САНАЛ АСУУЛГА: Долоо хоногт НЭГ ҮҮ, ХОЁР УУ?
Замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдээд буйтай холбогдуулан дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах санал Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хуралдааны үеэр яригдсан хэдий ч тодорхой шийдэлд хүрээгүй байна.
Зөрчлийн тухай хуульд зааснаар хотын удирдлага захиргааны шинжтэй шийдвэр буюу улсын дугаарын сүүлийн орны тэгш сондгойгоор хязгаарлах шийдвэр гаргахын тулд иргэдээс санал авах ёстой.
Энэ оны гуравдугаар сард зуны бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулж, дугаарын хязгаарлалтыг долоо хоногт хоёр удаа хийх эсэх талаар иргэдээс авсан ч иргэдийн 70 орчим хувь дэмжээгүй.
Тэгш, сондгойгоор хязгаарласнаар,
- Даваа, Лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 7, 9 дугаараар төгссөн автомашин,
- Мягмар, Пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж,
- Баасан гарагт Нарантуул, Бөмбөгөр, Хархорин зэрэг томоохон худалдааны төвийг амраах бөгөөд Баасан, Бямба, Ням гарагт дугаарын хязгаарлалтгүй байх юм.
Хотын зүгээс дахин санал авч дэмжигдсэн тохиолдолд Та долоо хоногийн хоёр өдөр хувийн авто машинаараа хөдөлгөөнд оролцохгүй болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

