Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: Алим, лийр, байцааны импорт буурчээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Импорт 4,351.0 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,220.3 сая ам.доллараар буюу 39 хувиар өссөн тухай Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Үүнээс мод, модон эдлэлийн импорт 12.6 сая ам.доллараар буурч, 20 хэсгийн барааны импорт өсжээ. Импортын өсөлтийг аваад үзвэл:

  • Эрдэс бүтээгдэхүүний импорт 238.4 сая ам.доллараар
  • Машин, механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэгийн импорт 294.9 сая ам.доллараар
  • Үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 174.1 сая ам.доллараар
  • Авто агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд, ангийн импорт 233.0 сая ам.доллараар
  • Ургамлын гаралтай бүтээгдэхүүний импорт 54.9 сая ам.доллараар тус тус өссөн байна.

Эрдэс бүтээгдэхүүний импорт

Эрдэс бүтээгдэхүүний импорт 976.0 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 238.4 сая ам.доллараар буюу 32.9 хувиар өслөө. Эрдэс бүтээгдэхүүний импортын 83.5 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзлэж байна.

Импортын гүйцэтгэл, УС-ийн барааны хэсгээр, мян. ам.доллар

Барааны нэр

Импорт

Өөрчлөлт

Бүтэц

2017.09

2018.09

мян.$

%

01 Амьд мал, амьтад, мал амьтдын гаралтай бүтээгдэхүүн

37,917.6

49,995.2

12,077.6

31.9

1.1

02 Ургамлын гаралтай бүтээгдэхүүн

55,320.8

110,225.4

54,904.6

99.2

2.5

03 Мал амьтны болон ургамлын гаралтай тос, өөх

21,132.7

23,337.2

2,204.5

10.4

0.5

04 Хүнсний бэлэн бүтээгдэхүүн

270,184.5

314,562.9

44,378.4

16.4

7.2

05 Эрдэс бүтээгдэхүүн

737,595.7

975,975.7

238,380.0

32.3

22.4

06 Химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн

225,978.0

268,710.0

42,732.0

18.9

6.2

07 Хуванцар болон түүгээр хийсэн зүйлс; хаймар болон түүгээр хийсэн зүйлс

130,354.8

167,039.5

36,684.7

28.1

3.8

08 Арьс ширэн түүхий эд болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, эдгээрээр хийсэн эдлэл

5,863.0

6,113.3

250.3

4.3

0.1

09 Мод, модон эдлэл

37,378.7

24,756.1

-12,622.7

-33.8

0.6

10 Цаас болон картон, тэдгээрээр хийсэн зүйлс

37,580.8

42,956.3

5,375.5

14.3

1.0

11 Нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл

51,962.9

63,974.6

12,011.7

23.1

1.5

12 Гутал, малгай, төрөл бүрийн бусад зүйл

11,500.4

13,973.1

2,472.7

21.5

0.3

13 Чулуу, гөлтгөнө, шөрмөсөн чулуу, гялтгануур болон тэдгээртэй төстэй материалаар хийсэн бүтээгдэхүүн

59,610.9

85,193.3

25,582.5

42.9

2.0

14 Сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос

1,342.9

1,476.8

133.9

10.0

0.0

15 Үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн

250,598.4

424,654.5

174,056.1

69.5

9.8

16 Машин, механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг

639,326.3

934,222.5

294,896.2

46.1

21.5

17 Авто, агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд, анги

449,951.2

682,958.7

233,007.6

51.8

15.7

18 Хараа зүй, гэрэл зураг, хэмжүүр, хяналт, эмнэлгийн багаж хэрэгсэл, цаг, хөгжмийн зэмсэг эдгээрийн эд анги

40,734.6

73,618.9

32,884.3

80.7

1.7

19 Зэвсэг, галт хэрэгсэл; тэдгээрийн эд анги болон тоног хэрэгсэл

726.5

973.2

246.7

34.0

0.0

20 Аж үйлдвэрийн төрөл бүрийн бараа

65,681.9

86,303.3

20,621.3

31.4

2.0

21 Урлагийн бүтээл, цуглуулга хийх, зориулалтын зүйлс ба эртний үнэт дурсгалын зүйлс

29.8

31.6

1.8

6.1

0.0

ДҮН

3,130,772.4

4,351,052.1

1,220,279.7

39.0

100.0

Энэ оны эхний 9 сард 814.7 сая ам.долларын 1,184.9 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн импортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 133.8 мянган тонноор, үнийн дүнгээр  224.8 сая ам.доллараар тус тус өсчээ.

Нефтийн бүтээгдэхүүний импортын 80.1 хувийг автобензин, дизель түлшний импорт, үүний 33.6 хувийг автобензин, 66.4 хувийг дизель түлшний импорт эзлэж байна. 

2018 оны эхний 9 сард 319.0 мянган тонн автобензин импортолсон нь 2017 оны мөн үеэс 3.1 мянган тонноор бага байна.

2017 оны мөн үед нэг тонн автобензины импортын дундаж үнэ 583.3 ам.доллар байсан бол 2018 онд 702.1 ам.доллар болж 20.4 хувиар өссөн байна. 

Дизель түлшний импорт 630.4 мянган тоннд хүрч 2017 оны мөн үеэс 4.2 мянган тонноор өссөн байна. 2017 оны эхний 9 сарын байдлаар  нэг тонн дизель түлшний импортын дундаж үнэ 515.9 ам.доллар байсан бол энэ онд  656.4 ам.долларт хүрч 140.4 ам.доллар буюу 27.2 хувиар өссөн байна.

Дизелийн түлшний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 90.7 сая ам.доллараар нэмэгджээ.

Бусад барааны импорт

2018 оны эхний 9 сард 934.2 сая ам.долларын машин, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, эд анги импортолсон байна. 2017 оны мөн үетэй харьцуулахад уг төрлийн барааны импорт 294.9 сая ам.доллараар буюу 46.1 хувиар нэмэгджээ. 

Бүх төрлийн тээврийн хэрэгслийн импорт 683.0 сая ам.долларт хүрч 2017 оны мөн үеийнхээс 233.0 сая ам.доллараар өсчээ. 2018 оны эхний 9 сард суудлын автомашин  46,617, ачааны автомашин 16,848 орж ирсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад суудлын автомашины импорт 7,188-аар, ачааны автомашины импорт 7,362-оор тус тус нэмэгдсэн байна. 

Импортын дүнд өндөр хувь эзэлдэггүй ч хүн амын хэрэгцээний нилээд хувийг импортоор хангагддаг зарим нэр төрлийн  бүтээгдэхүүний статистик үзүүлэлтийг сүүлийн 2 жилийн байдлаар харуулбал, 14 нэрийн хүнсний бүтээгдэхүүнээс 10 нэр төрлийн бүтээгдэхүүний импорт 60. мян.ам доллараас 5813.5 мян ам доллараар өсч, 4 нэр төрлийн бүтээгдэхүүний импорт 5.2 мян.ам доллараас 1221.3 мян ам доллараар буурсан байна. 

2018 оны 9 дүгээр сарын байдлаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээс үнийн дүнгээр цагаан будааны импорт 5813.5 мянган ам.доллараар, элсэн чихрийн импорт 4155.3 мянган ам.доллараар, хуурай сүүний импорт 2427.0 мянган ам.доллараар, сонгино сармисны импорт 1463.4 мянган ам.доллараар тус тус өсжээ.

Харин алим лийрний импорт 1221.3 мянган ам.доллараар, байцааны импорт 231.8 мянган ам.доллараар тус тус буурсан байна.

Хүснэгтэд харуулсан 14 төрлийн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээс 3 төрлийн бүтээгдэхүүний импорт биет хэмжээгээр буурчээ. Тухайлбал, алим лийрний импорт 2538.5 тонноор, байцааны импорт 696.2 тонноор, шар будааны импорт 323.6 тонноор  тус тус буурсан байна. 

Эдгээр хүнсний бүтээгдэхүүний импортын дундаж үнийн өөрчлөлтийг мөн хүснэгтэд харуулав. Үүнээс харахад цөцгийн тосны импортын тонн тутмын дундаж үнэ 440.2 ам.доллараар, байхуу цайны импортын дундаж үнэ 737.4 ам.доллараар тус тус өссөн бол, төмсний импортын дундаж үнэ 48.4 ам.доллараар, сонгино сармисны дундаж үнэ 58.8 ам.доллараар тус тус буурчээ.

Барааны нэр

Импорт

2017.09

2018.09

Өөрчлөлт

Тоо хэмжээ, тн

Үнийн дүн, мян.$

Дундаж үнэ, $

Тоо хэмжээ, тн

Үнийн дүн, мян.$

Дундаж үнэ, $

Тоо хэмжээ, тн

Үнийн дүн, мян.$

Дундаж үнэ, $

 Хуурай сүү

1,998.8

6,216.7

3,110.3

2,685.7

8,643.8

3,218.4

686.9

2,427.0

108.2

 Цөцгийн тос

265.2

1,238.7

4,670.8

275.9

1,410.1

5,111.0

10.7

171.4

440.2

 Төмс

432.5

105.6

244.1

2,882.1

563.9

195.7

2,449.6

458.3

-48.4

 Сонгино, сармис

11,658.2

2,758.6

236.6

23,740.5

4,222.0

177.8

12,082.3

1,463.4

-58.8

 Байцаа

22,961.7

4,351.8

189.5

22,265.4

4,119.9

185.0

-696.2

-231.8

-4.5

 Лууван, манжин

7,030.2

1,361.8

193.7

7,682.6

1,305.5

169.9

652.4

-56.4

-23.8

 Алим, лийр

8,429.3

5,312.9

630.3

5,890.7

4,091.6

694.6

-2,538.5

-1,221.3

64.3

 Шахмал ногоон цай

915.0

697.8

762.6

1,486.2

1,216.0

818.2

571.3

518.2

55.6

 Байхуу цай

225.4

1,158.2

5,138.0

294.2

1,728.6

5,875.4

68.8

570.4

737.4

 Цагаан будаа

22,632.9

13,460.5

594.7

32,218.4

19,273.9

598.2

9,585.5

5,813.5

3.5

 Шар будаа

1,296.3

350.3

270.2

972.7

345.1

354.8

-323.6

-5.2

84.6

Ургамлын тос

15,692.3

15,857.6

1,010.5

17,217.0

16,960.1

985.1

1,524.6

1,102.6

-25.4

 Маргарин

4,683.5

4,581.4

978.2

4,685.9

4,641.4

990.5

2.4

60.0

12.3

 Элсэн чихэр

41,357.2

20,975.5

507.2

53,461.9

25,130.8

470.1

12,104.6

4,155.3

-37.1

Импортын бүтцийн хувьд эрдэс бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, бүх төрлийн тээврийн хэрэгсэл, хүнсний бэлэн бүтээгдэхүүн болон үндсэн төмөрлөг түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт давамгайлсан хэвээр байна.

Энэ оны эхний 9 сарын гүйцэтгэлээр дээрхи төрлийн барааны импорт нийт дүнгийн 76.0 хувийг эзлэж байна. Үүнд, эрдэс бүтээгдэхүүний импорт 22.4 хувийг, машин тоног төхөөрөмж, сэлбэгийн импорт 21.5 хувийг, бүх төрлийн тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт 15.7 хувийг, хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт 7.2 хувийг, үндсэн төмөрлөг түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 9.8 хувийг тус тус эзлэж байна.

 

Эх сурвалж: ГЕГ