2020/08/14
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.45₮
B30
УЛААНБААТАР
24°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
12°
B30
УЛААНБААТАР
23°
|
14°
10:00
S32
17°
11:00
S32
20°
12:00
S32
21°
13:00
S32
22°
14:00
S32
23°
15:00
S32
23°
16:00
S32
22°
17:00
S32
21°
18:00
S32
20°
19:00
S32
18°
20:00
S32
16°
21:00
S31
15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/07 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тарваганы түүхий давсаг залгисан хүүхдэд тахлын сэжиг илэрчээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг

2018 оны наймдугаар сарын 4-ний өдөр нийслэлийн Хан-Уул дүүрэгт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжиг илэрч, ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн хамтарсан баг ажиллаж шуурхай хариу арга хэмжээ зохион байгуулан эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийж, эмнэлзүй, лабораториор онош үгүйсгэгджээ.

8 настай “Х” нь тарваганы түүхий давсаг 2 ширхэгийг залгисан, 38-39 хэм хүрч халуурсан, хүзүүний хоёр булчирхай томорсон гэсэн зовиуртайгаар эмнэлэгт хандсан байна.

Хэдийгээр энэ удаагийн тохиолдол онош үгүйсгэгдсэн ч тарваганы түүхий эд эрхтэнг эмчилгээний зорилгоор ашиглах нь амь насанд аюултайг мэргэжлийн байгууллага хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр сурталчилсаар байтал иргэдийн ухамсар мөчид үйл ажиллагаа, буруу хандлага зогсохгүй байна. 

Тухайн тохиолдолд шинж тэмдэг илэрсэн хүүхэд ээж аавын хамт өрхийн эмнэлэг, Интермед эмнэлэг, ХӨСҮТ-ээр дамжин үйлчлүүлсэн байгаа нь хэрэв өвчилсөн бол хичнээн тооны хүнд халдвар тараах байсныг таах аргагүй бөгөөд түүнээс гарах хор хохирол асар их болохыг харуулж байна. 

Хуулиар тарвага агнахыг гурван жилийн хугацаагаар хорьсон хэдий ч хууль хэрэгжихгүй байгаа, Нийслэлд тарваганы түүхий мах, эд эрхтэн нууцаар орж ирж байгааг энэ тохиолдол илэрхийлж байна. 

 

 

Эх сурвалж: ЗӨСҮТ

x