Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Далай Лам: Би сексийн талаар их зүйл хэлж чадахгүй, эр эм хоёр бие биенээ хайрлах нь хэвийн зүйл

"Playboy Mongolia"
2013 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үдээс хойш их сайхан ааштай байлаа. “Энх тайванд өөрөөрөө” шүүмжлэлт ярилцлагын дараа тэрээр амар амгаланг олохоор 50 эрдэмтэнтэй хамт алсын аянд мордлоо.

Тэрээр Гимлайн нурууны орой дээрх сүмдээ жаргаж буй нарыг харан цаанаа л ариухан инээмсэглэнэ. Ийм л сайхан инээмсэглэлээрээ биднийг баясуулан угтсан юм. Бид уулын амаргүй замыг 8 цаг унаагаар туулж ирэхдээ ихэд ядарч хөлөрсөн байлаа. Хамгийн хэцүү нь буудалсан дэн буудал маань усгүй, үүгээр зогсохгүй ариун цэврийн цаасгүй байсан юм. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам биднийг ариухан инээмсэглэлээрээ тоссон хэвээр.

Зөвлөхүүд нь бидэнд унд дөхүүлж өгөхдөө тун болгоомжилж, ямар нэг зүйлд санаа нь зовсон байртай биднийг ширтэнэ.

Үүнийг ажигласан Дээрхийн Гэгээнтэн тэднийхээ сэтгэлийг тайтгаруулах гэсэн болов уу гэмээр аядуу дуугаар “Бэлдсэн асуултаа айлдаж болно. Гэхдээ Далай Лам нь бүх асуултад учирлах алба үгүй...Улс төр, шашинг хослон баригч билээ” хэмээв.   Далай Лам 1950-иад оноос хятадын эзэмшилд орсон гэж үзэж буй, коммунист намын хатуу дэглэлт засаглал дор зовж байгаа түвдийн лам хуваргуудын улс төр шашинг хосолсон улсын тэргүүн юм. 1959 оны цуст бослого хөдөлгөөнүүд “Цасан улс”-д тулж ирэхэд дундад эзэнт гүрэн харгис хэрцгий цохилтоор дарагдсан юм. Энэ үеэр түвдийг 87 мянган үхэгсдийн цуваа зорьж байжээ. Далай лам уулсаар дамжин энэтхэг рүү оргон зугтах хэрэгтэй болов. Тэрээр 110 мянган цагаач түвдүүдийн эрх чөлөө, хувь тавилангийн төлөө олон зүйлтэй тэмцэж ирсэн билээ.

Хэдэн жилийн өмнөөс дэлхий даяар хүндэтгэлийг хүлээж, хүний эрхийн асуудал болон глобал, байгаль орчинг хамгаалах олон улсын маргаанд ухаалгаар хандсан юм. Тэрээр болох үйлийг урьдчилан харж, үр дүнтэй шийдэж чадсанаар 1989 онд энх тайвны нобелийн шагналыг хүртсэн юм.

Түүний сайхан энергийг Холливүд ч хэдийн тольдож, “Түвдэд 7 жил” хэмээх киног бүтээж, гол дүрд Брэд Питт тогложээ.    

- PB: Дээрхийн Гэгээнтний энгийн амьдрал хэн болгоны сонирхлыг их татдаг? 
- Далай лам: Магад таныг гайхашруулах байх. Би дуртай зүйлдээ цаг зав гаргадаг. Залуудаа би техник технологийн сонирхолтой байлаа. Потала Плацаас киноны хальс олсоноо ер мартдаггүй юм. Тэр хальс 13-р Далай Ламтай холбоотой байсан байх. Ах нартайгаа “V Хэнрич”, “Лаурэнс Оливор”, “Чарли Чаплин” үздэг байлаа.  

- PВ: Та янз бүрийн юм хийдэг үү, бусад шиг?
- Далай лам: Тийм ээ, техникийн төрлийн зүйлийг засаад үүнээсээ сайхан зүйлийг мэдэрдэг. Мөн цэцэрлэгт хүрээлэнг байгуулж, түүнийгээ арчлах дуртай. Гэвч энэ Дарамсала хотод цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэдэг амаргүй даваа юм. Учир нь Муссон салхи (зүүн өмнөд азид гардаг салхи) бүгдийг бусниулж орхидог.   

- PB: Муу зуршил болон тансаглалыг та өөртөө хүлээн зөвшөөрдөг үү? 
- Далай лам: Миний сахил үнэнч үлдэхийг, бусад ламын адил явуу эрэлт хүсэлттэй (шуналгүй) мөн хэлсэндээ хүрэхийг би маш их хичээж өөрийгөө барьдаг. Надад хувийн эзэмшил байхгүй. 

- PВ: Та амттай сайхан махан хоолонд дурлаж байсан уу?
- Далай лам: Үгүй ээ. Хоол... би үүнийг өөрөөр хүлээж авдаг. Заримдаа адил хоол хүнс иддэг, ихэнхдээ овъёосны цутан. Миний санаж буйгаар одоог хүртэл надад лам хувцас л байсан. Гэхдээ би сул талтай, үүнийгээ нуулгүй танд хэлье. Би байгалийн кино үзэх маш их дуртай, мөн BBC TV-г үздэг, мөн британы хурц хатуу хэмнэлд дуртай (инээв).

- PB: Баруунд танай улстай холбоотой асуудлуудад санаа зовдог хүн олон бий. Ер нь Ричард Гирээс эхлээд Холливүдийн одод танай улсын юунд татагддаг юм бол? 
- Далай лам: Биднийг өмгөөлж, туслан дэмжигчид хүнлэг ёсыг эрэлхийлж буй эхний алхам нь энэ юм. Ричард Гир бол энэ хүнлэг ёсонд итгэгч, буддист хүн юм. Түүний өөрийнх нь сүнслэг оршихуйн аялал нь түүнийг түвд рүү залсан. Буддист бид түүнийг эрж хайгаагүй. Харин бусад шүтлэгүүд хэн нэгнийг “урвуулахыг” оролддог. 

- PВ: Гэхдээ алдарт оддыг шашиндаа “урвуулж” чадвал нэг талаараа бизнесст хэрэгтэй бус уу? 
- Далай лам: Энэ алдартай хүмүүсийн дэмжлэгтэйгээр олон нийтэд зөв, эерэг сэтгэгдэл түгээж байгаа гэдгийг би үгүйсгэх юм бол энэ нүгэл болно. Тэгсэн ч энэ хүмүүсийн дэмжлэгийг авсанаар Холливүдийн одод бусдаас илүү гэж ойлгож болохгүй.  Ямар ч хүний тусламж дэмжлэг адил ач холбогдолтой гэж л хэлэх байна.  

- PB: Танай улсын талаар дэлхий нийтээр ярих болсонд та Холливүдэд баярлаж байгаа нь лавтай байх. Эхлээд Брэд Питтийн тоглосон “Түвдэд 7 жил” кино олны хүртээл болсон. Харин одоо Мартин Скорсесийн “Күндүн” бүтээл бэлэн болж байна? 
- Далай лам: Ричард Гир цаашлаад Холливүд болон түвдийн ард түмний хувьд энэ кино үнэндээ хувьтай учрал болсон. Яагаад хэмээвэл дэлхий дахины сонирхолд бидний нөхцөл байдлыг таниулж өгсөн.   

- PB: Брэд Питтийн амилуулсан Хэйнрич Харрерийн дүр танд таалагдсан уу? 
- Далай лам: Хараахан тэр киног үзээгүй байгаа болохоор ямар нэг үнэлэлт өгөх эрх байхгүй. 

Далай лам: Та насан туршдаа гэрлэхийг цээрлэсэн настай хуваргаас юу асуунам бэ?! (ихээр инээв)... сексийн талаар надад ярих юм байхгүй ээ үнэндээ.

- PВ: Ер нь яаж Хэйнрич Харрер та хоёрын харилцаа тийм идэвхтэй, сэтгэлээсээ байж чадав?  
- Далай лам: Тэр үед түвдэд холын хүн их ховор байсан юм. Дайны дараа танилцсан ганц гадаад хүн минь тэр. Английн засгийн газрын төлөөлөгчдийн нэг байсан юм. Тэд албан ёсны, хатуу мөн ёс төртэй байлаа.  Хэйнрич Харрер бол миний амьдралд эерэг сайхан зүйлийг бэлэглэсэн ачтай хүн.

Тэр анх Лхаса дахь миний ордны төв хаалгаар бус хойд хаалгаар орж ирж билээ. Түүний энэ үйлдэл надад үл хүндэтгэл үзүүлсэн хэрэг байлаа. Гэвч хэрэг дээрээ тийм биш байсан юм. Энэ нь түүний хошин зангийн илэрхийлэл байсан.  Тэр Түвд хэлээр ярьдаг байсан нь бидний хоорондын харьцааг улам баталгаажуулсан.  Хэйнрич Харрер эелдэг зөөлөн хүн биш байсан. Гэвч бид хоёр сайн найз болсон.  

- PВ: Та түүнийг Гитлертэй холбоо сүлбээтэй байсан гэдгийг мэдэж байсан уу?   
- Далай лам: Мэдээж би мэдсэн. Хэйнрич Харрер герман гаралтай хүн. Бас нэгэн цагт дэлхийн II дайнаас болж гадуурхагдсан. Гэхдээ түвдүүд бид үргэлж л уламжлал ёсоор Андердогс намдаа захирагдаж ирсэн. Ийм учир Германчууд 40 жил холбоотнуудаас хангалттай доромжлол амссан. Тэднийг тайван орхиж, туслах хэрэгтэй гэж бодсон.  

- PВ: Дараагийн дэлгэцийн бүтээл Түвдийн хувьд гарчиг нь байна. “Күндүн” гэж ямар утгатай үг вэ?  
- Далай лам: (инээв)... цагаа олсон бүтээл. Түвдийн уламжлалаар “Күндүн” нь ухагдахуун гэсэн утгатай үг. Би бодохдоо үүгээр амьд оршихуйн хүрч чадах оюун санааны хамгийн дээд түвшинг хэлж байгаа байх. Нэмээд хэлэхэд оюун санааны энэ орчинг би олон хүн дээр олж харсан юм. 

- PВ: Тэгэхээр “Күндүн” киног найруулсан Мартин Скорсес ийм хүмүүсийн нэг мөн үү? 
- Далай лам: Тийм ээ, тэр бол баруунаас ирж буй хүмүүсийн адилаар анх удаа намайг зорьж ирсэн. Олон цаг уулаар аялсанаасаа болоод айгаад цонхийчихсон байсан. Ер нь сэтгэлийн зовнилтой хүн байсан. 

- PB: Түүнийг хэрхэн амьдралд нь буцаан оруулсан бэ?    
- Далай лам: Түвд хүчтэй цайгаар... Мартинд энэ нь маш хурдан бас тайвнаар нөлөөлсөн. Тэр сандарч тэвддэг Нью-Йорк хүн биш харин манай эндхийн лам хуварга шиг болсон (инээв).  

- PB: Түүний  кино төсөлд яагаад тусалсан юм бэ? 
- Далай лам: Тэр бол чин сэтгэлээсээ хүн. Анхнаасаа л миний сэтгэлийг маш ихээр хөдөлгөсөн. Юу гэж хэлмээр юм дээ... түүний уран сайхны төсөл маш сонирхолтой.

- PB: Бүр энгийнээр тайлбарлавал? 
- Далай лам: Мартин надад хэлэхдээ, миний хүүхэд ахуй, залуу насны талаар кино бүтээмээр байна гэсэн. Миний хүүхэд нас түвдийн эртний Амдо мужид өнгөрсөн юм. 1940 онд Далай Ламд өргөмжлөгдсөнөөс эхлээд 1959 онд хүчээр цөллөгдөх хүртэл амьдралын минь тухай...  

- PВ: Нэг л бодитой сонсогдохгүй байна? 
- Далай лам: Цэвэр оюун санааны нийгэмд өссөн хүүгийн амьдрал нэг л шөнийн дотор орвонгоороо эргэн том хүн шиг хүүхэд болсон. Үүнийг л харуулахыг хичээсэн болов уу хэмээн тунгааж байна.    

- PВ: Кино зураг авалтыг таны төрсөн нутагт хийгээгүй юм байна билээ?  
Далай лам: Үүнд би харамсаж байна. Ер нь хятадын засгийн газраас кино зураг авалт хийх зөвшөөрөл авна гэж найдах хэрэггүй. Нэг зүйл намайг их гайхшруулсан. Надад болон миний ард түмэнд тусалж байсан энэтхэгийн засгийн газар хятадын дарамт шахалтанд орж киноны зураг авалтыг өөрийн нутагт хийлгэхгүй байсан.   

- PВ: Тэгээд зураг авалтыг Маракогийн Атлас ууланд хийсэн? 
- Далай лам: Та итгэх үү?! Хатуу ширүүн уур амьсгал нь түвдтэй адил.  

- PВ: Та кино зохиолд зөвлөхөөр ажилласан уу? 
- Далай лам: Бид тодорхой хэмжээнд зөвлөгөө өгсөн. Засгийн газрын зүгээс бидний ажил төрөл, соёлын асуудлууд дээр өөрсдийнхөө саналыг хэлж байсан. Үүнд, түвдээр зөв ярьж байна уу, бидний уламжлалт хувцсыг харагдах байдлаасаа адил хийсэн байна уу гэдэг дээр анхаарал тавьсан. Нэг ёсондоо ахуй байдалд нь гэсэн үг. 

- PВ: Америкчууд “Күндүн”-г маш таатай хүлээж авсан. Ричард Гир болон Жон Коннеди олны өмнө уйлсан. Нөгөө талаас Хятад улс санхүүгийн асуудлыг хариуцсан Диснэй концернийг зах зээлээсээ шахна гэж сүрдүүлсэн?
- Далай лам: Энэ хариу үйлдэл нь хэрээс хэтэрсэн учраас Диснэй концерн гадаад явдлын сайд асан Хенри Киссинжэрээс хятадуудыг тайвшруулж өгөхийг хүссэн. Нөгөө талаас хятадын энэ үйлдлийг ойлгох хэрэгтэй. “Күндүн” кинонд хятадуудыг дэндүү зэрлэг балмад үйл үзүүлж буйгаар харуулсан. Мөн бидний итгэдэг зан байдлыг ихээр сурталчилсан. Ямар ч хүчирхийлэлгүй сайн сайхан хүнлэг нийгмийн дүр зургийг харуулсан. Энэ нь хятадын нэг намт системийг барьж буй бодлогод нь нийцэхгүй байсан юм.  

- PВ:Танд болон танай ард түмэнд хийсэн зүйлд нь хятадуудыг үзэн ядаж байна уу? 
- Далай лам: Буддын шашин хэн нэгний зэвүүцлийг хүргэх сэтгэлийн нүглийг тэжээхгүй байх ёстой гэж сургадаг. Бидний дургүйцлийг хүргэж буй хүмүүсийг хайрлах хэрэгтэй. Учир хэмээвэл, тэд бидний “Гурус” юм. Иймд хятадуудыг үзэн яддаггүй. Би тэднийг миний “Гурус” гэж боддог.  

- PВ: “Гурус” нь түвдээс яаж нөлөөлдөг вэ?
-Далай лам: Буддын шашинтай холбогдуулан тайлбарлаж өгье. Түвдүүд бид сэтгэл дотроо хүчирхийлэлгүй, хайрлах сэтгэлтэй, бусдыг өршөөх бодлыг агуулснаар өөрсдийн асуудлаасаа ангижирдаг. Тэгээд энэхүү арга зам маань бусдад их таалагддаг учраас бид азтай тохиолдлоор дэлхий дахины анхаарлыг татдаг. Би тодорхой нэг өнцгөөс өөрийгөө Ганди болон Мартин Лютер Кингийн зан байдлаас хардаг.   

- PВ: Та өөрийгөө улс төрчийн үүднээс хардаггүй биз дээ? 
- Далай лам: Та энэ улс төрчид болон засгийн газруудын итгэмээргүй зорилго зорилтуудыг харж байгаа биз дээ?! Дэлхий дахиныг мөнгө болон их цаг зарцуулсан шинжлэх ухаанаар хөгжүүлэхийг хүсдэг. Үүний дэргэд Маммут прожектийнхон үнэн сэтгэлээр хайрлах, өглөг буян болон сайхан сэтгэлийг үзүүлж байдгаараа онцлог юм. Танаас нэг юм асууя, яг юу танд баяр баясгалан, сэтгэл хангалуун байдлыг бэлэглэдэг вэ? Ухаандаа хүмүүсийг юу аз жаргалтай болгодог вэ?  

- PВ: Хэрэв бүх хүн сэтгэлдээ энх тайван, амар амгаланг олох юм бол дэлхий тэр аяараа сайхан байх нь ээ дээ? 
- Далай лам: Тийм ээ, хүмүүс сэтгэл дотроо энх тайван, амар амгалан байх нь чухал. Баруунд сэтгэлзүйн тайван байдал нь ямар ч нөлөөгүй гэж итгэсэн байдалтай харагддаг. Ер нь хүмүүс  зөв техникийг ашиглах хэрэгтэй. 

- PВ: Ямар техникийн талаар яриад байна?  
- Далай лам: Мэдээж бясалгал... Мөн эрүүл ухааныг ашиглах. Өөрийн амьдралаа зөв санааны хүчин зүйлд чиглүүлэх хэрэгтэй. 

- PВ: Хятадтай дипломат харилцаа тогтоохын зорилго юу вэ. Ер нь түвдийн асуудлыг улс төрийн байдлаас нь шийдэх хэрэгтэй байх? 
- Далай лам: Бид итгэл найдварын гал асаасан. Улс төрийн хөгжил мэдээж байгаа. Жишээ нь, америкийн засгийн газар тодорхой илгээлтийн хүмүүсийг анх удаа түвдийн асуудалд оруулахаар илгээсэн. Энэ дипломат үйл ажиллагаа нь хятадын засгийн газар болон бидний харилцааг сайжруулах зорилготой юм.   

- PВ: Тэгээд хятадын талаас уулзаж байх юм уу?
- Далай лам: (Инээнгээ хэлсэн нь)... хэдийгээр хятадын талаас сүрдүүлэг байгаа ч шууд харилцаа бол байгаа. Сиаопин бурхан болохынхоо өмнө миний нэг ахтай нууц уулзалт хийсэн юм. Үүнээс үүдэн хятадын эрх баригчид түвдийг эрх чөлөөтэй болгох бусад зүйл дээр тохиролцоо хийх нь тодорхой болж байгаа.   

- PВ: Та арай Түвдийг Өөртөө Засах Эрх Чөлөөт Орон болгох зорилгоосоо буцах  гэж байгаа юм биш биз дээ? 
- Далай лам: Будда алтан дундаж гэдэг сургаалийг барьж ирсэн. Би өөрийгөө маш нягт судалснаар энэ давж гаршгүй мэт харагдах маргаанд ямар нэг гарц байна гэдэгт итгэлтэй байж ирсэн. Тийм болохоор бид бүрэн эрх чөлөөтэй байхыг хичээхээ больсон. Хятадын засгийн газраас тодорхой хэмжээний автономит эрхийг бидэнд олгох талаар хүсч байгаа.

- PВ: Таны бодолд яг юу бууж байна?
- Далай лам: Бид бодсоны үндсэн дээр Каталан эсвэл Баскенланд дээр буусан. Тэндэхийн ард түмэн өөрийн эрх болон үндэсний соёл, хэл, шашнаа хөгжүүлэхээс гадна нэгэн том үндэстний хэсэг байх нь аюулгүй байдалд нь сайнаар нөлөөлж байгаа нь сайшаалтай байгаа.  

- PВ: Таны ард түмэн хятадуудтай ахан дүүсийн холбоотой болно гэдэгт та үнэхээр итгэж байна уу? 
- Далай лам: Яагаад болохгүй гэж!? Бид хятадын нэг хэсэг болох юм бол тодорхой материаллаг зүйлээс нь ашиг хүртэх болно. 

- PB: Та хятад болон түвдийн хоорондын эв найрамдлыг өөрийн биеэр мэдэрч, туулахыг хүсч байна уу? 
- Далай лам: Би үүнд үнэн зүрхнээсээ найдаж байна. Үүний үр дүнд би элгэн нутагтаа очих боломжтой болно. Гэхдээ энэ зорилго биш. Гол асуудал бол эрх чөлөө. Би түвд болон бусад улс үндэстний сайн сайханд биеэ зориулах, эрх чөлөөтэй байхыг хүсч байна. Мөн хятадын сайн сайхны төлөө. Би зөвхөн түвдээс гадуур нийгмийн эрх чөлөөг олж авах эрхтэй байвал эх орноо дахин харахгүй байх явдалтай эвлэрхээс өөр аргагүй ээ.     

- PB: Та түвдийн тэргүүний үүднээс олон жилийн өмнөөс ард түмнээсээ том үүрэг хариуцлагыг хүлээсэн. Энэ хариуцлагыг зөвхөн ганцаараа үүрч ирсэн үү, эсвэл таны хамаатан садан, найз нөхөд тусалсан уу? 
- Далай лам: Энэ үүрэг хариуцлагыг би ачаа, дарамт мэтээр хүлээж авдаггүй. Харин хүндлэл гэж боддог. Мэдээж энэ үүрэг хариуцлага амаргүй байдаг нь үнэн. Гэхдээ намайг дэмждэг олон хамаатан садан, найз нөхөд бий. 

Үхэл яг хувцсаа солих шиг энгийн зүйл болохыг мэдэрдэг юм. Гол нь өөрөөсөө амар амгаланг олсон байх хэрэгтэй.

- PВ: Та тэд нартайгаа хэр их уулздаг вэ?
- Далай лам:  Бусад лам нарын адил хамаатан садантайгаа байнга уулзаад байж чаддаггүй. Харамсалтай нь тэдний зарим нь нас барсан. Миний эцэг, эх бурхан болсон. Саяхан миний ах, магтаалын дуулаач Самдэн хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Бид их дотно байсан юм. Хүүхэд байхдаа янз бүрээр нааддаг байж билээ. Мөн Потала Паласт хамт сурдаг байлаа. Миний хүүхэд нас түүнгүйгээр төсөөлшгүй.  

- PВ: Таны бусад ах дүү нар юу хийдэг вэ?
- Далай лам: Миний бага дүү Пема энд өнчин хүүхдүүдийн асрах төвийг ажиллуулдаг юм.  Надтай янз бүрийн асуудал зөвлөлдөхөөр  харьцангуй их ирдэг. Том ах Норбу америкийн Индиана мужийн Блүүмингтон хотод түвд сургуульд профессороор ажилладаг. Харин бага ах Тондуп Хонконгт бизнес хийдэг. 

- PВ: Эцэг, эх болон дуулаач ах болон дотны зөвлөгч найзуудаа алдсан Далай Лам яаж харууссан бэ? 
- Далай лам:  Бурхан бологсод минь үнэхээр үгүйлэгддэг. Гэхдээ би үхлийг философийн үүднээс хүлээн авдаг. Ямарваа нэгэн зүйлийн төгсгөл нь өөр зүйлийн эхлэл болдог юм. Ухаандаа найз нөхдөө үдэхэд өөр шинэ нөхөр гараад ирдэг. Яг л шинэ өдөр шиг.   

Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам

- PВ: Та үхлээс айдаг уу? 
- Далай лам: Миний хариулт таныг гайхашруулах байх. Ер нь үхлийн талаар эрт бодох нь сайн бөгөөд чухал. Хэзээ нэгэн цагт үхэл ирэхэд бид айхаа больчихсон байна. Үхэл яг хувцсаа солих шиг энгийн зүйл болохыг мэдэрдэг юм. Гол нь өөрөөсөө амар амгаланг олсон байх хэрэгтэй. 

- PВ: Таны дараа дахин шинэ Далай Лам өргөмжлөгдөх байх даа? 
- Далай лам: Үүний талаар ярих эрт байна. Түвдийн ард түмэн хүсвэл намайг тэнгэрт хальсаны дараа дахин шинэ Далай Ламыг өргөмжлөх болно. Би энэ шийдвэрт ямар нэг байдлаар нөлөөлөхгүй. Хэрэв миний ард түмэн хэдэн жилийн дараа энэхүү ёс заншлаасаа татгалзвал хүлээж авахаас өөр аргагүй. Энэ бол тэдний сонголт, эрх.  

- PВ: Та сексийн талаар ярьдаг уу?
- Далай лам: Өө хөөрхий минь!? Та насан туршдаа гэрлэхийг цээрлэсэн настай хуваргаас юу асуунам бэ?! (ихээр инээв)... сексийн талаар надад ярих юм байхгүй ээ үнэндээ. Гэхдээ хоёр хүн бие биенээ хайрлах нь энгийн зүйл. Энэ бол огторгуйн жам. Гол нь зөв хүнээ олох хэрэгтэй. Тэр хүнээ олох хүртлээ амьдрал зохиож болохгүй. 

- PВ: Гэр бүл салалт дээр та ямар байр суурьтай байдаг вэ. Таны хувьд энэ гутамшиг уу?
- Далай лам: Хэрэв хоёулаа аз жаргалгүй байвал салсан нь дээр байх. Гэхдээ энд хүүхэд өртөхийг би хүлээн зөвшөөрдөггүй. Тэр бяцхан бурханы зүрх сэтгэлд ирсэн шарх эдгэдэггүй юм. Хэлэхгүй л болохоос маш их зовлон, шаналалыг өөртөө авдаг. Ийм аз жаргалгүй хүмүүсээс аз жаргалгүй нийгэм үүсдэг юм.   

Хар тамхи болон сархадын талаар надад ямар ч ойлголт байхгүй.

- PВ: Ижил хүйстнүүдийн талаар юу гэж боддог вэ?
- Далай лам: За энэ бол маш төвөгтэй асуудал, бүр маш их шүү. Саяхан Санфранцискогийн ижил хүйстнүүдтэй уулзсан юм. Бидний буддын сургаальд ижил хүйстнүүдийг  буруу бусармаг үйл явдал хийж байна гэж үздэг. Харамсалтай нь би үүнийг тэдэнд шууд хэлсэн. Ингэх ёстой байсан юм. Мөн бидний буддын шашны сургаальд эхнэртэйгээ, хайртай бүсгүйтэйгээ аман болон шулуун гэдсээр хурьцал үйлдэхийг нүгэл гэж үзэн цээрлэдэг юм.  

- PВ: Буддын шашингүй хүмүүс юу хийж болох вэ?  
- Далай лам: Шүтлэггүй хүмүүст орон зай их бий. Жишээ нь, ижил хүйстэн хосын харьцааны хувьд бусдад саад бэрхшээлгүй бол байж болно. Харин ямар нэгэн байдлаар бусдад хор хөнөөл хүргэхийг би хувьдаа хүлээн зөвшөөрөхгүй. Жинхэнэ хайр сэтгэлийн үүднээс ийм харьцаа байхыг би хувь хүнийхээ хувьд хүлээн зөвшөөрнө. Хүн энэ орчлонд хайрлаж, хайрлуулах, аз жаргалыг мэдрэх гэж төрсөн юм.  

- PВ: Буддын шашинд бусад муу зүйлийн талаар юу гэж сургадаг вэ. Жишээ нь, согтууруулах төрлийн ундаа? 
- Далай лам: Манай шашинд согтууруулах төрлийн ундааг уух шуналт хүслийг хүлээн зөвшөөрдөггүй юм. Сархад хор уршигтайдаа биш. Уусан хүндээ гол учир байгаа юм. Сархад хүртсэн хүн зөв шийдвэр гаргаж чаддаггүй. Хийсэн зүйлдээ хожим харамсдаг. 

- PВ: Та мансууруулах төрлийн зүйл хэрэглэж үзсэн үү. Хар тамхи ч юм уу? 
- Далай лам: Үгүй ээ. Хар тамхи болон сархадын талаар надад ямар ч ойлголт байхгүй. Хүмүүсийг харахад, мансууруулах төрлийн зүйл, согтууруулах ундаа амьдралд нь хэрэгтэй ямар ч зүйлийг авчраагүй байдаг. Харин ч зовлон гуниг, салалт, уй гашуу, гомдол авчирдаг. Саяхан би BBC TV-ээр архинд донтсон орос залуугийн талаарх баримтат кино үзсэн юм. Тэрээр сексээс залхаж, харин архинаас салж чадахгүй байсан. Тэгэхээр танай сэтгүүлийн уншигчдад нэгэн зөвлөгөө хүргэе. Жинхэнэ сэтгэл ханамж, амар амгалан, энх тайван байдал нь дотоод оршихуйн бясалгалаар бий болдог болохоос гадны нөлөөгөөр үүсдэггүй юм шүү.

- PВ: 1989 онд та Энх Тайвны Нобелийн шагнал хүртсэн. Та өөрийгөө 20-р зууны баатар хэмээн бодож байсан уу? 
- Далай лам: Бурхан минь! үгүй дээ. Би бол түвдийн ард түмний итгэл найдвар, зорилго зорилтын толь. Их ч биш бага ч биш. Надад олгосон нобелийн шагнал нь түвдийн ард түмний итгэл найдварыг сэргээсэн. Энэхүү хүндэт шагнал дэлхий дахин биднийг мартаагүй гэдгийг харуулсан. Мөн бид ямар нэгэн хүчирхийлэлгүйгээр өөрсдийн хүнд байдлаа харуулж чадсан.   

- PВ: Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та манай “Playboy” сэтгүүлийн уншигчдад юу гэж хэлмээр байна? 
- Далай лам: Товчхон эшлэл хэлье. Огторгуй ертөнц, амьд оршихуй байх хүртэл дэлхий дахин биднийг ангижруулахыг хүснэ. Ухаандаа, эх дэлхий оршин байх аваас биднийг хайрласаар байх ажаамой. Иймд зон олон та бүхэн орчлон ертөнцөө ижии шигээ хайрлаж энэрээрэй.  

Ярилцсан: Жонатан /1998 он/

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.