ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

С.Амарсайхан: Цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагаа ХЯНАЛТААС ГАРЧИХСАН БАЙНА

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагаа, орчин нөхцөлд сэтгэл хангалуун бус байгаа талаар иргэд олон нийтийн сүлжээнд олноор мэдээлэх болсон. Мөн тус хүрээлэнд хүүхэд цахилгаанд цохиулсан гээд олон асуудал дагуулж байгаа билээ. 

Тэгвэл өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн (ҮЦХ) үйл ажиллагаатай НИТХ-ын дарга С.Амарсайхан очиж танилцлаа.

Тэрбээр "Иргэдийн зүгээс ҮЦХ-ийн орчинд чимээ шуугианаас эхлээд эрүүл орчинд үйлчүүлэх, амрах зугаалах нөхцөл байдал хангагдахгүй байна гэсэн асуудал яригдаж байна. Үүний дагуу өнөөдөр нийслэлээс ажлын хэсэг гарч шалгаж байгаа. Мөн мэргэжлийн хяналтаас нэгдсэн ажлын хэсэг гарч 15 чиглэлээр үйл ажиллагааг нь шалгаж байна.

Паркийн удирдлага, зохион байгуулалтын хувьд хүндрэл бэрхшээлтэй асуудал байна. Энд зөвшөөрөлтэй гэхээс илүү зөвшөөрөлгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа олон иргэн, ААН-үүд байна. Энэ бүхнийг бид бүх талаас нь холбогдох байгууллагуудын оролцоотойгоор хууль тогтоомжийн хүрээнд шаардлагатай арга хэмжээнүүдийг авч, цэгцлэх ёстой.

Энэ байгуулагын үйл ажиллагааг илүү зохион байгуулалттай, шаардлагатай хэмжээнд үйл ажиллагааг нь явуулах талаас нь дэмжлэг туслалцаа үзүүлнэ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүнсний үйлдвэр үйлчилгээний газрууд нь технологийн болон эрүүл ахуйн шаардлага хангахгүй асар олон үйл ажиллагаа явагдаж байна. Энэ нь цаашлаад иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндтэй холбоотой.

 Энд ажилладаг 100 гаруй хүний хүчин чадлаас шалтгаалахгүйгээр хэн дуртай нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг, хяналтгүй үйл ажиллагаатай болсон байна.

Мөн зөвшөөрөлгүй хүнсний бүтээгдэхүүн, шорлог зарж байна. Зарж болно гэхдээ тэр эрүүл ахуйн шаардлага хангасан байх,аль болох утаа бага гаргах технологи ашиглах ёстой гэсэн асуудлыг тавина.

Зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ явуулж буй асар олон иргэн, ААН байгааг хуулийн дагуу холбогдох байгууллагууд нь энд арга хэмжээ авч ажиллах байх. Цэцэрлэгт хүрээлэн өөрсдийн хүний нөөцийн хэмжээнд л үйл ажиллагаагаа явуулж байгаа ч олон жилийн турш ингэж явсаар өнөөдөр хяналтнаас гарчихсан байна. Зарим иргэн нь зөвшөөрөлтэй ч чанарын болон үйлчилгээний шаардлага хангахгүй байгаа учраас бүгдийг нь цэгцлэх арга хэмжээг бүх шатанд авч хэрэгжүүлнэ. Цэцэрлэгт хүрээлэнг ногоон байгууламж гэдэг утгаар нь шаардлагатай хэмжээнд нь энэ асуудлыг шийдэх хэрэгтэй байна" гэлээ.

Харин ҮЦХ-гийн дарга С.Эрдэнэтуул "Ил шорлог зарж байгаа хүмүүсийг ажиллуулахгүй байх талаас манай байгууллагын зүгээс байнга ажилладаг.  Тэр хүмүүс оройн цагаар ажил тарсны дараа орж ирж наймаагаа хийдэг. Энэ үеэр нь бид график гаргаад ажиллаж байгаа боловч бас л дийлэхгүй байна. Бүр манай шаардлага тавьсан харуулыг хэл амаар дориомжилж, зодсон тохиолдол ч байгаа.

Манайд иргэдээс ирсэн гомдол байхгүй. Харин зөвшөөрөлгүй иргэд үйлчилгээ явуулмаар байна туслаач гэсэн л өргөдөл ирүүлдэг.  Хавар тавдугаар сард бид энэ мэт өргөдөлд  дарагддаг. Жил бүр манайд 300 орчим өргөдөл ирдэг. Энэ жил бид удирдлагатай машин ажиллуулах 20-30 хүнд зөвшөөрөл өгснөөс өөр бусад худалдаа найманд зөвшөөрөл өгөөгүй.

Өнгөрсөн жил бид  мэргэжлийн хяналт, цагдаагийнхантай хамтраад  сар гаруй ажилласан. Энэ жил ч мөн 7-10 хоног хамтарч ажилласан. Ингэж хамтарч ажиллаж байгаа ч бас л үр дүнд сайн хүрч чадаагүй. Манай талаас бол хүн хүч муу байна" гэв.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нийт 973 га талбайтай. Одоогоор 183га талбайд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Харин харуул хамгаалалтын хувьд нэг хүнд 20-30 га оногддог байна.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
38 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.179.25.32] 2018/7/20
Зөв менежемент хийгээд ногоон байгууламжаа нэмэгдүүлээчээ.100 хүний хэд нь мэргэжлийн цэцэрлэгч, туслах ажилтан байдаг бол аягүй бол дарга нар нь илүү жин дарж байгаа даа
0 | 0 Хариулах
Baska [202.179.25.32] 2018/7/20
Цэцэрлэгт хүрээлэн гэж хэлэхэд ахдаж байна.Зөвхөн нүүрэн хэсэг нь бага зэрэг өвстэй,ихэнх хэсэг нь шарилж халгайд бариулчихсан.Халгай нь хүнээс дээш ургасан ийм цэцэрлэгт хүрээлэн ганцхан залхуу монголд л байдаг байхдаа.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.42.7] 2018/7/20
Нарантуулын боссын охиныг тавихаар 2 дох нарантуул л болно ш дээ
2 | 0 Хариулах
Зочин [202.21.126.30] 2018/7/20
Энэ жижиг худалдаа эрхлэгчид, шорлог хийдэг хүмүүсийг оруулахгүй байх хэрэгтэй. Чадахгүй байгаа бол даргыг нь соль. Чаддаг хүн олдож л таараа
2 | 0 Хариулах
irgen [66.181.165.173] 2018/7/20
Za ter sagsnii talbaid 1000 tugruguur ordog bolson n bur arai shuu neeree hajuud n hulbumbug tennisnii talbai unegui bolood l bndag sps iin ideree gej ambits huusun nuhur boliul taaarna
1 | 1 Хариулах
Зочин [66.181.167.191] 2018/7/20
Нэг л их уурласан хүмүүс. Гар дээрээс хүмүүс өөрсдөө авахаа л больчих л доо. Тэгвэл тийм хүмүүс ч очихоо байна шд. Монголчууд бурууг дандаа бусдаас хайх юм.
3 | 0 Хариулах
zochin [103.9.90.130] 2018/7/20
Yamartai ch uil ajillagaand n hyanalt tavij shalgadag gazar bgaa l yum bna, Zaisand baidag Solongosiin negen emchiin dursgald zoriulsan tsetserleg geed ideh yum, uuh yum geed bugdiig n horichihson barag hun ch ordoggui jigteihen haraa hyanalttai gazar goyooroo bgaad l bdag, teren shig naad turgen hool undnii uil ajillagaag n bur zogsoomoor yumaa.
0 | 0 Хариулах
zochin [103.9.90.130] 2018/7/20
Hotoos ochij shalgasan n sain boljee. Tsetserlegt hureelengiin hool, turgen hoolnii uilchilgeeg bur zogsoomoor yum, baisan ch zuvhun hashaanii gadna, odoo bol unendee jijgevter NT zah bolchihsoon, ugaasaa Narantuuliin bossiin huuhed yum chin argagui l dee
0 | 0 Хариулах
Zochin [202.9.42.2] 2018/7/20
Энийг цэгцлэх шиг амархан юм байхгүй. Ганцхан сэтгэл л дутсаных.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.27.18] 2018/7/20
Arai arai. Gerelt gudamjiig shijignesen heden zaluus mundag archilaad bolood l baidag bizdee? 100 hun ajillaad diilehgui baigaa bol uneheer chadahgui bn esvel ingej doroituulj bgad huvichlah gd bnuu?
2 | 0 Хариулах
Зочин [27.123.214.105] 2018/7/20
Neeree ch tiim shuu. Shuniin gudmand garaas gart hudaldaa hiilgedeggui yum bnle. Hyanalt tavij boldog l gsn ugdee Erdenetuulaa???
1 | 0 Хариулах
зочин [202.9.40.237] 2018/7/20
Ажиллуулж чадахгvй бол хаачихаач! Санаа амар! Эсвэл Чинбатад егчихееч
1 | 0 Хариулах
S [66.181.161.27] 2018/7/20
Yamar ch alga yaj ch chadahgui bn gej heleh geed tend 100 aad hun ajildag genee
0 | 0 Хариулах
Шалтаг [103.10.22.153] 2018/7/20
Орой тараад явчдаг гэнэ үү, ямар үйл ажиллагаа явуулдаг газар гэдгээ ойлгож ухамсарлаж байна уу,цэцрлэгт хүрээлэн нь аль цагт оргил үе байна, хэдэн цагт хүнгүй хоосон байна, тэр графикаа харж байгаад хүн хүчээ өдөр болон оройн цагаар ажиллахаар тавьж зохицуулалт хийж болдоггүй хорвоо юу! Шалтаг болохоос шалтгаан биш байна!
8 | 0 Хариулах
Зочин [27.123.214.121] 2018/7/20
100 хүн ажиллаад барахгүй гэнүү????? Аймаар том бага, менежмент муу бншд, энэ олон хүнтэй байж тэд нь юу хийдэг гэсэн үгүү, хувийн компани хэдхэн хүнээр ямар ажил нугалдаг гэж боджийнаа!!!
5 | 0 Хариулах
Зочин [27.123.214.121] 2018/7/20
Аймаар том БАГ гэж уншина уу
0 | 0 Хариулах
Hulan [66.181.189.166] 2018/7/20
Zaaaa yag sh bvgddngees ni tulbur awj bj hudlaa burah yumaa hyanaj chadaagvi geed ajlaa uguh heregteishd icheese.
0 | 0 Хариулах
ЗочиН [202.9.42.1] 2018/7/20
НАМЯНЖҮ ДАСАНЫ ТӨГӨЛ”-ИЙГ ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД БАЙГУУЛЛАА http://zipansion.com/2LTAb
0 | 1 Хариулах
Зочин [139.5.217.204] 2018/7/19
Уншихнээ дарга эмэгтэй л маапаантай гар байна даа
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.178.245] 2018/7/19
Ene neg undesnii geh todotgoltoi gazraa undesnii daitai bolguul bolgoson shig bolgood ugchmuur yum aa tur zasag ni.Anh ovoo l buteen baiguulalt hiigdej bsn odoogoor bol oligtoi hiigdsen zuilgui,turuuchiin hiisen zuiliig ni orkuud hemhelj evdeed doordson uu gehees deerdsen yum alga.Yadaj nuguu gatsuurtiin Chinbat guai huuhdiin togloomiin talbai hiigeed ugii zuvshuuruuch gd bsn,ter ni ch odoo yu bolsiin.Hotiin darga ni ugui gsiimuu,uuruu ch bolii gsiimuu buu med.Yadaj bhad ter huushuur muushuuriig ni yuun ch ih avch iddiin zarim nuhduud ni.Tsever agaart hul garaa teniilgeh gj ochchool dahin2 ashiglasan udsan muu tosond muu mahaar hiisen tos gulgisan gambiriig ni end tend l zulgaagaad suutsan bga haragddag.(uurtuu hairgui,tuvshin dooguur humuus)..Odoo ene udirdlagiig ni solih heregtei.Har zahaas uudeltei hunii ur sad bol tegeel har zah taldaa l ajillana gsn ug shu dee.Uur setgel zurhtei,sanaachlaga shaardlagatai sain hun olj tavih heregtei.
2 | 0 Хариулах
Зочин [159.65.147.29] 2018/7/19
Эрдэнэтуул гэдэг нь Нарантуулын Сайхансамбуугын охин шүү дээ. Өмнөх нь Дүнжингаравын Наранхүүгийн эгч байсныг мэдэх байх.
2 | 0 Хариулах
Зочин [103.212.119.80] 2018/7/20
даан ч тийм байх аа. цэцэгт хүрээлэн гэж нэг захаас ч муухай юм болчихсон.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.161.29] 2018/7/19
Эд нарыг хурдан зайлуул зайлуул. Юм болгон дээр амьдрал ярьж хужаагийн хог зарна гэж юу байсан юм.
7 | 0 Хариулах
Зочин [203.91.118.230] 2018/7/19
Амарч зугаалсан, тэдний замыг угтаж хуушуур тавьж зарсан хоёр л төрлийн улсууд байдаг болж.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.29] 2018/7/19
Ео зда яаг хоол идэж байхад хулгана яриад байх юм дотор муухайрчлаа
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.80] 2018/7/19
тэр хулгануудаа устгаач ээ. УБ хотод тарваган тахал наад хулгануудаас чинь гарвар тэр аяараа хиарна шүү. тараахыг бай гэх газаргүй.
1 | 0 Хариулах
Зочин [27.123.214.114] 2018/7/19
дугуйн зам хүүхдийн тоглоомын талбайг салгаачээ. олон удаа хэлж байгаа бага балчир хүүхдүүд бэртсний дараа ярьж эхлэх байх даа
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.80] 2018/7/19
наад дарга шиг мануухайгаа халаач. худлаа ингэж байгаад хувьдаа авах санаатай бас.
4 | 0 Хариулах
Зочин [202.9.42.3] 2018/7/19
Irgedes gomdol bhgui gechihjer yostoi hutsvaa bi gehed 1111 tuvd 3 udaa gomdol gargasan. 1111 ees huuengin uil ajillgaatai holbootoi heden gomdol bgaag negtgeed haraach, ter havin orshin suugchid bugd l gomdol gargadag
1 | 0 Хариулах
Хүүхдээ салхилуулагч [64.119.16.163] 2018/7/19
Мөнгөний тоогоо мэдэхээ байсан ийм баян эмэгтэй яаж ч бодсон түмний хүүхдийн төлөө сэтгэл гаргахгүй шүү дээ. Харин яаж ийгээд л газраас нь хувийн болгох ажиллагааг хийнэ. Иймд хотын удирдлага энэ эмэгтэйг өөрчилж хүүхдийн чиглэлээр мэргэшсэн хүнээр ҮЦХ-г удирдуулбал хүүхэд хөгшдийн төлөө ажиллах болов уу
12 | 0 Хариулах
Зочин [64.119.18.37] 2018/7/19
Chi hen be yasan tom hun be
0 | 0 Хариулах
Зочин [64.119.18.37] 2018/7/19
ch hen ym darg uu
0 | 0 Хариулах
Зочин [91.141.0.18] 2018/7/19
Энд зөвхөн ундаа зайрмаг л зардаг болго. Түргэн хоолны газар байж болох юм. Бусдыг нь зайлуул.
12 | 0 Хариулах
Зочин [150.129.140.228] 2018/7/19
Ter huuli bus naaachidtai temtsej chadahgui bol ajilaa ogoldoo. Iimhen yum tsetselj chadahgui bol uhsenee hiij darga ner zuuj suugaan. Chadahgui bol ajilaa ogood chaddag huneer ni hiilge
13 | 0 Хариулах
Zochin [202.55.191.130] 2018/7/19
Ene tsetserlegt hureelengee huvichlaachee. Tur hariutsaad dampuuruuldag bas neg jishee
0 | 9 Хариулах
Zochin [115.126.217.242] 2018/7/19
Teguul tsetserlegt hureelen bish barilga bolchihnoshd
1 | 0 Хариулах
Чаддаг хүнд нь өг [150.129.142.238] 2018/7/19
Эрдэнэтуул ярьж байгаа юмаа ойлгож байна уу? Торгоод цагдаа сэргийлэхээр айлгаад цэгцэлж болно шдээ. Ээлжийн харуул чиний ажлыг хийх ёстой юу. Тэнэгтэх юмаа.
14 | 0 Хариулах
бөөн нян [103.212.119.80] 2018/7/19
бөөн том том хулгана өдөр хажууд бэлчээд, хажууд нь хуушуураа хийж зараад ямар балиар юм бэ. ямар ч сэтгэлгүй. тэр тавьсан чулуун зам нь гэж зүгээр нэг оромдоод хаячихсан айлын зөргөөс дор.
14 | 0 Хариулах