МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид С.Амарсайханыг дэмжсэн бол Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдад Г.Элбэгсайханыг дэмжсэн улстөрийн шийдвэр гаргажээ.
Г.Элбэгсайхан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд даргаар ажиллаж байгаа бөгөөд эрх зүйч мэргэжилтэй, хурандаа цолтой нэгэн юм.
С.Амарсайханыг хотын даргад томилох эсэхийг яг одоо НИТХ-аар хэлэлцэж шийдэх гэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!