Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Япончууд 830 мянган иен хандивлалаа

ГХЯ
2013 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Япон дахь ЮНЕСКО-гийн үйл ажиллагааг дэмжин ажилладаг ТББ-ын гишүүдийн төлөөлөл Монгол бичгийг хамгаалах, сурталчлах үйл ажиллагаанд зориулж цуглуулсан хандивын 830.000 иенийг өнөөдөр ЭСЯ-нд гардууллаа.

Хандивыг монгол бичгийн уран татлагын үзэсгэлэнг Японд гаргахад зарцуулна.

Хандивыг гардуулан өгсөн төлөөлөгч Ю.Окүсава, Х.Касай, К.Кикүшима, Т.Арай нь 1991 онд ”ЮНЕСКО-Азийн соёлын төв”–ийн шугамаар 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр  Монголд айлчилж, ГХЯ, Боловсролын яам, Монгол дахь ЮНЕСКО-гийн Үндэсний хороо, МУИС-д зочилж байжээ.

Элчин сайдын зүгээс тэдэнд талархал илэрхийлж, Монголын соёл, урлагийг сэргээн хөгжүүлэх талаар өрнөж буй үйл ажиллагааг танилцуулж, дээрх хандивыг монгол бичгийн уран татлагын үзэсгэлэнг Японд гаргахад зарцуулахаа мэдэгдэв.