Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Наймдугаар сарын 25, 26-ны амралтын өдрүүдэд тэгш, сондгойгоор дугаарын хязгаарлалт хийхээр боллоо

ikon.mn
2018 оны 8 сарын 16
iKon.MN

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж байна. Өнөөдрийн хурлаар хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна.

ШУУД:

https://www.facebook.com/iKonNews/videos/2360884110594126/

Замын цагдаагийн албаны дэд дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж "Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөнийг зохицуулах зарим шийдвэрүүдийг гаргасан. 

Зарим уулзвар дээр гэрлэн дохиог өөрчлөх, ачааны машинуудын хөдөлгөөнийг зарим газарт хязгаарлах, Нарантуул, Хархорин зэрэг том худалдааны төвүүдийн орчмын замын хөдөлгөөнийг багасгах зорилгоор зарим ажлуудыг хийж байна. Том оврын автомашинуудыг өдрийн цагаар хийх хөдөлгөөнийг хязгаарласан байгаа. 

Мөн сургуулийн хүүхдийг тээвэрлэх автобусанд үзлэг шалгалт хийж байна. Явган зорчигчийн хөдөлгөөн нэмэгдэхтэй холбогдуулан хайс, хашлагууд нэмж барих шаардлагатай байгаа.

Тээврийн хэрэгслийг ирэх наймдугаар сарын 25, 26-ны өдрүүдэд тэгш, сондгойгоор хязгаарлаж явуулах санал гаргаж байна" хэмээн танилцууллаа.

 

Наймдугаар сарын 25, 26-ны амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн сүүлийн оронгоор нь тэгш, сондгойгоор хязгаарлах захирамжийг Хотын дарга баталлаа. Харин наймдугаар сарын 18,19-ний амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт хийхгүй бөгөөд Замын цагдаагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж зохицуулалт хийхээр боллоо.

Мөн есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүйгээр зохицуулжээ.