ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

“Сайжруулсан түлш” чанарын шаардлага хангажээ

У.Гэрэл, Үндэсний шуудан
2018 оны 12 сарын 20
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлчүүдийн хамгийн том “дайсан” бол утаа. Сүүлийн 20-иод жил утааны талаар ярьж, бичиж, тэмцэж байгаа ч төгс шийдлийг олоогүй. Тэгвэл Засгийн газраас гаргасан 62 дугаар тогтоол хэрэгжсэнээр агаарын бохирдол 50 хүртэлх хувиар буурна гэж судлаачид үзэж байна.

Тодруулбал, ирэх оны тавдугаар сарын 15-аас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэр гарсан. Энэ хүрээнд МХЕГ, НМХГ хамтран “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцжээ.

Ийнхүү өнгөрөгч ес, аравдугаар сард гүйцэтгэсэн хяналт шалгалтын үеэр илэрсэн дутагдлыг арилгуулах, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгаль орчин, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулан ажиллахаар тохиролцсон байна. Мөн тус компанийн үйлдвэрлэж буй сайжруулсан түлшнээс дээж авч Геологийн төв лабораториор шинжлүүлэхэд “Сайжруулсан түлш” MNS 5679:2014 стандартын чанарын шаардлагыг хангасан дүн гарчээ.

Одоогоор уг үйлдвэр нь бүтээгдэхүүнээ Сонгинохайрхан дүүргийн сайжруулсан шахмал түлш борлуулах цэгт 25 килограмыг нь 3,750 төгрөгөөр борлуулж байгаа аж. Хэрэглэгчид “Сайжруулсан түлш нь эдийн засгийн хувьд нүүрснээс гурав дахин хэмнэлттэй буюу нэг уут шахмал түлш гурван уут нүүрстэй тэнцдэг, илчлэг чанар нь өндөр, утаа ялгаруулалт эрс багассан” хэмээн ярьж байна.

Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хоёр үйлдвэр нь 2019 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж жилдээ 700 мянган тонн утаагүй, илчлэг өндөр түлш үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж. Улаанбаатар хотод 220 мянган айл жилд нэг сая 200 мянган тонн түүхий нүүрс түлдэг бол сайжруулсан шахмал түлш 600 мянган тонныг түлснээр агаарын бохирдлыг 50 хүртэлх хувиар бууруулах боломжтой гэж судлаачид тооцож байгаа юм.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
32
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
22 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
төөгөө [124.158.110.101] 2019/5/20
нохойн [хориотой үг]
0 | 1 Хариулах
ойдов [139.5.217.219] 2019/2/23
Ганц уйлдвэр УБ хангаж дийлэх уу.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.18.138] 2019/2/8
саяхан авч түллээ. гар хөө болж бна. үнс нурам маш их. илчлэг нь за яахав дээ л гэж бодлоо. түлш хийж бгаа газрууд чанар стандартаа барихгүй бол утаа арилахгүй нь. таван толгойн түлш нь сайн байж магадгүй.
0 | 0 Хариулах
shiniig sedegch [119.40.102.3] 2019/1/13
haigaad olohgui bna ooo. bhgui um bish uuu
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.87] 2018/12/22
Дажгүй санагдсаан зарагдаж эхэлсэн бол авмаар бнө. Орон нутгуудаар хэдийнээс зарагдаж эхлэх вэ?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.124] 2018/12/22
Аваад туршаад үзэх юмсан. Баянзүрх дүүрэгт борлуулах цэг байдаг юмуу
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.44] 2018/12/21
Утааг илчлэг нь сайн ч үүрсэн хэсгийн тоосжилт тортог гар хөөдсөн юм байна. Гар хөөдөхгүй л байвал тортог, утааны асуудал нь шийдэгдмээр юм. Хог хаягдал үнс нь их бөгөөд цемент шиг юм гарах юм. Бэхжүүлэгч болон найрлага юу л байдаг бол доо. Байгаль орчинд хүнд ээлтэй гэвэл илчлэг, хөө тортог, хог үнс бага л баймаар байдаг.
0 | 0 Хариулах
зочин [59.153.112.140] 2018/12/21
зурагын харвал шорлогны шахмал түлш харагдахын
0 | 0 Хариулах
Зочин [103.57.95.105] 2018/12/20
худалчууд
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.94] 2018/12/20
Shal hudlaa haana borlyylj bg uym hereglegchid taalagdcan gh shg zaraagui bj yaj taalagdah uym vnehr zaraad hereglej bg hvmvvc.c canal avaad vnehr utaa tortog gol n ilch her bg.g med.gui bj hudlaa shoydah uyma
0 | 0 Хариулах
Зочин [203.169.49.118] 2018/12/20
Dvvreg bolgond hudalaach awii
1 | 0 Хариулах
Зочин [202.131.228.10] 2018/12/20
Сонгино хайрхан тэр цэгүүд нь хаана байдгийн. Ямар хуваариар яаж ажилладаг юм бол. мэдээлэл сайн өгөөч.
0 | 0 Хариулах
Цэцэгмаа [202.131.228.10] 2018/12/20
Ашгүй дээ.Борлуулаад эхэлчихсэн юм бол утааны оргил газрууддаа шууд хүргээд хатуу нүүрсийг хоригломоор юм. Шинэ хотын дарга эндээс л ажлаа эхлэх нь дээ. Хотын утааг илт багасгах арга хэмжээ авч ажиллаж чадсан хотын дарга түүхэнд тэмдэглэгдэх байх шүү. Хүчин чадал сайтай л үйлдвэрүүд болох нь дээ.Амжилт хүсье. Борлуулалт сайн, дэмжлэг сайн байвал өшөө сайжилрана шүү дээ. Хотын захиргаа Бохир улс төртэй, бохир удирдлагуудтай холбохгүйгээр бүхий л талаар нь дэмжиж ажиллаасай гэж хүсэж байна.
1 | 1 Хариулах
Me [112.72.11.104] 2018/12/20
Tegeed saijruulsan tulsheer buren hangaj chadahgui gesen ug uu?
0 | 0 Хариулах
Зочин [122.201.28.13] 2018/12/20
Shuud tuuhii nuursiig oruulaj irj baigaag hucheer zogsoo. Tertee tergui ailuud nootslood avtsan bgaa.
1 | 0 Хариулах
Egel [66.181.191.149] 2018/12/20
ShDiin shakhmal tulsh borluulakh tsegiin khayag baina uu medeelegch ee
1 | 0 Хариулах
ДАНРАВ [103.57.94.196] 2018/12/20
ЗА ЯАМАЙ ДАА, ҮЙЛДВЭРҮҮДИЙН АЖИЛ УРАГШТАЙ БАЙГАА БОЛ...
2 | 0 Хариулах
batnasan. [66.181.161.95] 2018/12/20
Ywyaa
0 | 0 Хариулах
хэрэглэгчид? [202.170.71.157] 2018/12/20
Хэрэглэгчид гэж хэн бэ? Хэрэглэж байгаа хүн байгаа юу? Өнгөрсөн жилийнхээс илүү утаатай байна шд.
0 | 0 Хариулах
Зочин [202.131.225.197] 2018/12/20
За болтугай, нэг хэсэг нь ч гэсэн сайжруулсан түлшээ хэрэглээд утаагүй болчвол аштай юу, ядаж одоогийн утааг 50% бууруулахад л овоо мэдэгдэнэ дээ
0 | 0 Хариулах
Зочин [202.72.245.207] 2018/12/20
ЗА ХЭН Ч ЮУ Ч ЯРИАД ХЭРЭГГҮЙ АМЬДРАЛ Л ХАРУУЛНА ОДООХОНДОО АМЬДРАЛ НОУ Л ГЭЖ БНА ДАА
1 | 0 Хариулах
Зочин [140.115.52.134] 2018/12/20
Утаагүй гэдэг үгээ болчихмоор юм. Их бага хэмжээтэй утаа гарж л байгаашд. Цаанаасаа 1 тархидчихгээд. Гэхдээ шахмал түлшийг бол дэмжиж байгаа шүү. Аль 20-н жилийн өмнөөс хийгээд эхлэх байсан юм. Мөнгөний шуналтай нoвшнуудаас болоод олон хүмүүс эрүүл мэнд, амь насаараа хохирсны дараа арай гэж үр дүнтэй алхам хийлээ.
4 | 0 Хариулах