Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Бороо Гоулд ХХК: МЭДЭГДЭЛ

ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
2018 оны 8 сарын 15
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
Зураг зураг

МЭДЭГДЭЛ

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээгээр цацагдаж буй Бороо Гоулд компанийн чингэлэгээс палеонтологийн дурсгал олдсон гэсэн мэдээлэлтэй холбогдуулан дараах мэдэгдлийг гаргаж байна. 

8-р сарын 10-ны Баасан гаригт цагдаагийн байгууллагын ажилтнууд Бороо Гоулд ХХК-ийн уурхайн талбай дээр ирж, шалгалт хийсэн болно. Уурхайн хамгаалалтын алба цагдаагийн ажилтнуудыг ажил үүргээ гүйцэтгэх явцад ямар нэг саад учруулаагүй бөгөөд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа шиг цагдаагийн ажилтны биед халдсан зүйл огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Цагдаагийн байгууллагын ажилтнууд шалгахыг хүссэн бүх чингэлэгтээ үзлэг хийсэн бөгөөд чингэлэгээс хураан авсан зарим эд зүйлсийг зохих журмын дагуу холбогдох байгууллага шалгаж байгаа болно. 

Харамсалтай нь компанийн нэр хүндийг унагах зорилгоор мэдээллийг санаатайгаар гуйвуулан, хуурамч зургийн хамт олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тарааж байгаад гүнээ харамсаж байна. 

Компани Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй бүхий л хууль тогтоомжийг мөрдөж, хуулийн байгууллагын ажилтны хууль ёсны шаардлагыг зохих ёсоор биелүүлж ажилладаг гэдгийг тэмдэглэе. 

Бороо Гоулд ХХК 
2018 оны 08 сарын 14 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.