• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

Нийлэг уутыг орлох боломжтой энгийн "ЭКО" санаанууд

О.Булган, iKon.mn
2019 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг

2018 оны зургадугаар сард манай улсын Засгийн газраас нийлэг уутны хэрэглээг хязгаарлах шийдвэрийг гаргасан билээ.

Энэхүү шийдвэр өнөөдрөөс хүчин төгөлдөр болж, хэрэгжих гэж байна.

 

"Нийлэг уут" гэх тодотголд 0.035 мм буюу 35 микроноос нимгэн нэг удаагийн хэрэглээний нийлэг уут багтах ба эхний ээлжид зах худалдааны төвүүдэд өргөнөөр хэрэглэдэг, иргэдэд үнэ төлбөргүй хүнс бараа савлаж өгдөг уутнууд буюу та бидний хэлж заншсанаар "10-ын" уут, цэнхэр, улаан судалтай уутны хэрэглээг ирэх гуравдугаар сараас хориглоно гэсэн үг.

 

Дэлхийн байгаль орчин, хүн амын талаарх статистик мэдээг гаргадаг The World Counts байгууллагаас хүн худалдаж авсан нэг ширхэг гялгар уутыг ердөө 12 минут л ашигладаг ба хүмүүсийн хэрэглээд хаясан нийт уутны гуравхан хувь нь л дахин боловсруулагддаг талаар мэдээлж байсан юм.

Тийм ч учраас дэлхий дээр нэг л өдөрт хаягдаж буй нийт хог хаягдлын 30 хувийг гялгар уут дангаараа эзэлдэг байна. Үүнээс болж далай, тэнгис дэх амьтад олон мянгаараа үхэж, хуванцрын бохирдолд орсон уснаас бид эргүүлэн өөрсдөө хэрэглэж байгаа нь дэлхий нийтийн өмнө тулгамдсан, анхаарал татсан асуудал болоод байгаа юм.

Монгол Улсын хувьд л гэхэд жилд хоёр сая орчим тонн хог хаягдал гардаг бол түүний дийлэнх буюу 1.4 сая тонн нь Улаанбаатар хотоос гардаг байна. Мөн эдгээр хог хаягдлын 500 тонн буюу дөрөвний нэгийг дангаараа гялгар уутны хог хаягдал эзэлдэг аж.

Гялгар уут нь:

  • Байгаль дээр задралгүй 100-400 жил болдог. Ингэхдээ байгаль орчноор дамжуулан хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөг үзүүлдэг,
  • Гялгар уутны хог хаягдал нь өөрөөсөө их хэмжээний хорт хийг ялгаруулан хөрс, ус болон агаарыг бохирдуулдаг,
  • Ганцхан хүн гялгар уутны хэрэглээгээ даавуун уутаар сольсноор 22,000 гялгар уут байгаль орчинд хаягдахаас сэргийлэх боломжтой,
  • Гялгар уутыг газрын хөрснөөс бүр мөсөн устгахыг хүлээе гэвэл 1,000 жил шаардагдах ажээ. 

 Тэгвэл ирэх гуравдугаар сараас хэрэгжиж эхлэх гэж буй шинэ зохицуулалттай холбогдуулан жимс, ногоо зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг савлаж хэрэглэдэг байсан нийлэг уутыг орлох боломжтой энгийн бөгөөд байгальд ээлтэй "ЭКО" санааг та бүхэнд танилцуулж байна:

НЭГ. Хүнсний бүтээгдэхүүн савлах даавуун утсаар хийсэн сеткэн тор

 

Нийлэг гялгар уутыг орлох боломжтой хамгийн оновчтой бүтээгдэхүүнээр дахин ашиглагддаг жимс, ногоо болон хүнсний бүтээгдэхүүн савлах зориулалттай сеткэн торыг нэрлэх нь зүйтэй юм.

Дэлхийн олон улсын иргэд хүнсний нийлэг уутнаас татгалзан сеткэн торыг жимс, ногоо зэрэг килограммын, савлаагүй хүнсний бүтээгдэхүүн авахдаа хэрэглэдэг болсон талаар гадны эх сурвалжууд мэдээлж байна. 

Ийм төрлийн тор нь дотроо олон төрлийн хэмжээ, материалаар хийгдсэн байдаг бөгөөд авах гэж бүтээгдэхүүндээ тааруулан олон төрлийн хэмжээнээс сонгож хэрэглэх боломжтой.

Энэхүү тор нь хүнсний ногоо, жимс жимсгэнэ савлаж халтар болсон ч угааж, цэвэрлэхэд амархан тул олон дахин ашиглахад тохиромжтой.

Сүүлийн үед нийгмийн сүлжээгээр ийм төрлийн торны эрэлтэд хүмүүс аль хэдийнээ гараад буйг хог хаягдалгүй амьдрах, амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилготой Фэйсбүүк группүүдээс харагдаж байлаа.

Нөгөө талаар эдгээр эрэлтийг олж харсан зарим хувь хүн, жижиг дунд үйлдвэрлэгчид ийм торыг аль хэдийнээ үйлдвэрлээд эхэлжээ. Тухайлбал, ECOMN, Богцхон зэрэг үйлдвэрлэгчид шинээр гарсан байна.

ECOMN брэндийн Фэйсбүүк хаягаар худалдаалж буй даавуун уутны багц нь хоёр том даавуун цүнх болох таван ширхэг торон уут, нэг гэртэйгээ дагалдаж ирдэг ба үүнээс гадна олон төрлийн багцын сонголтоос хийх боломжтой юм.

Тус брэндийн мэдээлж буйгаар долоо хоног бүр эдгээр уутыг багцаар нь хүнсэндээ хэрэглэж, гялгар уутыг орлуулснаар нэг хүнд жилд нийт 260 гаруй ширхэг нийлэг хальс уут болон 104 ширхэг дэлгүүрийн торыг хаягдахаас сэргийлэх талаар танилцуулжээ.

Худалдаалах цэг: Будда Виста Indoor Street, ECOMN Фэйсбүүк хуудас

Үнэ: 20,000-60,000 төгрөг

Ийм төрлийн хүнсний сеткэн торыг мөн гялгар уутны хэрэглээнээс татгалзах аяныг идэвхтэй өрнүүлдэг Гялгар уутгүй Монгол хөдөлгөөн ганц бие ээжүүдийн холбоотой хамтран гаргаж байгаа юм байна.

"Богцхон” нэртэй тус уут нь даавуун тааран материалаар хийгдсэн бөгөөд нэг багцанд хоёр ширхэг уут ирдэг байна. 

Худалдаалах цэг: Гялгар уутгүй Монгол хөдөлгөөн Фэйсбүүк хуудас, Зайсангийн Owl Book store, Барилгачдын талбайн урд талын Lunablanka, LovingHut хоолны газрууд.

Үнэ: Зузаан тааран уут хоёр ширхэг- 5,500 төгрөг
Нимгэн тааран уут хоёр ширхэг- 4,500 төгрөг
Нэйлон уут хоёр ширхэг- 3,500 төгрөг

Түүнчлэн та бүхэн удахгүй болох гэж буй Сар шинийн баяраар ирж буй зочиддоо ийм төрлийн торыг бэлгэнд сонгож өгвөл нүдээ олсон бэлэг байх болов уу.

ХОЁР. Зөгийн лаваар хийсэн эко хүнсний боолт

 

Голчлон үлдэгдэл хоол, хүнсний бүтээгдэхүүнээ боож, баглах зориулалтаар ашигладаг хүнсний скоч, тугалган болон калькан цаасыг орлох, зөгийн лаваар хийсэн, дахин ашиглагддаг эко хүнсний боолт сүүлийн үед дэлхийн бусад улсад их өргөн хэрэглэгдэх болжээ.

Энэхүү бүтээгдэхүүн нь зөгийн лав, жожобын тос, нарс модны давирхай болон цэвэр даавууны нэгдлийн үр дүнд бий болдог байна. Давуу тал нь ямар ч химийн нэмэгдэлгүй эко бүтээгдэхүүн бөгөөд халтар болсон тохиолдолд угаагаад л дахин ашиглах боломжтой.

Тус эко бүтээгдэхүүнийг өдөр тутмын хэрэглээндээ нэвтрүүлснээр нэг л удаа боогоод хаячихдаг гялгар хүнсний скоч, тугалган цаас зэргийг ердөө нэг л бүтээгдэхүүнээр орлуулах боломжтой болно гэсэн үг. Ийм төрлийн боолтыг хүмүүс гэртээ, өөрсдөө ч туслах материалын тусламжтайгаар хийх боломжтой зөвлөгөөнүүд интернэтэд тавигдсан байдаг байна.

Тэгвэл манай улсад ч мөн ийм төрлийн хүнсний боолтыг Beehappy брэнд аль хэдийнээ борлуулаад эхэлжээ.

Худалдаалах цэг: Биоамьдрал дэлгүүр, Beehappy Фэйсбүүк хуудас

Үнэ: 3 ширхэгтэй багц 1 том,1 дунд боолт- 28,000 төгрөг
1 дунд, 2 жижиг боолт - 24,000 төгрөг

ГУРАВ. Ziploc-цахилгаантай уут

 

Хэдий хуванцар материалаар хийгдсэн ч гэсэн ихэнх айл, өрх өргөнөөр хэрэглэдэг Ziploc гэх энэхүү уут нь бусад хүнсний зориулалттай гялгар уутыг бодвол илүү сайн чанарын материалаар хийгдсэн тул удаан хугацаагаар хадгалж, олон дахин ашиглах боломжтой нийлэг уутны хэрэглээг орлож чадах бүтээгдэхүүн юм.

Худалдаалах цэг: Томоохон хүнсний сүлжээ супермаркетууд

ДӨРӨВ. Даавуун тор

 
Зургийг Эко Тор Фэйсбүүк хуудсаас ашиглав

Дэлгүүрийн торыг орлох хамгийн зөв сонголт бол даавуун уут юм. Даавуун торыг өдөр бүр өөртөө авч явснаар хэдэн зуун гялгар уут  хогонд хаягдахаас сэргийлэх боломжтойг дээр дурдсан.

Манай улсад ч мөн сүүлийн үед даавун торыг хурал, зөвлөгөөний үеэр үнэгүй тарааж, мөн тодорхой брэндүүд тогтсон үнэ ханшаар худалдаалах болсон билээ.

 

АРХИВ: 2019-01-23

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
81
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
БУРУУ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
44 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.161.21] 2019/3/2
zaragdah une bodoltsoj gargawal yadag bnaa. awah chadwartai hun her bilee. 2 shirheg rums awah humuus yund hiihuu
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.110] 2019/3/2
Одоо тэгээд энэ монголын бүх дэлгүүрүүд захуудад байгаа бүх л хүнс бараа бүгд л гялгар уут байгаа яах юум бол доо.
1 | 0 Хариулах
Зочин [70.187.174.196] 2019/3/2
Дэндуу их туйлширч байна шуу. Дэлхийн хегжилтэй орнууд ч гялгар уутнаас бурэн салаагуй. Гэр орны ажил мэддэггуй хумуус их туйлширч байна. Хэдийгээр байгаль орчныг бохирдуулах ч хоол хунс авсны дараа хогоо хийж битуумжилж хаядаг юм шуу. Хогны нэг удаагийн уут ч гэсэн хегжилтэй оронд гялгар уут байдаг. Энэ мэт жижиг асуудлыг эмэгтэйчуудэд улдээгээд дор дороо еерсдын ундсэн ажлаа сайн хийцгээвэл ямар вэ. Уурхай, алт боловсруулалт энэ тэр гээд жинхэнэ байгаль, усны неецийг бохирдуулаад байгааг юу гэж бодох вэ. Уут зэргийн асуудлыг эмэгтэйчууд еерсдее шийдвэрлэж чадна. Эхлээд хогоо яаж хаях вэ? Гээд шат дараалан арга хэмжээ авна биз. Ер нь энэ уед хуухнууд л амьралд унэнч хамаг ажлыг нугалж байгаа шуу. Арга эвийг нь олж чадна.Хуухнуудэдээ амжилт хусье.
5 | 1 Хариулах
Зочин [139.5.216.250] 2019/3/2
Niileg uut ovchin sordog
1 | 0 Хариулах
B [103.229.121.203] 2019/3/1
Ymar moroodcon alia sdaanuud ve ed nar neg mu shalnii alchuur oe hood 5 10 2p mynga gecen. Uhsen acniih ni brend undesnii uildver iim olon sdaakuud bga bolhoor l ard tunen naad novshiig chini hudaldaj avahgu bga yum. Iim hog shaarN setgelgeegeer hiisen yumnuudiig ni buu av gej uriaalii
1 | 0 Хариулах
Бат [122.201.31.83] 2019/3/1
Даавуун ба цаасан уут хэргэл
1 | 0 Хариулах
CFA [202.131.228.167] 2019/3/1
Хэн нэгний бизнес байнадаа.
1 | 3 Хариулах
ЭЭЛТЭЙ ЭЭЛТЭЙ Ч ЧИХ ШИГ [202.9.42.49] 2019/3/1
ГЭХДЭЭ ИЙМ ТЭНЭГ БИЧИГ МИЧИГТЭЙ ТОР ХУДАЛДАЖ АВАХГҮЙ ЭЭ, УГААСАА ГЭРТ ДААВУУН ТОР ХЭД ХЭДЭЭРЭЭ БАЙГАА ГАДААДААС ГОЛДУУ АВСАН
5 | 0 Хариулах
samar [202.170.94.90] 2019/3/1
JDY sangaaraa xeden xog daxin bolovsruulax uildver barival ajliin bair nemegdej, bulagdax xog maani bagasax bx daa. gylgar uutnuudaar zamiin xashalaga xavtan yu bdiin xiigeed bj bolmoor sanagdax yum. xogoo angilj suraxad anxaarmaar bn...
2 | 0 Хариулах
Зочин [43.242.241.202] 2019/2/15
Үнэгүй тор байхгүй болохоор хогоо задгай л асгаад байх нь дээ. Хавар болж салхинд хийссэн хог хотоор,нөлөөгөөр нэг болох нь дээ.
0 | 2 Хариулах
сэлэнгэ [202.70.37.2] 2019/1/29
Хогны асуудлаа яаж шийдэхээ ойлгомжтой болгочихоод яриасай
0 | 1 Хариулах
Зочин [150.129.143.165] 2019/1/26
HORGOGCHIND MAHIIG
0 | 0 Хариулах
Монголхүү [112.72.11.102] 2019/1/26
Тд үнэгүй торныхоо оронд 60000-р тор худалдаж авах ёстой юу. Манай үйлдвэрлэгч нарт зах зээлийн судалдгаа нтр бна уу.
0 | 1 Хариулах
зочин [202.131.229.94] 2019/1/24
Би минималист гэчихээд хажуудаа баахан пластик савлагаатай ус тавиад уудаг Оюу мэтийн хүүхнүүд үлгэр үзүүлж эхлэх хэрэгтэй байх даа.
10 | 0 Хариулах
Зочин [202.9.42.49] 2019/3/1
оюу гэж хэн юм
2 | 0 Хариулах
Буцаад Кандилари болж дээ [103.14.38.137] 2019/1/24
Халтар царайтын Кандилари авгай шиг л нэг даавуун уут санжигнуулаад л явахаас өөр арагаггүй болж дээ. Монголчууд хэтэрхий туулширамтгай хүмүүс. Хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөв гэгчээр гарах үр дагаварыг нь сайн тооцох ёстой. Даавуун болон цаасан уутыг олон дахин ашиглах нь зөв үү. Эрүүл ахуй, халдвар, нян судлал талаасаа юу бол?
1 | 10 Хариулах
Зочин [202.9.42.49] 2019/3/1
орк
5 | 0 Хариулах
Зочин [199.17.55.170] 2019/1/24
Хориглох юм өчнөөн байна аа. Буруу хүрдтэй машинуудыг ч хоригломоор байна. Хар утаа хаядаг автобуснуудыг, шугамын микронуудыг, улаанбаатарт хяналтгүй орж ирж байгаа шилжилт хөдөлгөөнийг, ер нь бүгдийг нь хоримоор байна.
11 | 1 Хариулах
Zochin [66.181.182.193] 2019/1/23
Хогоо яаж хаях вэ. Хуваалцах санаа оноо байна уу. Уул нь задгай биш гялгар уутанд багцлаад хаяхад амар бдгийн орлуулах эко ямар арга байна.
2 | 6 Хариулах
Зочин [202.9.42.49] 2019/3/1
би дэлгүүрээс цаасан хайрцаг цуглуулаад тэндээ хогоо хийж хаядаг, харин ч бүр кайфтай байдаг шүү
2 | 0 Хариулах
Иргэн [103.26.194.181] 2019/1/23
Хоол хүнс хийхэд асуудалгүй ээ угаасаа ухамсартай хүмүүс нь аргаа олоод гялгар уутны хэрэглээгээ багасгаж байгаа. Харин ХОГОО яаж ангилж хаях юм бол??? Хориглох гэхээсээ илүү дахин хэрэглэх, дахин боловсруулах л илүү хэрэгтэй юм шиг...
7 | 0 Хариулах
Tsetsegee [66.181.176.185] 2019/1/23
Eh delhiigee avartsgaaya,zuv shiidver.
5 | 0 Хариулах
Зочин [202.21.106.167] 2019/1/23
Budaa bansh nogoo hileer avhaar yund ch hiihin
4 | 5 Хариулах
Зочин [199.17.55.170] 2019/1/24
Ишшш энд нэг амьтан тогоо шанаганыхаа асуудлыг л ярьсаар. Халаасандаа хийгээд явсан ч яахавдээ тав гурван ногоогоо
4 | 7 Хариулах
Зочин [202.9.42.49] 2019/3/1
kkk харин тх
2 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/3/1
anusandaa hiigeed yavj bolno ochood bugsnuusuu gargaad ugaaj baigaad hooloo hiine
1 | 0 Хариулах
Иргэн [202.180.218.37] 2019/1/23
Бэлэн биш ч бай үгүй ч бай хориглоод эхлэх хэрэгтэй. Байгаль орчин, улс үндэстэн, нийтэд хортой бол асуугаад байх ч хэрэггүй
13 | 0 Хариулах
Зочин [202.131.243.146] 2019/1/23
Зузаан тор гэдэг чинь нимгэнээсээ хоёр гурав дахин их пластиктай л тор шүү дээ. Хятадаас импортлох пластикны хэмжээ бүгд 2-3 дахин ихэснэ. Атар талхны үнэ нэмэгдээд ирэхээр л үр дүнг нь харна даа. Бензиний үнэ нэмэгддэг шиг хүнсний бүх бүтээгдэхүүн дээр торны үнэ нэмэгдээд эцэстээ ард түмний нуруун дээр бүх нэмэлт төлбөр нь гарна даа.
7 | 2 Хариулах
Зочин [199.17.55.170] 2019/1/24
Тор зардаг хүн юм шиг байна
7 | 0 Хариулах
Зочин [202.21.112.37] 2019/1/23
ПУХАХА, УТААНДАА ХОРДОЖ ҮХЭХ ДЭЭРЭЭ ТУЛЖ БАЙЖ ЮУН БАЙГАЛЬ ДЭЛХИЙД ХАЙР ЗАРЛАЖ ГЯЛГАР УУТ ХЭРЭГЛЭХГҮЙ БОЛЧИХВОО, ХЭРЭГЖДЭГГҮЙ ХУУЛИАР ЯАХАВ ДЭЭ ЗАЙЛУУЛ. ЗҮЙРЛЭВЭЛ БИЕ НЬ ӨДВӨӨД МЭС ЗАСАЛ ХИЙЛГЭХЭЭР ӨНӨӨ МАРГААШАА ХҮЛЭЭЖ БАЙХАД НЬ НОГООН ТААВЧИГАА БИТГИЙ ӨМСӨӨ, УЛ НЬ ХАЙМАР ТУЛ БАЙГАЛ ДЭЛХИЙД ХОРТОЙ, ТИЙМ УЧРААС ЭКО ЧИИШИГ ӨМС ГЭДЭГТЭЙ УТГА АДИЛ ЮМДАГ УУ ДАА
5 | 14 Хариулах
Зочин [202.179.17.86] 2019/1/23
Хувь хүний ухамсар, хариуцлага дангаараа шийдчих асуудал ш дээ уул нь...
1 | 0 Хариулах
Зочин [202.9.42.49] 2019/3/1
тэгэж чадахгүйг нь мэдсээр байж илүү үглэх ямар шаардлагатайн манай оркууд ямар л билээ дээ , бараг зодохоос наахнуур юм болж байж соёлд сургадаг шд тэгээд ч сурдаггүй юмдоо
1 | 0 Хариулах
Irgen [43.228.130.60] 2019/1/23
Shiidliig des daraalaltai hiih heregtei, yagaad ingej tuilshirdag um be
0 | 3 Хариулах
Зочин [202.70.34.70] 2019/1/23
Шийдэх ёстой юу. Тийм. Хориглох ёстой юу Тийм. зарим хүн юуг нь эсэргүүцээд байгаа юм ойлгохгүй нь. Дэлхий ертөнц ирээдүй хойчоо боддог бол бага гэлгүй ийм зүйлийг хийж байгаа нь маш сайн байна. дэмжиж байна.
25 | 0 Хариулах
Зочин [66.181.176.239] 2019/1/23
Harin tiin. Amia hicheesen ooroos n hoish ur ni uldshgui yum shg amidradag humuus bainaa. Bi l bolj baival gesen bodoltoi. shine zuils turshij oorchlolt hiih gej baihad dandaa gutaaj baidag tegchiheed yaduu hetsuu amidralaa gaihaad smh
7 | 0 Хариулах
Зочин [202.21.112.37] 2019/1/23
ПУХАХА, УТААНДАА ХОРДОЖ ҮХЭХ ДЭЭРЭЭ ТУЛЖ БАЙЖ ЮУН БАЙГАЛЬ ДЭЛХИЙД ХАЙР ЗАРЛАЖ ГЯЛГАР УУТ ХЭРЭГЛЭХГҮЙ БОЛЧИХВОО, ХЭРЭГЖДЭГГҮЙ ХУУЛИАР ЯАХАВ ДЭЭ ЗАЙЛУУЛ. ЗҮЙРЛЭВЭЛ БИЕ НЬ ӨДВӨӨД МЭС ЗАСАЛ ХИЙЛГЭХЭЭР ӨНӨӨ МАРГААШАА ХҮЛЭЭЖ БАЙХАД НЬ НОГООН ТААВЧИГАА БИТГИЙ ӨМСӨӨ, УЛ НЬ ХАЙМАР ТУЛ БАЙГАЛ ДЭЛХИЙД ХОРТОЙ, ТИЙМ УЧРААС ЭКО ЧИИШИГ ӨМС ГЭДЭГТЭЙ УТГА АДИЛ ЮМ
0 | 8 Хариулах
Зочин [199.17.55.170] 2019/1/24
Хятадаас заваан тор оруулж ирж зардаг хүмүүс л ийм юм ярьж байгаа
5 | 0 Хариулах
Зочин [203.217.138.1] 2019/1/23
иш чааваас энэнээс цаана биднийг мөхөөх өчнөөн зүйл байхад хамгийн амархан хориглоод л шийдчих зүйлээс нь эхлэх шивдээ та нар. Чаддын бол утааг хориглоод болиулчихаач. Авилгыг хориглочихооч. Гэмт хэргийг бас ингээд хорьчихооч
0 | 20 Хариулах
Зочин [103.212.119.40] 2019/1/23
Төр гэж ганц хүн байгаа биш олон ажлуудыг зэрэг л хийнэ шд. Заавал нэг "эхлээд энийг", "эхлээд тэрийг" гэсэн сонин сэтгэхүй байгаад байх юм. Энэ "Монгол" сэтгэхүй чинь тамын тогооны үлгэрийн нэг бүрэлдэхүүн хэсэг шд. Нэг хүн юм хийхээр эхлээд чи тэрийгээ ингэ тэг, нөгөө нь өөр юм хэлэхээр эхлээд чи бас ингэ тэг. Ерөөсөө сүүлээ хөөсөн нохой адил юм болоод байна шд ээ.
21 | 0 Хариулах
Зочин [103.212.119.40] 2019/1/23
Энэ логикоор бол, "эхлээд томуугаа дар", "эхлээд мялзангаа алга бол", "эхлээд бензинээ үнээ бууруул", "эхлээд тэг, ингэ". Ерөөсөө бүх юм хаяад заавал нэг л зүйлд төвлөрөх ёстой болчихоод байна. Тийм юм гэж юу байхав.
16 | 0 Хариулах
Зочин [66.181.176.239] 2019/1/23
Yum unshij baildaa horwoo ertontsiin talaar ergen toirond yuu boldiin baina yum unshij sudlaach tsts
4 | 0 Хариулах
Зочин [66.181.190.140] 2019/1/23
бэлэн, харин ч удаан хүлээлээ
12 | 0 Хариулах
Зочин [103.212.119.78] 2019/1/23
Бэлэн. Угаасаа л бэлэн байсан.
12 | 0 Хариулах
Зочин [202.9.42.49] 2019/3/1
бэлэн, угаасаа цаг үргэлж гялгар тор уутнаас татгалздаг
1 | 0 Хариулах