Монгол Улсын Засгийн газраас хүмүүнлэгийн шугамаар нийлүүлсэн 1850 тн гурилыг БНАСАУ-ын талд хүлээлгэн өглөө.
Тусламжийн гурилыг Кесон хотын өнчин хүүхдийн асрамжийн төв, ясли, сургууль, Пёньян хотын эх нялхсын эмнэлэг болон Монгол, Солонгосын найрамдлын нэрэмжит байгууллага зэрэг газруудад тараажээ.
Тусламжийн гурилыг хөдөө орон нутаг, ялангуяа байгалийн гамшигт өртсөн бүс нутгийн иргэдэд тараажээ.
Тухайлбал, Кесон хотын өнчин хүүхдийн асрамжийн төв, ясли, сургууль, Пёньян хотын эх нялхсын эмнэлэг болон Монгол, Солонгосын найрамдлын нэрэмжит байгууллага зэрэг газруудад түгээсэн байна.
Хүмүүнлэгийн тусламжийг түгээхэд Монгол Улсын ЭСЯ–ны дипломат ажилтнууд болон Олон улсын холбогдох байгууллагын төлөөлөгчид хяналт тавьж ажиллажээ.
БНАСАУ-ын Гадаад хэргийн сайдаас Монгол Улсын Гадаад харилцааны сайдад хандан ирүүлсэн захидалд хүнсний дутагдалтай байгаа солонгосын ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн Монгол Улсын Засгийн газар болон ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!