Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ундармаа: Ямар ч шийдвэр гарсан би хуулийн өмнө шалгуулахад бэлэн байна

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хуралдаж байгаа билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Ундармаа тайлбар өглөө. 

Тэрбээр "Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж байна. Сая танилцуулга хийгдлээ. Санал хураалт нь болоогүй байна. Хаалттай хуралдаж байгаа учраас ил тод мэдээлэл өгөх хориотой. Б.Батзориг сайдтай хамтарсан уу, хамтраагүй юу. Зээл авсан ААН-үүдэд нөлөөлсөн үү гэх зэрэг асуулт асууж байна. Энэ дээр би нөлөөлөөгүй.

Ямар ч шийдвэр гарсан байсан би хуулийн өмнө шалгуулахад бэлэн байна. Ямар ч арилжааны банк, ямар ч банк, санхүүгийн байгууллагаар зээл дамжуулаагүй. Санхүүгийн зохицуулах хорооны албан бичиг бусад зүйлүүдээр гарсан" гэв.