2019/09/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,670.51₮
B30
УЛААНБААТАР
14°
|
B30
УЛААНБААТАР
21°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
12:00
S32
11°
13:00
S32
12°
14:00
S32
13°
15:00
S32
13°
16:00
S32
14°
17:00
S32
14°
18:00
S32
12°
19:00
S31
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/09 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гишүүдийг түдгэлзүүлэх прокурорын саналыг хэлэлцэх УИХ-ын дэд хороод өнөөдөр хуралдана

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 1 сарын 9
iKon.MN

УИХ-ын дөрвөн гишүүний  бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УЕПГ-аас өчигдөр хүргүүлсэн. Гэвч өнөөдөр зарим хэвлэлээр УЕПГ-аас тийм санал УИХ-д хүргүүлээгүй гэсэн мэдээлэл цацагдаад байна.

Прокурорын байгууллага өмнөх орой нь ирүүлсэн бичгээ маргааш нь өглөө нь ийнхүү үгүйсгэх ямар шалтгаан байв. Албаны эх сурвалжуудын хэлж буйгаар Халдашгүй байдлын болон Ерөнхий хяналтын дэд хороод өнөөдөр хуралдахаар товлогдоод буй. Уг дэд хороодоор прокуророос ирсэн саналыг хүлээж авах эсэхийг хэлэлцэх аж. Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахаар товлогджээ.   

Үүнээс харахад прокуроос дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн нь баттай болж таарав. Харин дэд хороод, намын бүлгийн ирц бүрдэж хуралдаж чадах уу гэдэг л асуудал болоод байна.

x