ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Эмэгтэйчүүдийн тархи эрчүүдийнхээс хэд дахин илүү идэвхтэй ажилладгийг нотолжээ

О.Булган, iKon.mn
2018 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Image: REUTERS/Carlo Allegri

46 мянга гаруй хүний тархины зургийг ашигласан нэгэн сонирхолтой судалгаагаар эмэгтэйчүүдийн тархи эрэгтэйчүүдийнхээс хэд дахин илүү идэвхтэй мөн тархины үйл ажиллагаа нь илүү олон хэсэгт явагддагийг тогтоосон байна. Энэхүү судалгаа нь эмэгтэйчүүд яагаад нойргүйдэл, депресс,стресс болон айдас гэх мэт зүйлсэд эрэгтэйчүүдээс илүү өртөмтгий байдаг асуултын хариуг гаргахад дөхөм болсныг судлаачид онцолжээ.

Тус судалгааг АНУ-ын Калифорни Мужийн “Амен” эмнэлгийн судлаач эмч нар хийж гүйцэтгэсэн бөгөөд нийт есөн эмнэлгээс цуглуулсан 46,000 гаруй тархины зураглалыг ашиглаж, эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн тархийг хооронд нь харьцуулснаараа өмнө хийгдэж байсан судалгааны ажлуудаас онцлогтой юм.

Судалгаагаар эмэгтэйчүүдийн тархины үйл ажиллагааны илүү идэвхтэй байдлын үр дүнд эрэгтэй, эмэгтэй хүмүүст тархи, сэтгэл зүй эсвэл мэдрэлийн аливаа эмгэг, өвчин, доголдол тэс өөрөөр нөлөөлж илэрдгийг харуулсан юм. Үүний тод жишээ бол эмэгтэйчүүд ой санамжаа алдах өвчин, айдас, бачимдал, стресс, депресс, нойргүйдэл гэх мэт өвчинд илүү өртөх магадлалтай байдаг бол эрэгтэйчүүд харин ADHD буюу анхаарал төвлөрлийн дутагдал, хэт хөдөлгөөнтөх өвчинд өртөх магадлал илүүтэй байдаг гэсэн үр дүн гараад байна.

 
Image: Journal of Alzheimer’s Disease

Эмэгтэйчүүдийн тархины дээд хэсэг илүү ачаалалтай ажилладаг ба тус хэсэгт цусны эргэлт илүү очдог нь эмэгтэйчүүдийн анхаарал, сэтгэл хөдлөл, зөн совин, болон энэрэнгүй байдал нь эсрэг хүйстнээсээ давамгай байдагтай холбоотой аж.

Тус судалгаанд тархины зураглалаас гадна тархи, сэтгэл мэдрэлийн огт эмгэггүй эрүүл хүмүүсээс эхлээд тархи, сэтгэл зүйн олон төрлийн эмгэгтэй гэх мэт нийт 26,683 олон төрлийн эмгэгтэй хүмүүсийг хамруулсны үр дүнд дээрх хариу гарсан юм. Оролцогчдод тодорхой даалгавар өгч, цусны даралтыг хэмжих гэх мэт олон төрлийн дасгал хийлгэжээ.

АНУ-ын Аштоны Их Сургуулийн тархи судлаач Жина Риппон тархины талаар “Амьдралын урт болон богино хугацааны олон төрлийн шинэ туршлагууд нь тархины бүтцийг тун амархан өөрчилдөг. Мөн таны амьдарч буй нийгмийн хандлага, жишгээс ч хамаарч таны тархины мэдээлэл боловсруулах үйл явцад нөлөө үзүүлж байдаг” гэжээ.

Гэсэн хэдий ч хүний тархи нь хүйсээс хамааралгүй дахин давтагдашгүй, байнгын өөрчлөлтөд орж байдаг тул түүнийг бүрэн ойлгож, судлах нь тун бэрх гэж тархи судлаачид дурдсан байна.

 

Эх сурвалж: Weforum

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ХАХА
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
29 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
. [66.181.161.12] 2018/8/2
Энд хэн ухаантай вэ гэсэн судалгаа хийгээгүй аль тархи нь сэтгэцийн элдэв эмгэгт илүү өртдөг вэ? Л гэсэн судалгаа байх юм. Ганц нийтлэл уншаад тэс хөндлөн хадуурч хэрүүл хийдэг оркууд яана даа. :whale::whale2::whale::whale2::whale::whale2:
3 | 0 Хариулах
Bla2 [202.70.46.20] 2018/8/2
Commentuud ni yamar ineedtei yumbee. Delkhii deerhi neeltuidiin 99% ni erchuudiinh ch geh shig. Uursduu hiij buteesen yum bhgu bolohoor uurt ni yamarch hamaaralgu hunii gargasan amjilhaar uuriiguu ilerkhiileh gj oroldoj bgaa ni uneheer uruvdultei yum :joy:
2 | 0 Хариулах
Зочин [27.123.214.116] 2018/8/2
За даа иймэрхүү судалгааг захын баагий хийнэ, эр тархи бол юмс үзэгдлийг ерөнхийлж авч үзээд шийдвэр гаргадаг, арай холыг хардаг гэхүү дээ, эм тархи нарийвчлан хардаг, ойрын деталь. Харах чадвар үнэрлэх чадвар хүртэл өөр. Эрэгтэй хүний нүд өнгө ялгах чадвар бага, үнэр мэдрэхүй нь эмэгтэй нь илүү хөгжсөн байх жишээний, сонсгол бол эмэгтэйчүүд тасархй
0 | 7 Хариулах
жинхэн эр хүн [64.119.21.186] 2018/8/2
Тархи мархи ямар хамаа байна. Явж хүүхдээ хоолол гэрээ цэврэл хоолоо хий, орой би хөл бөмбөг үзнэ тэр хооронд ороо дулаацуулж бай гээд л болоошдээ
0 | 4 Хариулах
Зочин [103.9.90.130] 2018/8/2
эмэгтэйчүүд нотлосон до хэхэ.
0 | 1 Хариулах
Зочин [150.129.142.151] 2018/8/2
Эрчүүдийн тархинаас илүү эго нь жижигхэн юм. Ганц нийтлэлээс болоод үхлээ үхлээ
1 | 1 Хариулах
Hdhshd [103.10.21.100] 2018/8/2
Orkuudyn tarhi herhen ajilladag bol
0 | 1 Хариулах
Зочин [188.166.36.128] 2018/8/2
хэт хөдөлгөөнтөх өвчинд
0 | 1 Хариулах
Зочин [202.21.119.122] 2018/8/2
Тэгснээ Алцхаймэртай тархины зэраг тавьцан ч байх шиг
0 | 2 Хариулах
Зочин [188.166.36.128] 2018/8/2
Нийгмийн дагаж тархи нь хөгждөг гэнэ шүү. Тэгээдл юм судлана уншина гэж байхгүй шууд Монгол ялна МАНЖ ХЯТАД ТӨВД ТАНГАД ЭЛБЭГЭЭ ШАР ХУВАЛЗ....
0 | 4 Хариулах
Зочин [188.166.36.128] 2018/8/2
манай эрчүүд авгайгаараа тэжээлгэдэг нь буруу бишээ. Байгалын юмыг яалтай билээ
1 | 7 Хариулах
Зочин [124.158.92.16] 2018/8/2
Ер нь бол эрэгтэй хүний онцлог маш туйлын. нэг бол маш ухаантай эсвэл мулгуу байдаг. Харин эмэгтэй хүн айхтар ухаантай биш ч, айхтар эргүү биш. Манай улсын хувьд ухаан муутай эрчүүдийн эзлэх хувь бусад улсаас харьцангүй их байна уу даа
6 | 1 Хариулах
AX [66.181.187.107] 2018/8/2
Тийм байж болноо. Түүнийг чинь манай өвөг дээдэс тогтоочихсон гэж хэлмээр байна. Эр хүн 13 мэхтэй, эм хүн 73 сэхтэй гэдэг байхаа. Тэгэхээр эмэгтэй хүний тархины идэвх эрэгтэй хүнийхээс 5.6 дахин их байж болох юм. Тархины идэвх гэдэг бол ухаалаг гэсэн үг биш. Тархи нь идэвхтэй болохоор эмэгтэй хүн өдөрт дунджаар 10,000 үг хэлдэг гэсэн мэдээлэл байсан. Олон үгтэй. Тэгвэл эрэгтэй хүнийх 2000 орчим байдаг. Тэгэхээр эрэгтэй хүн бодож байж дугардаг гэсэн үг. Тэр хирээр илүү оновчтой шийдвэр гаргадаг байж болох юм.
4 | 3 Хариулах
Зочин [64.119.21.186] 2018/8/2
сэхтэй гэж юу гэсэн үгийн?
0 | 1 Хариулах
зочин [66.181.182.225] 2018/8/2
эмэгтэйчүүдээ эрчүүд үнэнийг хэллээ гээд эрчүүдэд гомдох хэрэггүй, байгаль биднийг бүтээсэн байгальдаа л гомд
0 | 2 Хариулах
зочин [66.181.182.225] 2018/8/2
тархины хоёр хагасаараа зэрэг ажилдаг юм чинь аргагүй шд, гэхдээ бүх тархиараа ажиллаад ч ухаантай гэсэн үг хараахан биш, эрчүүд илүү холч хараатай байдаг юм, зохицуулах зүйл дээр эмэгтэйчүүд илүү
0 | 2 Хариулах
Зочин [202.55.191.130] 2018/8/2
Би эрэгтэй хүн байна. Гэхдээ яалтч байхгүй зарим зүйлс дээр жирийн эмэгтэй хүн комментоор бичсэн дажгүй IQ тай математик боддог залуугаас илүү сэтгэдэгшдээ
3 | 2 Хариулах
Зочин [185.220.101.12] 2018/8/2
Гэнэн юм. Дэлхийн бүх том нээлтүдийн 99 хувь нь эрчүүдийнх. Наад захын жишээ бол шатарын дэлхийн аврагыг эр эм гэж тусд нь шалагруулдаг явдал. Яхав эрчууд арай ухаанатай юм болхоор тэр "политкоррект" гэдэг үүднээс арай сүл нэгийгээ бодож зориууд ийм мэдээлэл үе үе тараадаг юм.
2 | 6 Хариулах
Зочин [103.26.195.165] 2018/8/2
Эцгийн эх эрхт ёс тогтсон үеэс л хойш эмэгтэйчүүд гэрээ ч орхих эрхгүй олон мянган жил болсон шүү дээ.Үнэндээ нэг зууны өмнөөс л хэд хэдэн улс оронд эмэгтэйчүүд боловсрол олж авах,эд хөрөнгө эзэмших эрхтэй боллоо.Одоо ч зарим улс оронд томоо том давуун доор амьдарч байгаа.Сүүлийн зуун жилд л харин тэр үлдсэн нэг хувийн амжилтуудын ихэнх нь гарсан шүү.
1 | 1 Хариулах
зочин [66.181.182.225] 2018/8/2
анх тэгш эхэлсэн шд, тэгээд яагаад эмэгтэй нь даваад гараад ирээгүй юм, эмэгтэйчүүд ухаантайдаа гэж бодож байвал эндүүрэл
0 | 2 Хариулах
Зочин [112.72.15.218] 2018/8/2
Эхийн эрхэт ёс палеолитоос неолит хүртэл буюу одооноос 80000-10000 жилийн хооронд 70 гаран мянган жил үргэлжилсэн бол эцгийн эрхэт ёс сүүлийн 10 гаран мянган жил үргэлжилжээ. Эхийн эрхэт ёсны 70 мянган жилд эмэгтэйчүүдийн бүтээсэн эцгийн эрхэт ёсны 10 мянган жилд бүтээсэн ололтуудтай харьцуулбал хэхэхэ.
0 | 2 Хариулах
Зочин [103.26.195.165] 2018/8/2
Маяачууд бараг 3000 жил оршин тогтносон.Тэгэхэд АНУ 240 гаруй жил оршин тогтнож байна.Яагаад АНУ Маяачуудаас илүү олон ололт бүтээлтэй байгаа юм?Гэж асуухаас ялгаа байна уу?
0 | 2 Хариулах
Зочин [112.72.15.218] 2018/8/2
Майагийн соёл ч АНУ-н соёл ч тэр эцгийн эрхэт ёсны бүтээл. Хангалттай урт хугацаатай байсан эхийн эрхэт ёсны үеийн бүтээл юу байна?
0 | 1 Хариулах
Зочин [103.26.195.165] 2018/8/2
Гол асуудалдаа анхаарсангүй.Бидний бүхий л шинжлэх ухааны болон технологийн ололт амжилтын ихэнх нь сүүл үеийнх шүү дээ.Дээр нь технологийн дэвшлийн хурд цаг өнгөрөх тусам нэмэгдэж байна. Улам л хурдан болж буй энэ нөхцөлд өмнөх үе чинь ийм олон жил байчихаад, одоогийнхоос тийм жаахан юм хийжээ гэдэг аргумент чинь утгагүй.
0 | 2 Хариулах
Зочин [64.119.16.46] 2018/8/2
ЖИН Нь бага бдаг, айкью нь доогуур шүү дээ. Эмэгтэйчүүд юун инээдтэй юм бичиж сэтгэлээ тайтгаруулж суудийн бэ, хэхэ!
3 | 4 Хариулах
Зочин [202.55.183.178] 2018/8/2
Бодвол, чиний IQ хэн нэг эмэгтэй хүнээс доогуур л байгаа даа.
2 | 1 Хариулах
Зочин [103.26.195.165] 2018/8/2
Жингийн тухайд Хомо Сапиенсийн тархины эзэлхүүн Неандерталиудаас бага байсан шүү дээ.
1 | 1 Хариулах
Зочин [131.147.246.122] 2018/8/2
Tegeed? Uhaantai ni amid ulddeg horvoo bish bizdee. Zohitsson ni ulddeg ni jam yumaa.
0 | 1 Хариулах
Зочин [103.26.195.165] 2018/8/2
Жин чухал биш,тархин дахь мэдрэлийн эсүүдийн холбоос хэр нягт байгаа нь чухал шүү гэсэн юм.Орчин үед эрэгтэй,эмэгтэй ялгаагүй мэдлэг,боловсролтой болохоор олон жил тууштай хичээвэл шинжлэх ухааны салбарт тодорхой үр дүнд хүрэх бүрэн боломж бий.
0 | 1 Хариулах