Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хөрөнгө, санхүүгийн зах зээлийн хөгжлийн дараагийн шат блокчэйн технологи дээр суурилна

ikon.mn
2018 оны 6 сарын 22
Сурталчилгаа

Сүүлийн жилүүдэд зах зээлийн шинэ төрөл болох крипто зах зээл сонирхогчид ихээхэн нэмэгдэж байна. Энэхүү зах зээлээс Монголдоо анх удаа токен гарган хөрөнгө босгохоор ажиллаж буй MGL forex broker компанийн захирал Л.Энхтайваныг энэ удаагийн дугаарт зочноор оролцуулан түүний хийж буй төслийн талаар ярилцсанаа хүргэж байна.


 

-Сүүлийн жилүүдэд биткойн болон крипто зах зээл гэж их ярих болсон. Энэ зээлийн талаар болон та бүхний гаргаж буй крипто валютыг энгийн үгээр тайлбарлавал
-Крипто зах зээл Монголд 2017 оны зунаас буюу яг нэг жилийн өмнөөс ихээхэн яригдах болсон.Энэ нь технологи дээр суурилсан цахим хөрөнгө гэж ойлгож болно. Шинж чанарын хувьд төлбөр тооцооны хэрэгсэл буюу мөнгөний шинж чанар, хөрөнгө оруулалт хөрөнгө татах хэрэгсэл буюу үнэт цаасны шинж чанаруудыг агуулдагаараа онцлогтой.

Өөрөөр хэлбэл мөнгөтэй адил чанарууд ньнийтэд зөвшөөрөгдөхүйц, цахим орчинд хадгалах боломжтой, мөн тодорхой лимит хязгаартай эсвэл хязгааргүй, хүн бүхэнд нээлттэй буюу бие бие рүүгээ шилжүүлж, хүлээж авах, олборлох боломжтой буюу гүйлгээг баталгаажуулах сервер ажиллуулсныхаа төлөө төлбөр авч байдаг гэх мэт. Нөгөө талаасаа хөрөнгийн зах зээлийн үндсэн бүтээгдэхүүн болох хувьцааны шинж чанарыг бүрэн илэрхийлэх буюу ногдол ашиг тараадах, тухайн койн гаргагчийн бизнесийн үйл ажиллагаанаас шалтгаалан ханш нь өсөх, буурах, эзэмшигчид нь хоорондоо авах, зарах, форвард, опшин хэлцэл хийх гэх мэт бүхий л боломж байдаг.

Бидний гаргаж буй MGL токен нь одоо явуулж буй бизнесээ өргөжүүлэх, олон улсад үйл ажиллагаагаа явуулахад зориулан хөрөнгө татах үйл ажиллагаа буюу ICO /initial coin offering буюу олон нийтэд өөрийн койныг санал болгож хөрөнгө татах ажиллагаа/ гэж нэрлэдэг зүйлийг Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, Монгол залуучууд хийж байгаагаараа онцлог.

Крипто зах зээл дээр янз бүрийн салбарт бидэнтэй ижил ICO хийж хөрөнгө оруулалт татаж байгаа маш олон газрууд байна. Энэ зах зээл дээр тодорхой хэмжээгээр оролцдог Монголчуудын түгээмэл ашигладаг Binance.com крипто бирж байна. Энэ бирж 2017 оны 6-р сард анх BNB нэртэй токен үүсгэн ICO хийж тухайн үед 10 сая орчим ам.доллар босгосон. Тус компанийн токений үнэлгээ одоо 1.6 тэрбум долларын үнэлгээтэй болж, компанийн үйл ажиллагаа улам өргөжин дэлхийн хамгийн том крипто бирж болоод байгаа.

Энэ нь ерөнхийдөө 10 орчим сая ам.долларын үнэлгээг зургаахан сарын дотор 1.6 тэрбум ам.долларын үнэлгээтэй болгоод зогсохгүй 200 сая ам.долларын ашигтай ажиллаж чадсан нь дэлхий дахиныг алмайруулсан явдал байсан. BNBтокен нь Этериум дээр суурилсан буюу манай гаргаж буй MGL токентой ижилхэн суурьтай юм.

-MGL токений Монголын зах зээл дэххэрэглээ нь юу байх вэ?
-Монголын гэлтгүй дэлхий нийтээр аливаа ажил үйлчилгээ, санхүүгийн бүтээгдэхүүнийг блокчэйн технологийг ашиглаж шинэ түвшинд хүргэж байна. Бидний харж байгаагаар санхүүгийн зах зээл дээрх ихэнх бүтээгдэхүүн үйлчилгээ удахгүй блокчэйн технологи дээрх суурилна.

Жишээлбэл компаний бонд, хувьцаа, банкны болон даатгалын үйлчилгээнүүд, ETF, CFDs, биржийн бус зах зээлийн бүтээгдэхүүнүүд байх бүрэн боломжтой. Ерөнхийдөө хөрөнгө, санхүүгийн зах зээлийн хөгжлийн дараагийн шат бол блокчэйн технологи дээр суурилсан байна гэж харж байна.

Эдгээр бүтээгдэхүүнүүдийг манай MGL крипто эксченж дээр авч зардаг байхаас гадна манай MGL токеноор дээрх бүх бүтээгдэхүүнийгшимтгэл багатайгаар арилжаалдаг байна. Мөн MGL токенийг эзэмшсэнээр компаний үйл ажиллагааны ашгаас хувь хүртэх, токений ханшийн өсөлтөөс ашиг хүртэх гэх мэт боломжууд байгаа.

- Танай компанийн хувьд Монголд анх удаагаа крипто валют гаргаж байгаа буюу ICO хийж байгаа талаараа ярихгүй юу? Зорилго нь юу вэ?
-Бидний хувьд токен гаргаж байгаа гол зорилго бол дэлхий дээрх хөрөнгө оруулалтын  3 том зах зээлийн бүтээгдэхүүнүүдийг нэг дансаар удирдаж болох системийг бий болгох юм.

Эдгээр нь 1-рт. Форекс буюу валютын зах зээл (Одоогоор дэлхийн хамгийн том зах зээл өдөрт 5 орчим их наяд ам.долларын арилжаа хийгддэг), 2-рт. Хувьцаа, хөрөнгийн зах зээл,  3-рт. Крипто гэсэн зах зээлүүд байна.

Тэгэхээр энэ зах зээлүүдэд хөрөнгө оруулалт, арилжаа хийхэд яагаад заавал нэг данстай байх вэ гэсэн асуулт гарна. Технологи эрчимтэй хөгжиж буй энэ үед хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулалтын шинэ бүтээгдэхүүнүүд, шинэ боломжууд гарч ирсээр байна. Хөрөнгө оруулагч, арилжаачид эдгээр боломжуудаас сонгон хөрөнгө оруулалт хийхдээ олон брокер дээр данс нээлгэн хөрөнгө оруулалт хийж байна.

Энэ нь тухайн хөрөнгө оруулагчийн хувьд олон брокерийн компанид шимтгэл төлөх, цаг хугацаа алдах, мөнгөний менежмент хийхэд хүндрэл учрах зэрэг техник асуудал тулгарах, улмаар зах зээлийн ашигтай циклийг ашиглаж чадахгүй байх зэрэг бэрхшээл бий болгодог.

Жишээ нь хөрөнгө оруулагч дотоодын болон олон улсын хувьцааны арилжаа, крипто валют, валют арилжаанд оролцоход тус тусад нь өөр өөр брокер дээр данс нээлгэн арилжаанд оролцдог. Эдгээр брокероос уламжлалт валют гаргах, оруулахад олон улсын шилжүүлэг ажлын 2-5 хоног байдаг. Энэ хооронд зах зээл аль хэдийн өөрчлөгдөх боломжтой байдаг.

Мөн брокер ашигтай ажиллах гол нөхцөл бол арилжааны тоо олон байх явдал. Арилжааны тоог олон байлгахын тулд хөрөнгө оруулагч маань мөнгөө алддаггүй ашигтай ажилладаг байх ёстой. Иймээс манай судалгааны багаас гаргаж буй бүх салбарын мэдээллийг цаг алдалгүй авч, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран дансаа удирдах, тогтмол сургалтанд хамрагдах арилжааны стратеги, техник шинжилгээний ойлголтуудыг байнга авснаар арилжаанаас олох ашиг нэмэгдэх болно гэдэгт итгэлтэй байна.Энэ нь дотоодын хөрөнгө оруулагч нарт үзүүлэх нэмэлт үйлчилгээ гэж ойлгож болно.

- Танай MGL токен амжилттай зарагдсанаар бусдад ямар ашигтай вэ?
- Бидний үндсэн үйл ажиллагаа харилцагчдыг олон улсын хувьцаа, форекс, крипто зах зээл дээр арилжаанд оролцоход зуучлах, гадны брокеруудад төлдөг арилжааны шимтгэлээс бага ч гэсэн дотооддоо үлдээх, гадны брокеруудтай ижил түвшний шимтгэлтэй байлгаж, гадаад зах зээл дээр арилжаа хийж байгаа дотоодын харилцагчдын хөрөнгөө алдах эрсдэлийг хамтраад бууруулъя гэсэн зорилготой байна.

Энэ тал дээр өмнө хэлсэнчлэн харилцагч ашигтай ажиллаж байвал брокер ашигтай ажиллана гэсэн зарчмыг нэгдүгээрт тавьж байгаа юм. Жишээ нь манай форексийн брокер дээр тогтмол ашигтай ажилладаг боловч олонд ил болохыг хүсдэггүй арилжаачид нилээдгүй байдаг, эдгээр арилжаачидтай брокерийн хувьд холбоо тогтоож хамтран ажиллах боломж бүрэн байдаг.

Мөн дээр дурьдсанчлан дотоодын аж ахуйн нэгжүүдэд крипто валютаар эх үүсвэр татах, хөрөнгө босгох,татсан крипто хөрөнгийн ханшийн эрсдэлийг удирдахад туслаж зөвлөх, нөгөө талдаа крипто хөрөнгөтэй дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулалт хийхэд зуучлагч болж ажиллах болно.

Нэг үгээр крипто зах зээл дээрх Underwriter, брокер болно. Мөн уламжлалт зах зээлүүд буюу форекс, хувьцааны зах зээлийн олон улсад үйл ажиллагаа явуулдаг Монгол улсад бүртгэлтэй брокер байх юм. 

- Танай компаний гаргаж буй токен зах зээл дээр хэдэн төгрөгөөр борлуулагдах вэ?
- Бидний ICO хийх хугацаа 2018 оны 5 сарын 18 –наас эхэлсэн ба 2018 оны 7 сарын 18-ны өдөр хүртэл нэг токенийг 9.5 цент буюу 228 төгрөгөөр худалдана. Мөн уг үнэтэй тэнцэх биткойн, этериум гэсэн крипто валютаар MGL токенийг худалдан авч болно.

- MGL токенийг одоо худалдаж авснаар ямар ашигтайг энгийнээр тайлбарлавал?Токенямар гол онцлог давуу талтай нь юу вэ?
- Хэрэглэгчид токенийг авснаараа ямар ашигтай вэ гэхээр бид ICO хийж босгосон хөрөнгөөр дээр дурдсан нэгтгэсэн платформ үүсгэнэ.

Үүгээрээ бид хөрөнгө оруулагч, арилжаа хийдэг, сонирхдог хүмүүсийг дээрх 3 зах зээлд арилжаа хийхдээ ашигтай ажиллах боломжийг болгоно. Манай энэхүү шийдэл зөвхөн Монголд биш олон улсад брокерийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх түлхүүр болно.

Мөн токен худалдан авсан хөрөнгө оруулагч яаж ашиг хүртэх вэ гэвэл. Дараах нөхцлүүдийн үр дүнд MGL токений үнэ цэнэ бий болно.

  1. Брокер хийсэн шимтгэлийн орлого болон бусад орлогоос ашиг хувиарлана. Ашгийн 80 хүртэл хувийг токен эзэмшигчдэд улирал бүр хувиарлах бөгөөд крипто валютаар гүйцэтгэнэ. Хэрэв хууль эрхзүйн орчин өөрчлөгдвөл ашиг хувиарлахгүйгээр зах зээл дээрээс ашгийн 80 хүртэл хувиар токеноо эргүүлэн худалдан авч устгах ба зах зээл дээрх тоо хэмжээг багасгаснаар токений үнэ цэнийг өсгөнө.
  2. Манай плаформоор арилжаанд орохдоо арилжааны шимтгэлээс хөнгөлөлт эдлэхMGL токеноор манай крипто эксченж дээр бусад крипто валютыг авч зарахдаа 50% бага шимтгэлтэй байна. Энэ жилдээ зөвхөн гадны крипто валютууд байх боловч ирэх 2019 оноос өмнө дурдсан хөрөнгийн болон санхүүгийн зах зээлийн бүтээгдэхүүнүүд арилжаалагдна.
  3. Олон улсын арилжаанд орохдоо үнэ цэнэ бүхий арилжааны сигналаар хангагдах юм.

Үүнээс гадна олон улсад үйл ажиллагаа явуулах үндэсний гэх тодотголтой анхны брокер байгуулагдах гэж байгаа ажилд оролцох боломж байна гэж үзэж болно.

Нэг үгээр хэлбэл MGL токен нь блокчэйн технологи дээр суурилсан цахим хөрөнгө (Суурь нөхцлүүд нь компаний хувьцаа, валютын шинж чанарыг давхар агуулдаг)гэж хэлж болохбөгөөд токений ханшийн өсөлт, уналтаас ашиг хийж болно.

- Ярилцсанд баярлалаа, танай компанитай холбоо барих бол яаж холбогдох вэ?
- Манай компани Төв шуудангийн баруун талд Экспресс таэур-ийн 15 давхарт Mgl Forex Broker байрладаг ба 70177170, 99009504, 88119914 утсаар эсвэл манай компанийн www.mgltoken.io болон www.mglforex.mn , www.facebook.com/mgltoken сайтаар зочлон дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.

Мөн MGL токений смарт контракт буюу нөхцлүүдийн талаарх мэдээллийг ихэнх www.etherscan.io вэб сайт дээрээс MGLT гэж хайхад гарч ирэх болно. Уг вэб сайт дээрээс этериум дээр суурилсан бүх крипто валютуудын мэдээллийг харж болдог.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.