Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ямар амны хаалт таныг агаарын бохирдлоос хамгаалах вэ?

Г.Номин, iKon.mn
2018 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Агаарын бохирдол дорвитой буурахгүй байгаа энэ үед утаа буюу нарийн ширхэгт тоосонцроос хамгаалж, амьсгалын замын өвчлөлөөс сэргийлэх гол арга бол амны хаалт зүүх гэдгийг эрүүл мэндийн байгууллагынхан зөвлөж байгаа.

Нүүрсний шаталтаас гарч байгаа хий дэх хагас дэгдэмхий элементүүд нь хүйтэн цагт гадаад орчны агаартай холилдон тоосонцор болдог байна.

Ямар амны хаалт таныг агаарын бохирдлоос хамгаалах вэ?
 

Агаарын бохирдлын сөрөг нөлөөллөөс өөрийгөө хамгаалахын тулд ямар амны хаалт зүүх ёстойг мэдэж авцгаая. 

Монгол Улсын MNS 5620:2006 Амьсгалын замыг хамгаалах хэрэгслийн тухай стандартад зааснаар амьсгал хамгаалах хэрэгсэл гэж үйлдвэрлэлийн тоос, химийн бодис, утаа, угаар болон хорт хийн бүтээгдэхүүнээс амьсгалын замын эрхтнийг хамгаалах зориулалтын хэрэгслийг хэлнэ.

Амны хаалтыг сонгохдоо энгийн материалаар хийсэн бус шүүлтүүртэй амны хаалт хэрэглэхийг мэргэжилтнүүд зөвлөж буй.

Амьсгал хамгаалах хэрэгсэлд бэхлэгдсэн шүүлтүүр нь шүүх чадвараараа бага /FFP1/, дунд зэрэг /FFP2/, сайн /FFP3/ гэсэн зэргэлэлтэй байна.

Нарийн ширхэгтэй тоосонцороос хамгаалах зориулалтын амны хаалт дээрх тэмдэглэгээ нь тоос шүүх чадварыг илэрхийлдэг.

Хүснэгтээр үзүүлбэл,

 

Шүүлтүүрийн төрөл

Тоос шүүх чадвар

Нэвтрэн орох тоосны хэмжээ

Хэрэглэх үеийн тоосны дээд хэмжээ (мг/м³)

1.

FFP1

82 хувь

18 хувь

16

2.

FFP1S

90 хувь

10 хувь

16

3.

FFP2

91 хувь

9 хувь

40

4.

FFP2S

92 хувь

8 хувь

40

5.

FFP2SL

94 хувь

6 хувь

40

6.

FFP3

96 хувь

4 хувь

120

7.

FFP3S

98 хувь

2 хувь

120

8.

FFP3SL

98 хувь

2 хувь

200

Амны хаалтыг гадаад орчны агаар дахь бохирдуулах бодисын агууламж өндөртэй үед тогтмол хэрэглэснээр агаарын бохирдлын сөрөг нөлөөллөөс сэргийлэх боломжтой.

Амны хаалтыг хэрэглэхдээ анхаарах зүйлс:

  • Дахин ашигладаг амны хаалтыг хэрэглэхдээ өдөр бүр сайтар угаах, бусдад дамжуулахгүй байх, цэвэр уутанд хийн хадгална.
  • Нүүрэнд таарсан, хамрын хэлбэрт тааруулах боломжтой, вакуум орчин бүрдүүлж шүүгдээгүй агаар оруулахгүй, агаарыг гадагшлуулах агаарын хавхлагатай.
  • Зааварт заасан цагийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх
Нарийн ширхэгтэй тоосонцорыг шүүх зориулалттай энэ төрлийн амны хаалтыг агаар ямар хэмжээний бохирдолтой үед хэдэн цаг зүүх ёстой талаар албан ёсны стандарт, заавар байхгүй байгаа юм. Тиймээс амны хаалтны гаднаас тоос чигчиж, дотор тал нь харлах хүртэл зүүж болно гэх зөвлөгөөг үйлдвэрлэгчид өгч байлаа.
Амны хаалт зүүгээгүй үед тоосонцор хүний биед нэвтэрч, ямар нөлөө үзүүлдэг вэ?
 

Хүний биед агаараас орсон тоос, мананцар, уур, давирхайлаг бодисын том ширхэгтэй нь эхлээд амьсгалын дээд замын эрхтэн хамар, төвөнх, цагаан мөгөөрсөн хоолойн үс, намираа хучуур эдэд баригдан дээрх эрхтэнүүд цэр, нустай хамт гадагш гаргадаг.

Харин нарийн ширхэглэгт тоосонцор механик хольцууд нь хамар, төвөнх, гуурсан нь хоолойн салбарласан бүдүүн хэсгээр дамжин орж, уушгины цулцан гуурсан хоолойн нарийн хэсгүүдэд гүнзгий нэвтрэн орж, цулцангийн дотоод гадаргууг бүрхэн гэмтээж, уушги тоосжих өвчнийг үүсгэж уушгины дотоод гадаргууны талбайг багасгадаг.

Мөн нарийн ширхэглэгт тоосонцрууд нь гуурсан хоолойн нарийн сүвүүдийг бөглөж, цулцанд орох хүчилтөрөгч бүхий цэвэр агаарыг саатуулж, уушги мөгөөрсөн хоолойн үрэвсэлт /уушгины хатгалгаа, бронхит гэх мэт/ өвчнийг үүсгэн хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг.     

 

Мөн агаарын бохирдол нь хүний оюун ухаанд хэрхэн нөлөөлдөг мөн эхийн хэвлий дэх урагт хэрхэн нөлөөлдгийг дараах бичлэгүүдээс үзэж болно. 

Бичлэг 1, Агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэнд, тархинд хэрхэн нөлөөлдөг вэ?

https://www.facebook.com/unicefmongolia/videos/593909077711138/?t=0

Бичлэг 2, Агаарын бохирдол  урагт хэрхэн нөлөөлдөг вэ?

https://www.facebook.com/unicefmongolia/videos/1038253126346268/?t=0