Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Эх сурвалжуудын өгсөн мэдээллээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж түүнийг танхимынхаа зарчмын эсрэг ажиллаж байгааг сануулжээ. Үүнийг Б.Энхбаяр ч хүлээн зөвшөөрч өргөдлөө өгсөн гэж байв.
Харин тэрбээр энэ тухай "Өөрөө өргөдлөө өгөөгүй" гэж тайлбарлажээ.
Түүний жиргээ:
Б.Энхбаяр нь 2016 оны 8 сараас Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилогдсон юм.
Тэрбээр “Улаанбаатар-Эрдэм” дээд сургуульд хуулийн багш, УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах, УИХ-ын МАХН-ын бүлэгт Хуулийн референт, УИХ дахь МАХН-ын бүлэгт хуулийн зөвлөх, Газрын харилцаа, Геодези, зураг зүйн газарт Тамгын газрын дарга, Хууль зүй, Дотоод хэргийн яаманд Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, УИХ-ын даргын хуулийн зөвлөх, Нийгмийн даатгалын ерөнхий газарт Тамгын газрын дарга, Монгол Ардын Намын даргын зөвлөх, УИХ-ын Тамгын газар УИХ-ын гишүүний зөвлөх, УИХ-ын дахь МАН-ын бүлгийн Хуулийн зөвлөхөөр ажиллаж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!