Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Эрчим хүч үйлдвэрлэхэд станцууд хэр хэмжээний ус зарцуулдаг вэ?

О.Булган, iKon.mn
2018 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Image: Reuters/Yves Herman

Танаас хэдхэн алхмын зайнд байгаа гэрлийн унтраалгыг дарах үед хэдэн километрийн цаана байрлах цахилгаан станцаас таны цахилгаан төхөөрөмж рүү электрон дамжуулснаар таны өрөөнд гэрэл асдаг.

Дэлхий дахинд сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх ажил эрчимтэй явагдаж байгаа ч ихэнх улс орнууд эрчим хүчийг ялгаруулахад ашигладаг цацраг идэвхт болон шатдаг түлшийг ашигласаар байгаа юм. Тэгвэл нүүрс, байгалийн хий, цөмийн эрчим хүч ашигладаг дулааны болон цахилгаан станцууд нь зөвхөн түлшээр ажиллаад зогсохгүй маш их хэмжээний ус ашигладаг байна.

Жишээлбэл, АНУ, Европын улс орнуудад байгалиас ашиглаж буй усны дийлэнх хувийг зөвхөн эрчим хүч, цахилгаан үйлдвэрлэхэд ашигладаг байна.

Энэ жилийн цаг агаарын хэт халалтаас болж эдгээр цахилгаан станцын заримынх нь үйл ажиллагааг түр зогсооход хүрч байв. Нарны болон газрын гүний дулааны эрчим хүч нь дэлхийн эрчим хүчний хэрэглээний 1% -иас бага хувийг эзэлдэг бол нүүрс, байгалийн хий, цөмийн эрчим хүч 75%-аас дээш хувийг эзэлдэг.

Цахилгаан станц нь өндөр температурын уурыг ашиглан турбин буюу хөдөлгүүрийг эргүүлж дулааныг эрчим хүч болгон хувиргадаг. Энэ үйл явцад уурын температур буурч, хөдөлгүүрийг дахин хөдөлгөх боломжгүй болдог. Уурын температурыг өсгөхийн тулд уурыг усанд хуримтлуулах хэрэгтэй болдог, хийгээс илүүтэй шингэн төрлийн зүйл нь халууныг илүү ялгаруулдаг тул усыг ашигладаг байна. Энэхүү усыг гол, нуур, далайгаас авдаг ба ашигласны дараа буцааж урсгадаг байна.

Цахилгаан станц эрчим хүч үйлдвэрлэхэд хэр их хэмжээний ус зарцуулагдах нь станцын ямар төрлийн түлш зарцуулдаг мөн цахилгаан үүсгэх, хөргөх аргаас хамаардаг байна.

Энэ талаар 2012 онд хийсэн тооцооллоос харахад нэг мегаватт/цагийн эрчим хүч үйлдвэрлэхэд ойролцоогоор 60,000 галлон буюу 220,000 литр ус зарцуулдаг аж.

Байгалиас авсан хүйтэн усыг ашиглан уурыг багасгах, температурыг ихэсгэх аргыг ихэнх станцууд ашиглах бөгөөд үүнийг хөргөх цамхаг гэж нэрлэдэг. Ямар аргаар ажилладгаас шалтгаалан станцууд хэр хэмжээний ус ашигладагийг харвал:

 
Data: Theatlas.com/Environmental Research Letters *Median figures

Хөргөлтөд ашигласан усыг эргүүлэн далай, гол, нууранд асгадаг ба энэ ус нь бага зэргийн химийн урвалд орсон, зарим тохиолдолд хэт халуун байдаг нь загас, ургамлыг устгах сөрөг үр дагавартай байдаг.

Харин салхи, нарны гэх мэт эх үүсвэрүүдээс эрчим хүч гаргаж авах явцад нь хөргөлтөд ус ашигладаггүй юм байна.

 

Эх сурвалж: Qz.com