ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Долоодугаар сарын 1-нээс нийтийн тээврийн зарим чиглэлд орох өөрчлөлтүүд

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн нийтийн тээврийн газраас иргэдийн саналын дагуу автобусны зарим чиглэлд өөрчлөлт оруулсан байна. Өөрчлөлтийг 2018 оны долоодугаар сарын 1-нээс буюу ирэх Ням гарагт эхлүүлэхээр төлөвлөжээ.

Нийтийн тээврийн автобусны зарим чиглэлд орох өөрчлөлтүүд:

Ч:8 “Зайсан-Цэцэг төв-Хайлааст” чиглэлийн замналыг богиносгон Ч:8 “Хайлааст – МУБИС – Цэцэг төв” болгон өөрчилж автобус хоорондын хүлээгдлийн хугацааг бууруулсан байна.

 

Мөн Ч:64 “Цагаан даваа-Офицеруудын ордон- Монгол кино үйлдвэр” чиглэлийн замналыг Халдвартын эмнэлэг хүртэл сунгажээ.

 

Харин Нарны замд шинээр хийгдсэн “Хермес худалдааны төв” зогсоолд Ч:46 “Улаан чулуут-Их наран-Вокзал” чиглэлийн автобусыг явуулахаар болжээ.

 

ХО:5 “Налайх-Зүүн 4 зам-МУБИС” чиглэлийн автобусыг Токиогийн гудамжаар ордог хэсгийг өөрчилж Бээжингийн гудамж буюу Хөгжим бүжгийн коллежийн уулзвараар буцааж эргүүлдэг болохоор төлөвлөсөн байна.

 

Түүнчлэн Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан” чиглэлийн замналыг хоёр хувааж Ч:36“Гачуурт-Офицеруудын ордон-Жуковын музей”, Ч:65 “Зайсан-Офицеруудын ордон” болгон өөрчилжээ.

 

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 болон 11323176 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.161.3] 2018/6/28
Зайсан-Хайлаастыг явуулах хэрэгтэйшдээ
0 | 0 Хариулах
Ч:4 [122.201.22.184] 2018/6/28
Ч:4 яасан удаан юм бэ? Анхаараач ээ?
0 | 0 Хариулах
Зочин [27.123.214.2] 2018/6/28
Zaisan tsetseg tuviig yavuulaachee
0 | 0 Хариулах
Irgen [202.9.42.5] 2018/6/28
SULJMEL ZAISAN gedeg bus 40 minutad 1 irdeg.Ene shugam ehelsen tzagaasa iim bga.yasan anhaardaggui yom.
1 | 0 Хариулах
irgen [202.9.42.5] 2018/6/28
Utasa avahguu.avtomat hariulagchtaif uom bnlee.Suljmel Zaisan okgt yvahgui bn
0 | 0 Хариулах
Сарны хатан [122.201.31.223] 2018/6/28
AПП байвал амар юмаа, хаашаа хаашаа явах чиглэлтэй бвал мэдээллийг харчихмаар юм. Энэ зургийг харахаар ойлгохгүй байна.АПП байвал гэрээсээ гарахаасаа өмнө урьдчилаад харчихдаг бас өөрчлөлтүүдийг мөн цаг алдалгүй мэддэг бмаар байна.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.96.212] 2018/6/28
UB Smart Bus гээд апп байдаг, ашиглаарай
0 | 0 Хариулах
kkkk [59.153.115.201] 2018/6/28
application bdag shuu dee. ub smart bus gdg nertei.
0 | 0 Хариулах
Hmm [150.129.143.187] 2018/6/28
Zaisan hailaastiig yaj bgaan? Ingeheer chin mashinii too buurah uu? Hotiin tuv hugjim bujig bagshiin deedees oyutan suragch ajilchid olnooroo suuj haridag shd. Uragshaa bairtai bolsnooroo buruutah um bn l daa
0 | 1 Хариулах