УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УЕПГ-аас өчигдөр УИХ-д хүргүүлсэн билээ.
Уг саналыг хүлээж авах эсэхийг шийдэхээр УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо яг одоо хуралдах гэж байна.
Хуралд тус дэд хорооны таван гишүүнээс гадна асуудал нь яригдаж буй УИХ-ын гишүүн Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир болон Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан оролцохоор иржээ.
Хурлын танхим руу орж явахад нь УИХ-ын гишүүн Б.Ундармаагаас асуудлыг тодруулахад ямар нэгэн тайлбар өгсөнгүй.
Харин Л.Энхболд гишүүн "Би ЖДҮХСангаас зээл аваагүй" гэсэн юм.
Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан "Шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй байна. Уг нь шалгалтын ажиллагаанд саад учруулна гээд л оруулж ирж байгаа. Энэ асуудалд нааштай хандана гэж бодож байна. Батзориг ойлгомжтой. Батзориг гэдэг хүн бүрэн эрхтэйгээ байгаа тохиолдолд мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулж байгаа. Цаашдаа ч учруулах болно" гэлээ.
Дашрамд дурдахад, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо нь УИХ-ын хамгийн ахмад таван гишүүнээс бүрддэг. Үүнд:
Яг одоо Д.Лүндээжанцан гишүүн Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдааныг даргалж байгаа учраас дэд хорооны хурал хараахан эхлээгүй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
22 СЭТГЭГДЭЛТЭЙ
|