Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Оюунтунгалаг: Манай төсөлд хамрагдаж байгаа нийт багш нарын 46 хувь нь боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхэдтэй ажилладаг

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 8 сарын 16
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
Зураг зураг

“Монгол Улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих төсөл”-ийг Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын Яам, Япон Улсын Элчин Сайдын Яам болон Хүүхдийг Ивээх Сан хамтран энэ оны гуравдугаар сараас эхлэн хэрэгжүүлж байна.

Хүүхэд бүрийн ялгаатай байдлыг харгалзан хүртээмжтэй, эрх тэгш хамруулсан боловсролыг дэмжих зорилготой тус төсөл нь Улаанбаатар хотын гурван дүүрэг, Өвөрхангай болон Ховд аймагт гурван жилийн хугацаатай хэрэгжих юм.

Ингээд “Монгол Улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих төсөл”-ийн талаар төслийг хамтран хэрэгжүүлэгч Хүүхдийг Ивээх Сангийн Боловсролын төслийн ажилтан Ц.Оюунтунгалагтай ярилцлаа.

 

-Хүүхдийг Ивээх Сан хэдэн оноос эхэлж Монголд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бэ?

- Манай байгууллага Монголд 1994 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Английн Хүүхдийг ивээх сан гэж байж байгаад 2009 оноос Японы Хүүхдийг ивээх сангийн удирдлага дор үйл ажиллагаа явуулж байна.

- Танай байгууллагаасхэрэгжүүлж байгаа “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих төсөл”-ийн талаар тайлбарлахгүй юу?

- Монгол Улс хүүхэд бүрийн хэрэгцээ, ялгаатай байдлыг харгалзан боловсролд тэгш хамруулах зарчмыг баримтлан, боловсролын салбарын бодлого, тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгосоор байгаа.

Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулан сургахад боловсролын салбарын бодлого, сургууль, Насан Туршийн Боловсролын Төвийн  зохион байгуулалт, үйл ажиллагааг дэмжих, багш нарын ойлголт, мэдлэг, ур чадварыг сайжруулахэцэг, эх, олон нийтийн ойлголт хандлагыг зөв төлөвшүүлэх зэрэг цогц үйл ажиллагаа шаардлагатай. Энэхүү хэрэгцээ, шаардлагыг манай Хүүхдийг Ивээх Сан дэмжих зорилгоор төслийг хэрэгжүүлж байгаа юм.

Төсөл нь Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, Ховд, Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролыннайман сургууль,насан туршийн боловсролын төвүүдэд үйл ажиллагаа явуулна.

- Хүүхэд бүр боловсролд тэгш хамрагдаж чадахгүй байгаагийн шалтгааныг та бүхэн хэрхэн хардаг вэ? Хэдэн хүүхэд сургууль хамрагдаж чадахгүй байна вэ?

-Төслийн судалгаанаасхарахад тэгш хамран сургуульд сурч чадахгүй байгаа гол шалтгаан нь хөгжлийн бэрхшээл, эсвэл амьдралын нөхцөлтэй шууд холбоотой.

Боловсролд тэгш хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийн тоон судалгаа байдаг боловч зарим талаараа бодит байдалтайгаа нийцдэггүй.

Харинэнэ төсөлд хамрагдаж байгаа сургуулиудад харааны бэрхшээлтэй 125, хэл ярианы бэрхшээлтэй 93, оюун ухааны бэрхшээлтэй 66, сургууль завсардсан 19 хүүхэд зэрэг нийт боловсролын тусгай хэрэгцээтэй 708 хүүхэд суралцаж байгаа.

Манай төсөлд хамрагдаж байгаа нийт багш нарын 46 хувь нь боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхэдтэй ажилладаг гэсэн судалгаа гарсан.

-Боловсролын тусгай хэрэгцээтэй гэдэг нь яг ямар хүүхдийг хамруулан ойлгож байгаа вэ?

-Энэ төслийн хүрээнд боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхэд гэдэгт хараа, сонсгол, хөдөлгөөн, хэл яриа болон оюуны бэрхшээлтэй хүүхэд орно. Мөн аутизмын хүрээний эмгэг, суралцах бэрхшээл, анхаарлын дутмагшил, хэт хөдөлгөөн дэх эмгэгтэй хүүхэд болон  сургууль завсардсан хүүхдүүдийг хамруулж үзсэн.

- Энэ төслийн зорилтыг та тодорхойлохгүй юу?

- Бид энэ төслийнхөө хүрээнд дөрвөн зорилтод хүрэхээр ажиллаж байна.

Үүнд:

1.Ерөнхий боловсролын сургуулиудад тэгш хамруулан сургах боловсролын тогтолцоог бүрдүүлэх

2. Насан туршийн боловсролын төвд суурилан сурагчдыг сургуульд нь эргэн оруулж, шилжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн тулд үндсэн бүтцийг нь сайн бүрдүүлэн, сургуульд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдэд хүрч ажиллах

3.Эдгээр хүчин чармайлтыг олон нийтээр дэмжүүлэхийн тулд эцэг эх, боловсролын ажилтнуудын мэдлэг ойлголтыг дээшлүүлэх

4.Гарсан үр дүндээ үндэслэн бодлого боловсруулагчдад зориулсан зөвлөмж гаргах явдал юм.

Төсөл нь тэгш хамруулан сургах, боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн талаарх ойлголт, мэдлэг, хандлага, арга зүй, ур чадварыг сайжруулах багш, эцэг эх олон нийтэд зориулсан үе шаттай сургалтуудыг зохион байгуулж, сургууль, Насан Туршийн Боловсролын Төвүүдийн сурагчдыг боловсролд тэгш хамруулан сургах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллана.

-Төсөлд хамрагдах дүүрэг болон сургуулиа яаж сонгож авсан бэ?

-Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт орон нутгаас шилжин ирсэн, эмзэг бүлгийн иргэд ихээр оршин суудаг гэр хороолол бүхий дүүрэг, сургууль завсардсан болон боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхдүүд харьцангуй их, Японы Гадаад хэргийн яамны санхүүжилтээр хэрэгжүүлсэн ‘Нэгдүгээр ангийн сурагчдын сургуульд дасан зохицох, суралцах чадварыг дэмжих” төслийг амжилттай хэрэгжүүлж боловсролын удирдах байгууллага болон сургуулиудтай хамтын ажиллагаатай болсон.

Ховд, Өвөрхангай аймгийн хувьд сургуульд суралцаж буй хүүхдүүдийн тоо өндөр, боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхдүүд буюу ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулах талаархойлголт хандлага өөрчлөгдөн үйл санаачлага, үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгаа зэрэг шалтгаанаар орон нутаг сургуулиудыг сонгосон.

 

Бид урьд нь эдгээр дүүргүүд болон орон нутагт боловсролын чиглэлээр өөр олон төсөл үр дүнтэй хэрэгжүүлж байсан юм. Тухайлбал, “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах төсөл” таван жилийн хугацаатай, маш амжилттай хэрэгжиж, хөдөөгийн малчидхүүхдүүдээ бага боловрол эзэмшин амжилттай суралцахад нь дэмжлэг үзүүлэх мэдлэг чадвартай болсон.

Мөн Улаанбаатар хотын гурван дүүрэгт нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжих чиглэлээр төсөл хэрэгжүүлж байсан. Энэ хүрээнд биджилд ойролцоогоор 8,000 орчим хүүхэд, 15,000 орчим эцэг, эх, 800 гаруй багш сурган хүмүүжүүлэгчийг хамруулж, дэмжлэг үзүүлж чадсан.

Эдгээр төслүүдийн маань хүрээнд бий болсон туршлага, арга зүй, сургалтын материалуудыг улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэн ажиллаж байна.

Зураг дээр дарж томруулж үзэх боломжтой.

- Боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн талаар эцэг, эхчүүд болон багш нар ямар хандлагатай байна вэ?

- Өмнө нь манайд тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд зориулсан тусгай сургуулиуд байдаг байсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэр сургуульд суралцдаг байсан. Харин одоо бол энэ зарчмыг дэмжихгүй, аль болох ерөнхий боловсролын сургуульд хүүхэд болгоны ялгаатай хэрэгцээнд тохирсон арга зүйгээр сургах бодлогыг баримталж байна.

 

Манай төслийн хэрэгцээний судалгаанаас үзэхэд ерөнхий боловсролын сургуулийн багш нарын хувьд хүүхдийг тусгай сургуульд суулгасан нь илүү үр дүнтэй гэж үзэх хандлага давамгайлсан байхад Насан Туршийн Боловсролын Төвүүдийн багш нар хүүхдүүдийг аль болох ердийн сургуульд шилжүүлэн суралцуулах нь үр дүнтэй гэж үздэг байна.

Харин эцэг эхчүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ ердийн сургуульд сургах нь тэднийг ялгаварлан гадуурхахаас ангид байж нийгэмших үйл явцад эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна.

Төсөлд хамрагдах ЕБС-ийн багш нарын 40 гаруй хувь нь тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн талаар ерөнхий ойлголттой ч тулж ажиллахад арга зүй, ур чадварын хувьд хангалтгүй, тодорхой хэмжээний сургалт, үйл ажиллагаанд хамрагдах хэрэгтэй байна гэдгээ илэрхийлсэн.

Багш, эцэг эх, олон нийтийн хандлага, ойлголт нь өөр өөр байгаа учраас ижил хандлага, ойлголттой  болгох хэрэгцээтэй байна.

-Одоо төсөлд хамрагдаж байгаа сургуулиуд боловсролын тусгай хэрэгцээт хүүхдүүддээ өмнө нь ямар дэмжлэг үзүүлдэг байсан юм бол?

- Ер нь боловсролын тусгай хэрэгцээтэй хэдэн хүүхэд тухайн сургууль, ангид суралцаж байгаа талаар асуухад анги удирдаж байгаа багш болон сургууулийн удирдлагаас гаргасан судалгааны тоо нь зөрүүтэй байсан. Энэ нь тухайн хүүхдүүдийг хэрхэн таньж олж илрүүлж ямар дэмжлэг үзүүлэн ажилладаг гэдэгт хариу өгч байна гэж ойлгож байна.

Төсөлд хамрагдах сургуулийн багш нар өмнө нь энэ төрлийн сургалтанд сууж байсан. Гэвч зохион байгуулалттай, үе шаттай, давтамжтай сургалт үйл ажиллагаанд хамрагдаж байгаагүй юм байна.

-Төслийн дараагийн алхам нь юу байх вэ?

-Сургууль, НТБТ-ийн үйл ажиллагаа, багш эцэг, эх, олон нийтийн ойлголт, хандлагын түвшин, цаашдын хэрэгцээг тодорхойллоо. Харин одоо эдгээр хэрэгцээнд үндэслэн багш нарт явуулах сургалт, нөлөөлийн үйл ажиллагааны материалууд боловсруулагдан сургалтууд зохион байгуулагдана, мөн сургалтын орчныг бий болгох чиглэлээр тодорхой дэмжлэг үзүүлэх ажлууд зохион байгуулагдана.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье.

Монгол Улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих төсөл”-ийг хамтран хэрэгжүүлэгч Хүүхдийг Ивээх Сан нь хүүхдийн төлөөх үйлсээрээ дэлхийд тэргүүлэгч, шашин, улс төрөөс ангид олон улсын бие даасан байгууллага бөгөөд Монгол Улсад боловсрол, хүүхдийн оролцоо, хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн засаглал, эрүүл мэнд болон хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагаа явуулдаг.