Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ Хан-Уул дүүрэг дэх эгчийнхээ байрнаас унаж амиа алджээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг

“Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн оролцогч Ч.Чамин-Эрдэнэ зуурдаар амиа алдсан тухай Боловсрол телевизийн Фэйсбүүк дэх албан ёсны хуудаст мэдэгдээд байгаа билээ. 

Энэ тухай ЦЕГ-аас тодруулахад "2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 хороонд барилга дээрээс хүн унасан байна гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагын 102 утсанд тус өдрийн 17:25 минутанд ирсэн. Үүний дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэгийг хийж гүйцэтгэж ажилласан. Тус байранд оршин суух хаягтай 22 настай, эмэгтэй, "Ч" унаж нас барсан байсныг тогтоож, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тогтоохоор цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэлээ.

Түүний үхлийн шалтгааны талаар эх сурвалжаас нэмж асуухад Ч.Чамин-Эрдэнэ Хан-Уул дүүрэг дэх эгчийнхээ байрнаас унаж амиа алдсан байдалтайгаар олдсон байна. Ч.Чамин-Эрдэнийн үхэлд гадны нөлөө байсан эсэхийг цагдаа нар шалгаж байгаа аж.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.