Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Нүүдэлчин Монгол-2018” наадмын үеэр гэмт хэрэг зөрчилгүй тайван байв

A.Жаргал
2018 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

“Нүүдэлчин Монгол-2018” наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд “Хүй долоон худаг”-т боллоо.

Энэхүү наадмын хэв журмын хамгаалалт, зохицуулалтыг Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас удирдлага зохион байгуулалтаар хангаж, Улаанбаатар цагдаагийн хүрээний найман байгууллагын 160 гаруй цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэжээ. Наадам дэг журамтай, гэмт хэрэг, зөрчилгүй болж өнгөрсөн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Нүүдэлчин Монгол-2018” наадамд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс шилдгээр шалгарсан соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 400 гаруй ардын авьяастан, гар урчууд болон 2,500 орчим үндэсний спортын тамирчид хурд, хүч, цэц мэргэнээ сорьж, үндэсний урлагийн төрлүүдээр өрсөлдсөн аж.

 

Эх сурвалж: ЦЕГ