Ажлын ярилцлагыг амжилттай дуусгахын тулд ярилцлага авагчид таатай анхны сэтгэгдэл үлдээж тухайн байгууллагад тохирно гэдгээ харуулах хэрэгтэй. Иймд таны мэргэжлийн байдал юм уу өрсөлдөх чадварын талаар эргэлзээ төрүүлэх үндсэн хэдэн алдаанаас зайлсхийе. Ингээд таны боломжийг өсгөж, ярилцлагыг таатай өрнүүлэх үүднээс хийж болох ба хийж болохгүй хэдэн зүйлсийг жагсаалаа.
Болох:
Бэлтгэл
Ажлын шаардлага, ажил олгогч байгууллагад хувийн дүгнэлт хийж өөрийн тохирох шалтгаанаа анхаарал татам байдлаар илэрхийлэх үүднээс бэлтгэл хийнэ. Хэлэхээр зэхэж буй зүйлсээ урьдаас хэд дахин давтаж, ярилцлагын түгээмэл асуултуудад мөн адил урьдаас өгөх хариултаа бэлдэнэ. Нэг биш хэд хэд дахин бэлд. Резумег хянуур шалгахаас гадна резумед бичсэн ажил бүрийг хийх явцад гаргасан амжилт, бэрхшээлийн талаар ярилцахад мөн бэлдэх нь зүйтэй.
Таатай сэтгэгдэл
Танай салбарт амжилт гаргаж буй хүмүүс ямархуу хувцас өмсөж буйг анзаарахад буруудахгүй. Таны хувьд ажлын орчин тохирох загвартай, биед яг таарсан мөн индүүдсэн хувцас өмс. Ажил олгогчтой чангахан гар барих ч дуу гармаар чанга барьж бас болохгүй. Гар барих үед мэдээж инээмсэглэнэ. Сандал дээр цэх сууж, ярилцлагын үеэр урагш бага зэрэг бөхийнө. Ярилцлага авч буй хүний нүд рүү тогтмол эгцлэн харах боловч цоолох гэж байгаа мэт ширтээд байж болохгүй. Ярианы өнгөөр өөрийн эрч хүч, урам зоригоос илэрхийлж хариулах гэж яаралгүй асуултыг гүйцэд сонсож, ойлго.
Ярилцлага өндөрлөх үеэр боломж олгосонд талархал илэрхийлж, тус ажлын байранд орох сонирхолтой буйгаа давтан илэрхийлнэ. Мөн болж өгвөл ярилцлага авагч тус бүр лүү имэйл илгээж талархал илэрхийлэнгээ, тус ажлыг үнэхээр сонирхож буйгаа илэрхийлнэ.
Өөрийгөө борлуул
Учирсан нөхцөл байдал эсвэл сорилт, бэрхшээлээс дүрсэлж өөрийн хийсэн үйлдэл ба үүний дүнд үүссэн үр дагаврын талаар ярь.
Мөн хуучин ажил олгогч нарт хэрхэн сайнаар нөлөөлсөн талаар ч ярьж болно. Тухайлбал мөнгө хадгалах, борлуулалт нэмэгдүүлэх, ажилчдаа хадгалж үлдэх, шинэ ажилтан шалгаруулах, төсвийн алдагдлыг бууруулах, бараа үйлчилгээний чанарыг сайжруулах гэх мэт.
Асуулт асуу
Та ярилцлагад ороод зогсохгүй мөн ярилцлага авч буйгаа ойлго. Тухайн байгууллагын болон орон тооны ойрын болон ирээдүйд үүсэн буй хүлээлт, зорилтын талаар нарийн асуулт тавих хэрэгтэй. Сайн асуултын ачаар тухайн байгууллага танд үнэхээр тохирох эсэхийг мэдэхээс гадна нөгөө талд ч гэсэн таныг гэрийн даалгавраа гүйцэд хийсэн, тухайн компанийг үнэнхүү сонирхож байна гэх сэтгэгдэл үлдээнэ.
Болохгүй:
Сөрөг хандлагатай байж болохгүй
Ярилцлагын үеэр хэрхэвч хуучны ажил олгогч, ахлах, хамтран ажиллагчийн талаар сөрөг зүйлс ярьж болохгүй. Таны бусадтай хамтран ажиллах чадвар, итгэл даах чадварт эргэлзээ үүсгэж мэднэ. Түүнчлэн сул тал дээрээ хэт их ач холбогдол өгөх эсвэл саад тотгор мэтээр ярих хэрэггүй. Сул талаа цохон тэмдэглэ. Дараа нь энэ бол миний сайжруулах, суралцах боломж хэмээх эерэг ойлголтоор өндөрлө.
Үнэнийг шүүмжлэх шаардлагагүй
Ур чадвар, үзүүлсэн амжилтаа хэт дөвийлгөх хэрэггүй. Мэдээж хийсэн, хийж чаддаг зүйлсийн талаар таатай зүйлс ярих хэрэгтэй ч үнэнээс хөндийрөх шаардлагагүй.
Өчүүхэн худал үгс тань илрэх аваас таны зан төлөв, ажилд тохирох эсэхэд эргэлзээ үүсгэх юм.
Хоцрох (эсвэл хэт эрт ирэх)
Ярилцлагын өрөөнд яг товлосон цагт орно. Иймийн тулд хэдэн минутын өмнө ирж биеэ бэлдэж, бичиг баримтаа эмхэлж хэрэгтэй бол угаалгын өрөөнд орох хэрэгтэй. Гэрээс эрт гарч ярилцлага эхлэхээс 10 минутын өмнө ороход болно. Үүнээс эрт очих хэрэггүй. Хэт эрт ирэх нь цагаа зохицуулах чадвар эсвэл үүрэг даалгавар биелүүлэх чадвар султай мэт сөрөг сэтгэгдэл төрүүлнэ.
Мэдрэмжтэй бай
Хэт энгийн хувцаслаж, өөрийнхөөр аяглах нь таны мэргэжлийн хандлагыг сэвтүүлж мэднэ. Тухайлбал ярилцлагын үеэр сэмхэн утсаа шалгаж болохгүй.
Эх сурвалж: Biznetwork.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!