авалт хийсэн үйлчлүүлэгч бүрт зарим дэлгүүрүүд маань гарын бэлэг бэлдсэн байгааг дуулгахад таатай байна.

Дэлхийн шилдэг брэнд бүтээгдэхүүнүүдийг санаанд оромгүй хямдралтай үнээр худалдан авах боломж ганцхан үдэш болно. “ҮНДЭСНИЙ ХУВЦАСТАЙ ХУДАЛДААНЫ ҮДЭШ”-т хүрэлцэн ирсэн зочид, үйлчлүүлэгч нарт мэргэжлийн стиллистүүд загвар, сонголтын зөвлөгөө  өгөх болно. Үндэсний хувцастайгаа дарс шимсэн шиг тав тухтай орчинд тааваар дэлгүүр хэснэ гээд та боддоо. Баяр дээр тань баяр нэмсэн “Их Хүрээ” урамшуулалт худалдаанд та тухлан саатаарай.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.