Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Даваадалай: Тавантолгой тэргүүтэй төслүүд хэрэгжсэн тохиолдолд эдийн засгийн өсөлт 6%-ийг давах боломжтой

У.Сарангэрэл, Үндэсний шуудан
2018 оны 7 сарын 20
Үндэсний шуудан
Зураг зураг
Дэлхийн банкны эдийн засагч Б.Даваадалайтай ярилцлаа.
ЗАСГИЙН ГАЗРЫН ӨР ГУРВАН ХУВИАР БУУРСАН. ЦААШИД Ч БУУРАХ БОЛОМЖТОЙ
-Дэлхийн банкнаас хагас жил дутамд гаргадаг тайлангаа наадмын өмнө олон нийтэд танилцуулсан. Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг нэлээд эерэг дүгнэсэн. Ямар үзүүлэлтийг нь голчлон харсан бэ?
 

-Тайлан хоёр хэсгээс бүрдсэн. Эхнийх нь сүүлийн үеийн эдийн засгийн нөхцөл байдал дээр тодорхой шинжилгээ, дүгнэлт хийсэн. Хоёр дахь хэсэг нь, улсын секторын хөрөнгө оруулалтын үр ашиг бүс нутгийн болон байгалийн баялагтай орнуудтай харьцуулахад ямар түвшинд байгааг судалж, түүн дээр тодорхой зөвлөмж өгөхийг зорьсон.

Монгол Улсын эдийн засаг 2017 онд сэргэж, гадаад өр бага хэмжээгээр буурсан. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ өссөн. Төсөв дээр эерэг үзүүлэлтүүд ажиглагдсан. Гол шалтгаан нь түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр тааламжтай байсантай холбоотой.

Нөгөө талдаа Засгийн газар тохиргоо, шинэчлэлийн шинжтэй хөтөлбөрийг олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд төсвийн орлого, зарлага дээр тодорхой ахиц гарсан. Тухайлбал, уул, уурхайн салбарын орлого их хэмжээгээр нэмэгдсэн, татварын бааз суурийг өсгөх арга хэмжээнүүд нөлөө үзүүлсэн. Дотор нь задлаад үзвэл, 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн Нэмэгдсэн ертгийн албан татварын хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор орлого өссөн байна.

Мөн архи, тамхи, машины татвар нэмэгдсэн. Mөн урсгал болон хөрөнгийн зардал дээр таналт, зохицуулалтууд хийсэн. Цалингийн сангийн хэмжээг 2017-2018 онуудад мөн царцаасан ч энэ оны сүүлчээр Засгийн газар цалинг инфляцтай уялдуулан нэмэхээр төлөвлөж байгаа юм билээ. Ер нь зардлыг танах арга хэмжээ авсан нь төсвийн алдагдлыг буурахад багагүй нөлөөлсөн. Эцсийн дүндээ Засгийн газрын өр тодорхой хэмжээгээр буурсан.

Өрийг бууруулах гол зүйл нь төсвийн алдагдал бууруулах явдал байдаг. 2017 оны эцсээр "Засгийн газрын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 84 орчим хувьд хүрч буурсан. Өнгөрсөн хугацаанд буюу 2011 онд 24 хувь байсан Засгийн газрын өр 2016 оны эцсээр буюу таван жилийн дотор 87 хувь хүртал өссөн шүү дээ. Голчлон арилжааны шинжтэй, богино хугацаатай зээлүүдийг их хэмжээгээр татаж, төсөв болон Хөгжлийн банкаар дамжуулаад хөрөнгө оруулалтыг эдийн засагт хийсэн. Нөгөө талдаа гадаад секторын эдийн засагт үзүүлэх дэмжлэг сул байсан нь хүндрэл үүсэх шалтгаан болсон.
 
- Санхүүгийн салбарт ямар ахиц гарсан бэ?
 
Валютын нөөц 2017 онд гурван тэрбум орчим ам.долларт хүрсэн. Энэ нь экспортын орлого болоод бодлогын тохиргоо хийсэнтэй холбоотой. Зах зээлийн идэвхжил нэмэгдэж, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн. Монгол руу орж ирэх хөрөнгиин урсгалд эерэгээр нөлөөлсөн. Зөвхөн 2017 онд 1.4 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн шүү дээ. Энэ онд “Оюутолгой” төсөлтэй холбоотой хөрөнгө оруулалт үргэлжлэн орж ирнэ гэсэн хүлээлттэй байгаа.
 
Засгийн газрын эдийн засагт тохиргоо хийх хөтөлбөр нь үндсэндээ доорх үндсэн гол үзүүлэлтийг сайжруулах явдап байгаа. Тэр нь өрийг зохистой түвшинд аваачих, валютын нөөцийг нэмэгдүүлэх юм. Инфляцийн хувьд хамгийн сүүлийн мэдээгээр долоо орчим хувьтай байна. Энэ нь Төв банкны зорилт болгосон дунд хугацааны найман хувьд багтаж байгаа.
Хүнс, махны үнэ нэмэгдэж байгаа нь инфляцид дарамт үүсгэх эрсдэлтэй. 
Цаашид хүнс, махны үнэ нэмэгдэж байгаа нь инфляцид дарамт үүсгэх эрсдэлтэй.
 
Гэхдээ одоогийн түвшинд инфляц хяналтаас гарч өндөр төвшинд хараахан хүрээгүй байна. Дүгнээд үзэхэд 2017 онд эдийн засгийн бүх салбарт эерэг үзүүлэлтүүд ажиглагдаж байна. Гэхдээ бүх салбарт эдийн засгийн идэвхжил сайн байна уу гэвэл тийм биш. Уул уурхайгаас хамаарал багатай салбаруудад өсөлт байгаа ч төдийлөн өндөр биш байгаа. Гэхдээ алгуур сэргэж байна.
 
Дэлхийн банк ирэх жилүүдэд Монгол Улсын эдийн засгийн төлөвийг эергээр харж байгаа. Тухайлбал, энэ оны эцэст эдийн засгийг 5.5 хувиар өсөх болов уу гэж хүлээж байна.

Өнгөрсөн жилтэй харьцуулахад өсөлт бага зэрэг нэмэгдэхээр байгаа. Засгийн газар шинэчлэлийн шинжтэй хөтөлбөрөө тууштай хэрэгжүүлж чадвал эдийн засгийн өсөлт ирэх хоёр жилд зургаа хувийг давах боломжтой гэсэн үндсэн төсөөллийг гаргасан. Гаднаас орж ирэхээр хүлээгдэж байгаа хөрөнгө оруулалтууд цаг хугацаандаа бүрэн хэмжээгээр орж ирэх ёстой. Энэ онд “Оюутолгой”-оос 1.5 тэрбум орчим ам.доллар орж ирэх болов уу гэсэн төсөөлөлтэй байна. Ирэх жилүүдэд “Тавантолгой” болон бусад уул уурхайн салбарт хэрэгжүүлэх томоохон төслүүдийн бүтээн байгуулалт тодорхой хэмжээгээр эхэлж байж эдийн засгийн өсөлт зургаан хувийг давах боломжтой.
 
- ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд манай банкны секторт активын үнэлгээ хийсэн. Банкуудад тодорхой хугацаатай даалгавар өгсөн. Оны эцэст банкууд өөрийн хөрөнгийн дутагдлаа нөхөх учиртай. Хууль нь ч батлагдсан. Гэхдээ нийгэмд “банкуудад төрөөс мөнгө өгч байгаа нь буруу” гэсэн шүүмжлэл гарч байгаа. Үүн дээр та ямар бодолтой байна вэ?
 
- Ер нь банкны салбарыг чадавхжуулж, хөрөнгийн үнэлгээ хийх асуудлыг бусад улс орон яг ийм нийтлэг байдлаар шийддэг туршлагууд бий.
 
Зохистой, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар банкны салбарыг үнэлдэг. Дурын нэг арилжааны банк байлаа гэхэд “Танай активыг үзье. Танайх активаа олон улсын жишгийн дагуу зөв үнэлсэн үү, танай үзүүлэлтүүд зөв ангилагдаж хэвийн байна уу” гээд шалгаад үзэхэд зарим талын дугагдап байвал үндсэн аргачлалыг гаргаж, зевлөгөө өгч, тодорхой хугацаа тогтоож, үүрэг өгдөг.
 
Ингээд тодорхой хэмжээнд биелүүлээгүй тохиолдолд төр болон хувийн хэвшлээс хөрөнгө хэрхэн татах вэ гэдэг боломжуудыг судалдаг. Үндсэн ойлголтыг иргэд яаж авах вэ гэхээр, дээрх арга хэмжээг авсны үр дүнд Монголын банкны салбар илүү хүчтэй болно гэж ойлгох хэрэгтэй л дээ.
 
Зарим тохиолдолд төр тухайн банкинд хөрөнгө оруулах, эсвэл тодорхой хэмжээний хувь эзэмших байдлаар бусад орнууд шийдсэн байдаг. Гэхдээ маш тодорхой хугацаатай, ил тод энэ процесс явагдцаг байх нь чухап. Төр татвар төлөгчдийн мөнгийг захиран зарцуулдаг учир нээлттэй ил тод байх зарчмыг сахих ёстой. Банкны үйл ажиллагаа сайжирсан тохиолдолд төр буцаагаад эх үүсвэрээ татдаг. Энэ бол бусад орнуудад хийгддэг л үйл ажиллагаа. Гэхдээ хууль журам нь олон нийтэд нээлттэй байх ёстой. Бусад оронд янз бүрийн аргаар шийддэг. Тухайлбал, 2009 оны хямралын үед банкны салбараа хамгаалахын тулд өндөр хөгжилтэй орнууд банкуудад дахин хөрөнгөжүүлэлт хийсэн байдаг. Улмаар санхүүгийн салбар нь эрүүлжээд, банкууд чадавхижаад ирэхээр төр нь мөнгөө буцаан татсан туршлагууд олон бий. Гэхдээ дахин хөрөнгөжүүлэх процесс нь маш тодорхой, ил тод, ойлгомжтой байх нь хамгийн чухал юм. Олон нийтэд нээлттэй, нийгэмд хар төрүүлэхгүйгээр асуудлыг шийдэх нь чухал. Банкны салбар өөрөө маш эмзэг бөгөөд буруу ташаа ойлголтыг олон нийтэд өгөх нь маш хор уршигтай байдгийг анхаарах хэрэгтэй.
МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ДАХЬ НИЙТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭМЖЭЭ БҮС НУТАГТАА ДЭЭГҮҮРТ ОРЖ БАЙНА

- Эдийн засаг дахь нийт хөрөнгө оруулалтын хэмжээ бага биш байгаа гэж та хэллээ. Бүс нутаггаа нэлээд дээгүүрт орсон тухай танай тайланд дурдагдсан байсан. Хөрөнгө оруулалт нэмэгдэхэд юу нөлөөлөв?

- Монголын эдийн засаг дахь нийт хөрөнгө оруулалтын хэмжээ бүс нутагтаа дээгүүрт орж байна. Үүнийг юу бүрдүүлдэг вэ гэхээр нэгдүгээрт, улсын хөрөнгө оруулалт. Хоёрдугаарт, хувийн секгор. Нийт хөрөнгийн хуримтлалын хэмжээ ямар байна вэ гээд хараад үзэхээр 2017 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 37.3 хувьтай тэнцэж байна.
 
Бусад улстай харьцуулахад, Камбожид 22, Тайландад 24, Малайзад 25, Хятадад дотоодын нийт бүтээгдэхүүний 43 хувьтай тэнцэх хөрөнгө хуримтлалтай байна. Тэгэхээр манайх бүс нутагтаа Хятадын дараа орж байна гэхээр өндөртөө орж байгаа юм. Дотор нь аваад үзэхэд хувийн хөрөнгө оруулалт дийлэнхийг нь эзэлж байгаа. Мэдээж уул уурхай, гадаадын шууд хөрөнгө оруулалт өндөр байгаатай холбоотой. Манай тайланд хамгийн гол онцолж авсан зүйп бол улсын хөрөнгө оруулалт.
 
- Хөрөнгө оруулалтын хэмжээ нь өндөр гарсан юм бол эдийн засагт хэрхэн үр ашгаа өгсөн бэ. Хөрөнгө оруулалтын үр ашгийн нь тооцож үзсэн үү?
 
- Дэлхийн банкнаас нэлээд олон орныг хамарсан хөрөнгө оруулалтын үр дүнгийн судалгаа гаргасан. Монгол Улсыг судалгаанд хамрагдсан улс орнуудтай харьцуулахад 124 дүгээр байрт хөрөнгө оруулалтын үр ашгаараа орсон. Тэгэхээр төдийлөн сайн биш байна гэсэн үг. Харин Хятад 19 дүгээрт орж байгаа. Ингээд харахаар Хятадад хөрөнгө оруулалт оновчтойгоос гадна үр, ашиг нь сайн байна гэсэн үг.  Малайз, Индонез өндөр гарсан. ОХУ 57 дугаарт жагсаж байгаа. Тэгэхээр Монгол Улс хөрөнгө оруулалтын хэмжээнд чанарт илүү анхаарах хэрэгтэй байгааг тайлан хэлээд өгч байгаа юм. Хэт их хэмжээний хөрөнгө оруулалт хийнэ гэхээсээ илүүтэй үр ашиг, өгөөжид нь анхаарах хэрэгтэй гэсэн үг л дээ.
 
- Хөрөнгө оруулаптын үр ашиг сул байгаагийн гол шалтгаан нь юу вэ?
 
- Нэгдүгээрт, бодлогын зохистой бус байдал гэж тодорхойлоод байгаа юм. Өмнөх жилүүдийг харахаар богино хугацаанд маш их хэмжээний шинэ хөрөнгө оруулалт хийхийг зорьсон байдаг.
 
Бэлтгэл, тооцоо, судалгаа сул байсаар ирсэн. Өмнө хийсэн хөрөнгө оруулалтаа арчилж, засах, сайжруулахаас илүүтэй шинэ хөрөнгө оруулаптуудыг ихээр төсөвт суулгаж ирсэн.
 
Эсвэл улс төрийн шинж чанартай, дэмжлэг авдаг хөрөнгө оруулалт олноор төсөвт суусан байдаг. Дээрх шалтгаанууд хөрөнгө оруулалт сул байхад нөлөөлж байна.
 
Хоёрдугаарт, шийдвэр гаргалт нэгдмэл бус, сул байна. Хөрөнгө оруулалтын бодлогуудыг хэрэгжүүлж байгаа байгууллагуудын уялдаа холбоо ямар байна вэ гэдэг асуудал гарч ирнэ. Үндэсний хөгжлийн газар гэж байна. Сангийн яаманд Хөрөнгө оруулалтын газар гэж байна. Орон нутгийн хөрөнгийн оруулалтын асуудал бүр тусдаа гарчихсан. Эдгээр байгууллагын хоорондын уялдаа, холбоо сул байгаа тал ажиглагддаг. Дээр нь Үндэсний хөгжлийн зорилтдоо уялдуулж, салбаруудынхаа бодлого чиглэлтэй хөрөнгө оруулалтууд нягт уялдах хэрэгтэй. Өнөөдөр хаана, ямар хөрөнгө оруулалт хэрхэн хэрэгжиж байгааг хэмжихэд тодорхой сул тапууд байсаар байна. Мөн төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил шат, шатандаа сул байна.
 
Шинэ төсөл хэрэгжихэд хөрөнгө оруулалтын нарийн шат дараагаар бэлтгэж, санхүү төсөвт үзүүлэх нөлөөг ЗГ сайтар хянадаг байх ёстой. Мөн орон нутгийн хөрөнгө оруулалтын үр ашиг, хөрөнгө оруулалтын бодлогыг нарийн тодорхой болгох, холбогдох байгууллагууд нь системтэйгээр хянаж, шалгаж, үр ашгийг сайжруулдаг байх ёстой. Эдгээр асуудал сул харагдаад байгаа юм.
 
- Ер нь хөрөнгө оруулалт хийдэг систем, тогтолцоо нь сул, уялдаа холбоогүй байна гэж ойлгож болох уу?
 
- Сайжруулах шаардлага байсаар байна. Шат дараатай байх ёстой. Хөрөнгө оруулалт, зардал, үр ашиг, сул болон давуу талыг нь тооцох нарийн тооцоотой хандах хэрэгтэй. Энэ тодорхой хугацааны турш хийгддэг процесс. Мөн улсын санхүү, төсөв, өрд ямар нөлөө үзүүлэхийг маш нарийн тооцож, холбогдох байгууллагууд нь ялдаа холбоогоо сайжруулах ёстой л доо. Дараа нь төслийн хэрэгжилтийг хянадаг байх хэрэгтэй. Энэ үйл ажиллагааг мэдээж Засгийн газраас сайжруулахаар ажиллаж байгаа. Хөрөнгө оруулалт орж ирлээ гэхэд тэрийг нь шалгадаг, дүгнэдэг нэгдсэн аргачлал, удирдамжийг боловсруулан гаргаж үр дүнтэй хэрэгжүүлэх хэрэгтэй.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮР АШГИЙГ САЙЖРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА
- Улсын салбарын хөрөнгө оруулалтын бодлого, шийдвэр гаргалтаа эргэн харж сайжруулах шаардлагатай гэж Дэлхийн Банк дүгнэжээ. Мөн богино болон дунд хугацаанд хийх бодлогын талаар зөвлөгөө өгсөн байсан?
 
- Манайд маш олон бичиг баримтууд байгаа нь үнэн. Гэхдээ үүнийгээ цэгцлээд, бодит амьдрал дээр хэрэгжихээр баримт бичгээ сайжруулан, хөрөнгө оруулалтын үр ашгаа сайжруулах хэрэгтэй.
 
Хоёрдугаарт, одоо хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтуудыг сайтар эрэмбэлж, ангилан үр ашгийг сайжруулах анхаарах хэрэгтэй. Шинэ хөрөнгө оруулалт хийхээс илүүтэй хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтынхаа үр ашгийг сайжруулах асуудал маш чухал юм.
 
Гуравдугаарт, барих шилжүүлэх нөхцөлтэй хөрөнгө оруулалтуудыг Засгийн газраас өмнөх жилүүдэд нэлээд хэрэгжүүлсэн байдаг. Энэ хэлбэрийн хөрөнгө оруулалт нь яадаг вэ гэхээр хувийн сектор ажил үйлчилгээг хийчхээд төрд шилжүүлдэг. Ер нь энэ төрлийн төслүүд нь сайтар хянаж, зохицуулахгүй бол төсөвт асар их ачаалал нь маш богино хугацаанд үүсгэдэг. Монголын хувьд ч ийм нөхцөл байдал өмнөх жилүүдэд үүссэн байдаг. Засгийн газар дээрх хэлбэрийн хөрөнгө оруулалт шинээр хийхийг тодорхой хугацаанд зогсоосон байгаа. Хэрэв дахин хэрэгжүүлэхээр болбол удирдлагыг нь сайжруулж, давуу болон сул талыг сайтар харах ёстой. Өмнөх онуудад төсвийн алдагдлыг өсгөхөд бас нэг нөлөө үзүүлсэн зүйл нь энэ байсан.
 
Харин дунд хугацаанд юу хийж болох вэ гэхээр үүрэг, хариуцлагыг нарийн тодорхой болгох, хөрөнгө оруулалтын нэгдсэн мэдээллийн систем боловсруулах хэрэгтэй. Хаана ямар хөтөлбөр хэдэн төгрөгийн өртөгтэй, хэрхэн хэрэгжиж байгаа, апь шатандаа байгаа, ямар байгууллага хариуцаж байгааг нарийн харуулсан мэдээллийн системтэй болох нь зүйтэй. Олон нийтэд ил тод болгох ёстой. Олон нийтэд нээлттэй биш байвал хянах, үр ашгийг нь тооцох ямар ч боломж байхгүй.
 
- Дэлхийн Банк Монголын эдийн засгийг ирэх хоёр жилд өснө гэж өөдрөгөөр төсөөлсөн байна. Тэгвэл учирч болох эрсдэлүүд юу вэ?
 
- Улс төрийн шинжтэй эрслдүүд ямар ч эдийн засагт байнга байдаг. Хоёрдугаарт, бүс нутгийн эрсдэл байна. Хятад, АНУ-ын худалдааны асуудал, Хойд солонгосын асуудал хэрхэн өрнөх вэ гээд. Үүн дээр эрсдэл үүсч болзошгүй.
 
Мөн цаг уурын нөхцөл байдап эрсдэлт хүчин зүйлд ордог. Тухайлбап, баруун тийшээ маш их гантай байна. Мал аж ахуй, ургац хураалтад ямар нэгэн эрсдэл үүсэх боломжтой. Хамгийн гол нь Засгийн газар хөтөлбөрөө маш тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй. Сонгууль ойртож байгаа учраас улс төрийн үйл явц идэвхжлийг үгүйсгэхгүй. Засгийн газар хэрэгжүүлж буй хөтөлбөрөөсөө ухрахгүйгээр авч хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг бүрэн үзэх нь чухал. 2021 оноос эхлээд том хэмжээний гадаадын зээлийн төлбөрийн асуудлууд яригдаж эхэлнэ. Тиймээс уг төлбөрүүдийг төлөх, эдийн засгаа үргэлжлүүлэн сайжруулахын тулд одооноос бэлдэж, эдийн засгийн нөөц боломжоо сайжруулахгүй бол бол дахиад хүндрэл үүсэх асуудал үүснэ шүү дээ. Өрийн хэмжээгээ тасралтгүй бууруулж, бодлогоо сайжруулж байж хөрөнгө оруулагчид итгэл сайжирна.
 
Түүхий эдийн үнэ харьцангуй өндөр түвшинд байгаа ч алгуур буурах магадлалтай.
Дэлхийн банкнаас “Эдийн засгаа төрөлжүүл, институцээ бэхжүүл, хүндээ хөрөнгө оруул, бүтээмжээ өсгө” гэж зөвлөж байгаа.
Манай тайланд дунд, урт хугацааны эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах тал дээр бодлого боловсруулаад одооноос анхаарах хэрэгтэй гэсэн зөвлөмж бий.
 
Эдийн засаг үйлдвэрлал тапаасааа гурван үндсэн зүйлээс хамаардаг. Нэгдүгээрт, капитал хэрэгтэй. Хоёрдугаарт, хөдөлмөр. Гуравдугаарт, бүтээмжээ өсгөх хэрэгтэй. Энэ гурван зүйлээс эдийн засгийн дунд, урт хугацааны төлөв хамаардаг.
 
Өнгөрсөн хугацааны тооноос харахад манай эдийн засгийн өсөлт капитал буюу хөрөнгө оруулалтын хүчин зүйлээс ихээхэн хамаарч иржээ. Тиймээс бүтээмжээр тэтгэгдсэн эдийн засгийн хөгжлийн асуудал чухал байгааг анхаарах хэрэгтэй.
 
Энэ нь өөрөө эдийн засгийн эмзэг байдлыг бий болгосоор байна. Тэгэхээр дунд, урт хугацааны зохистой хөгжлийг авчрахад юуны түрүүнд эдийн засгаа төрөлжүүлэх, институцээ бэхжүүлэх, хүндээ хөрөнгө оруулах, оновчтой дэд бүтцэд хөрөнгө оруулах замаар эдийн засгийн эмзэг байдлаа бууруулахад анхаарах хэрэгтэй юм. Тиймээс Дэлхийн Банкнаас “Эдийн засгаа төрөлжүүл, институцээ бэхжүүл, хүндээ хөрөнгө оруул, бүтээмжээ өсгө” гэж зөвлөж байгаа.
 
- Дэлхийн Банкнаас хөгжлийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд энэ жил Монголд хэдэн төгрөгийн санхүүжилт хийх вэ?
 
- Өнгөрсөн жилийн тухайд 120 сая ам.долларын дэмжлэгийг төсвийн алдагдлыг нөхөхөд зориулан Засгийн газарт олгосон. Энэ жилийн хувьд хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээгээ Засгийн газар үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа. 
Зураг