ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хүйсийн тэгш эрх хангагдсан Азийн 10 улсын гуравдугаарт Монгол бичигдэж байна

О.Булган, iKon.mn
2018 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: mpa.mn

Дэлхий дахин дахь хүйсийн ялгаатай байдал урьд өмнөхөөс багассан ч нийгмийн олон салбарын хүйсийн тэгш бус ялгаатай байдлыг бүрэн арилгаж, түүнээс урьдчилан сэргийлэхийн тулд улс орнууд илүү их хүчин чармайлт гаргах шаардлагатай байгааг Дэлхийн эдийн засгийн форум онцлоод байна.

Хүйсийн тэгш байдлыг хөхиүлэн дэмжиж, нийгэм, хөдөлмөрийн зах зээлд тэнцвэртэй байдлыг хадгалснаар эдийн засагт эергээр нөлөөлж, цаашдын ялгаатай байдлыг улам багасгаж, ирээдүйд бүрэн устгахад дэмжлэг болохыг Азийн орнууд ихээр ойлгон, улсдаа хэрэгжүүлэх болжээ.

Дэлхийн хүйсийн ялгаатай байдлын индекс анх 2006 онд гарж байв. Тэр үеэс хойш үзүүлэлт дээшилж, дэлхий даяар жендерийн тэгш бус байдлын талаарх ойлголт жил ирэх тусам нэмэгдэж байгааг жил тутам гаргадаг энэхүү үзүүлэлт харуулаад байна.

Тэгвэл Дэлхийн эдийн засгийн форум өнгөрсөн жил Азийн бүс нутаг дахь хүйсийн ялгаатай байдлыг хамгийн ихээр ойлгож, хүлээн авдаг улсын жагсаалтыг гаргасан юм. Тус бүс нутагт хийсэн хүйсийн ялгаатай байдлын үзүүлэлтийг гаргахын тулд улсуудын эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд болон улс төрийн оролцоот байдал, эмэгтэйчүүдэд олгогдож буй боломжуудыг тус тус харгалзан үзсэн байна.

 

1. Филиппин улс

Дэлхийн хүйсийн ялгаатай байдлын индексээр Азийн улс орнуудаас эхний 10-т бичигддэг ганц улс бол Филиппин юм.

Жижиг арал дээр оршдог тус улс нь өнгөрсөн жил эл индекст гурван байраар ухарсан үзүүлэлттэй гарсан ч ижил төстэй ажлын хөлсний хэмжээг тэнцүү болгосноороо нийт хүйсийн ялгаатай байдлыг 79 хувиар арилгажээ.

2. Бангладеш улс

Өмнөд Азид оршдог тус улс нь дэлхийд 47-р байрт бичигддэг бол Азийн улс орнуудаас хоёрдугаар байрт ордог байна. Бангладеш нь хүйсийн ялгаатай байдлыг нэлээд арилгасан гэж хэлж болно. Учир нь тус улсын төрийн өндөр, удирдах албан тушаал болон техникийн ажлын байранд хоёр хүйсийн өрсөлдөх боломж тэгш болсон байна.

3. Монгол Улс

Манай улс хүйсийн ялгаатай байдлын үзүүлэлтээрээ дэлхийд 53-т бичигддэг бол Азийн бүс нутагтаа гуравдугаар байрт оржээ. Өмнөх байранд орсон Бангладеш шиг Монголын улс төрийн болон төрийн албаны удирдах болон техникийн албан тушаалд хүйсийн тэнцвэртэй байдал хадгалагдаж буйг Дэлхийн эдийн засгийн форум онцолсон юм.

4. Бүгд Найрамдах Ардчилсан Лаос улс

Бүгд найрамдах ардчилсан Лаос улс нь нийт ажиллах хүчний ялгаатай байдлыг бүрэн халж, хүйсийн тэнцвэртэй байдал хоёр дахь жилдээ хэвээр хадгалагдсан улс юм.

5. Сингапур улс

Лаос улстай тун дөхөж, Сингапур улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн үед эмэгтэй ажилчдын тоо давамгайлах болсон ба техник технологийн салбарт ч мөн эмэгтэйчүүд ихээр хүч түрэх болжээ.

6. Бүгд Найрамдах Социалист Вьетнам улс

Вьетнам улсад мөн дээрх орнууд шиг улс төрийн шийдвэр гаргах, удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж, техник, нарийн мэргэжлийн ажлын байрууд дахь хүйсийн ялгаатай байдлыг бүрэн халжээ.

7.Тайланд улс

Тайланд улсад өндөр албан тушаалд эмэгтэйчүүдийн хүйсийн харьцаа илүү байгааг харуулсан байна. Вьетнам улс шиг техник, технологи, нарийн мэргэжлийн ажлын байруудад хүйсийн ялгааг бүрэн халж, их дээд сургуульд элсэж буй хүйсийн харьцаа тэгш болсныг онцолжээ.

8. Мьянмар улс

Дэлхийн хүйсийн ялгаатай байдлын үзүүлэлтэд шинээр орж ирсэн улсын хувьд ерөнхий болон дээд боловсролд элсэх хүйсийн ялгаатай байдлыг арилгаж чадсан байна.
Тайланд, Вьетнам улсуудын адил Мьянмарт нарийн мэргэжлийн ажлын байран дахь хүйсийн ялгаатай байдал үгүй болж, ажил хаялтын тоо багасаж, ажиллах хүчний тоотой тэнцүү хэмжээнд хүрсэн эерэг үзүүлэлт гарчээ.

9. Индонези улс

Индонези улсын хувьд бусад оронтой адил хүйсийн байдлаар дундаж цалингийн ялгаа багасаж, улс төр, удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн оролцоо ихээр ажиглагдах болжээ. Гэвч нарийн мэргэжлийн болон техникийн салбарын ажлын байран дахь ялгаатай байдал нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан байна.

10. Камбожийн Вант улс

Камбожийн Улсын дээд шүүх, улс төрийн шийдвэр гаргах албан тушаалуудад ажиллах эмэгтэйчүүдийн тоо олширч, эмэгтэйчүүд их, дээд сургуульд элсэх боломжууд ч өмнөхөөсөө нэмэгджээ.

 

Эх сурвалж: weforum.org

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
28 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.41.215] 2018/9/13
singapore thailand iign haschwal aziin hamgiin yaduu ornuud [хориотой үг]
1 | 0 Хариулах
zoch [103.229.120.215] 2018/9/13
Монгол "өрх толгойлсон эхчүүл" гэдэг үзүүлэлтийг авч үзвэл Нэгд орнов
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.24] 2018/9/12
Сингапурын урд орсондоо баярлаж филлипин бангладешын дараа орсондоо уурлахаас.
0 | 0 Хариулах
Зочин [178.115.130.113] 2018/9/12
Азийн зарим орныг бодвол давуу тал монголд бий шүү.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.22.245] 2018/9/12
Худлаа тайлан шүү Монгол эмэгтэй Бангладеш эмэгтэй хоёрын эрх ямар байгааг YouTube гээс харахад болно Монгол эмэгтэйчүүдийн эрх Хятад Япон Солонгосчуудаас илүү шүү Монголд байгаа зарим ТТББ ууд худлаа тайлангаа гадаадад танилцуулж мөнгө авдаг байгуулгууд улсаа хорлоод байгаа юм
0 | 0 Хариулах
GegeenCom [202.131.227.50] 2018/9/12
Бангладеш зүүн ази биш өмнөд азид ордог!
0 | 2 Хариулах
Зочин [178.115.130.113] 2018/9/12
Ази л бол Ази
1 | 0 Хариулах
Зочин [202.179.31.118] 2018/9/12
Цалингийн зөрүү байна бас!
0 | 0 Хариулах
Зочин [202.179.31.118] 2018/9/12
Гадаад хүмүүсийн нүдэнд монгол эрс гэрийн бусад гишүүдээс ялгаатай том аягаар хоол эхлээд аягалуулж иддэг их сонин харагддаг юм шиг байсан. Түүгээр нь эмэгтэйчүүд нь их дарлуулдаг гэж бодоод байх шиг. Яагаад гээд асуугаад байдаг. Уламжлал гэхээр эр хүн чинь гэрээ эхлээд эхнэр хүүхдээ халамжлаад дараа нь өөрөө идэж болно. Өөрөө идэхдээ бусадтайгаа адил хэмжээтэй аяга саваар идээд их идмээр бол дахиад нэмээд идэж болно гэх асуулт олон авч байлаа.
0 | 0 Хариулах
Зочин [202.179.31.118] 2018/9/12
Дашрамд хэлэхэд энэ асуулт тайлбарыг эрэгтэй хүмүүс л асууж байсан! Нэг ч эмэгтэй хүн асуугаагүй.
0 | 0 Хариулах
Зочин [172.56.2.84] 2018/9/13
Тэгвэл нөхөртөө хамгийн сүүлд нь хоол өгөөч дэ.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.62] 2018/9/13
Би 198 см 110 кг манай эхнэр 172 см 60 кг би эхнэрээсээ их идэх шаардлага гардаг нь буруу юу?
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.197] 2018/9/15
Их идэхийн хувьд гахай та 2 с илүү иднэ. Тэглээ гээд гахайны дарангуйлал гэж ярихгүй байхөө
0 | 0 Хариулах
Зочин [202.179.31.118] 2018/9/12
Өмсөх хувцас хүртэл заана. Тийм ч эрх шөлөөтэй орон биш. Өдөр тутмын жижиг юман дээр хүний хувийн хэрэг орон зайд өөр хүмүүс оролцоод байхаар тэгж сураагүй болохоор гайхаад л байдаг.
0 | 0 Хариулах
Зочин [103.242.47.90] 2018/9/12
ene huisni baidal uls orond hogjil deg juram avchirdagguig ehni 3 ulsaas harj bolno
4 | 1 Хариулах
B [66.181.160.49] 2018/9/12
ZA MANAI EHNER TOMROOD YAVBAL BI LAW BAYARLANA HAHA
0 | 0 Хариулах
Зочин [202.179.31.118] 2018/9/12
Ажлын зар дээр хүйс заахааргүй зүйл дээр хүртэл хүйс заадаг, эмэгтэй хүн ажилд авбал улайн цайм төдөн жил жирэмслэхгүй гэж бараг гэрээ хийдэг. Гадны оронд тэд үүнийг болгоомжтой тоглоом шоглоомоор амаар далимдуулж хэлдэг болохоос тэгж ам өчиг авахгүй. Авбал хууль зөрчсөн асуудал болно.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.114.229] 2018/9/12
тэгшрэх гээд байгаа бол хүн хүчир ажлаа хүйсийн ялгаагүй хийдэг болох, бүх нийтээр цэргийн алба хаадаг болох хэрэгтэй
1 | 1 Хариулах
Зочин [202.179.31.118] 2018/9/12
М.Энхболд хүртэл эмэгтэйчүүд цаагуураа суу гэж хүйсээр ялгаа биз дээ. Тэнд байсан хүмүүс бүгд хоорондоо хамааралгүй гэр бүлийн уулзалт биш байсан. Ялангуяа эмэгтэйчүүдийг эрхээ эдэл гэж уриалж өөрчлөх эхлэл тавьсан намын гишүүн хэдэн жилийн дараа намын үндсэн дүр зургаас шал өөр эсрэг үзэл гаргасан гайхсан. Энхболд бол намаасаа гараад консерватив нам байгуулбал дотор нь байж таарах хүн.
0 | 0 Хариулах
Зочин [202.179.31.118] 2018/9/12
Дотор нь ороод харвал бас яг тийм биш. Аяга хоол идэхдээ хүртэл хүйсээр ялгуулна. Энд ай гэр доторхийг хэлээгүй байна. Гэр дотроо ок. Гэрээс гадна тэр хүйс мүйс аяга хоол идэхэд ямар хамаа байна?
0 | 0 Хариулах
Зочин [203.169.49.103] 2018/9/12
Хэдэн жилийн өмнө өнөөх л Туркийн хэвлэлээр Монголд 20000 хүргэн хэрэгтэй гэсэн мэдээлэл гарч хоёр орны харилцаа муудахаа дөхсөн. Тэгэхэд Туркээс лав 20000 нөхөр ирэхэд бэлэн байсан байх аа.Үнэн дурак шүү. ККК
0 | 0 Хариулах
Зочин [202.21.106.102] 2018/9/12
iim baihad l feminism gd bgaarai zugeer hehe
0 | 1 Хариулах
Зочин [175.223.37.219] 2018/9/12
АЗИЙН УРДАА БАРЬДАГ ХЭДЭН ГУЙЛГАЧИН ЯДУУ, БУДДЫН ШАШИНД НЭРВЭГДСЭН НЭВЧСЭН УЛСУУД Л БАЙНА
4 | 1 Хариулах
Зочин [103.26.195.71] 2018/9/12
Singapore bas gyulagchinuu esvel chi uuruu gyulagchinuu kkkk
0 | 1 Хариулах
Зочин [49.0.171.43] 2018/9/12
bangladesh bol hamgiin yaduu uls hun amiin dundaj naslalt erduu 40 amishgiin yaduu gazar heden bolohgui ulsuudtai l hamt dandaa jagsaaltand baih yum da
3 | 1 Хариулах
Зочин [27.122.14.70] 2018/9/12
Дандаа буддын шашинтай улс байна. Манай эмэгтэйчүүд ч шашны буянг их хүртжээ.
0 | 1 Хариулах
дриймэр [66.181.160.51] 2018/9/12
№3 бол яалтчгүй азийн хүчирхэг бар болох улс мөн байна.
1 | 1 Хариулах
Зочин [175.223.37.219] 2018/9/12
АЗИЙН УРДАА БАРЬДАГ ХЭДЭН УЛСУУД Л БАЙНА ХӨӨРХИЙ!
0 | 1 Хариулах