Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн эдийн засаг, нийгмийн байдлыг хөгжүүлэх үндсэн чиглэлийн дагуу гэр хорооллын долоон байршилд жишиг гудамж, 16 байршилд спорт тоглоомын талбай байгуулахаар болжээ.
Тухайлбал, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан, Багахангай, Налайх, Сүхбаатар дүүрэгт жишиг гудамж байгуулах аж. Энэ ажлын хүрээнд гэр хорооллын гудамж талбайд иж бүрэн гэрэлтүүлэг, зориулалтын явган хүний зам тавьж өгөх юм байна.
Мөн авто машины зорчих хэсэгт байгаа саадыг арилгаж, тэгшлэн орц гарцыг чөлөөлнө. Шаардлагатай хэсэгт ус зайлуулах хоолой байрлуулна.
Харин нийтийн эзэмшлийн талбайг хувийн зориулалтаар ашигласан тохиолдолд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлнө.
Нэг дүүргийн гудамжны бүтээн байгуулалтыг 80 сая төгрөгт багтаан хийхээр зураг төслөө боловсруулсан байна.
Жишиг гудамж байгуулах ажлыг наймдугаар сараас өмнө дуусгахаар төлөвлөжээ.
Жишиг гудамж байгуулах 7 байршил:
Спорт тоглоомын талбай байгуулах 16 байршил:
Гэр хорооллын 9 байршил, орон сууцны 7 байршилд спорт тоглоомын талбай байгуулахаар зураг төслийг боловсруулсан байна. Тухайлбал, ахмад настны чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, сагсан бөмбөгийн талбай, саравч, хүүхдийн гулгуур, элсний талбай байхаар төлөвлөжээ. Уг тоглоомын талбайг нийтдээ 1.5 тэрбум төгрөгөөр байгуулахаар болсон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!