Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Гүүр нурснаас Транс Сибирийн төмөр замын урсгал тасарчээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн урт төмөр зам гэгддэг Транс Сибирийн төмөр замын Амар мөрний хязгаар дахь хэсэгт автозамын гүүр нурсны улмаас урсгал нь тасалджээ.

Өчигдөр төмөр замын дээгүүр дамнасан гүүрээр ачааны автомашин зорчих үед уг осол гарсан байна. Ачааны машины жолоочийн хөл хугарч эмнэлэгт хүргэгджээ. Азаар гүүр нурах үед галт тэрэгний цуваа доогуур нь өнгөрч амжсан байна.

100 гаруй жилийн түүхтэй уг төмөр зам нь Москваг Владивостоктой холбодог. Осол гарсан хэсгийн хөдөлгөөнийг хаагаад байгааг орон нутгийн онцгой байдлын алба мэдээлжээ.

Эх сурвалж: Russia Today