Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Зеландын ерөнхий сайд охин төрүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:58 2018/06/21

Шинэ Зеландын 37 настай ерөнхий сайд Жасинда Ардерн дөнгөж сая охин төрүүлснээ зарлажээ.

Өнгөрсөн оны сонгуулийн үр дүнд бий болсон эвсэл түүнийг ерөнхий сайдад нэр дэвшүүлснээр Ардерн Шинэ Зеландын түүхэнд хамгийн залуу төрийн тэргүүн болсон бол өнөөдөр алба хашиж байхдаа хүүхэд төрүүлсэн тус улсын анхны эмэгтэй ерөнхий сайд болж байна.

12:25 2018/06/21

Шинэ Зеландын 37 настай ерөнхий сайд Жасинда Ардерн хүүхдээ төрүүлэхээр өнөөдөр өглөө эрт эмнэлэг явжээ.

Тус улсын засгийн газрын мэдэгдэлд өгүүлснээр Ардерн болон түүний найз Кларк Гэйфорд нар өнөөдөр өглөөний 5:50 цагт Окландын эмнэлэгт очсон байна.

Шадар сайд Уинстон Питер ерөнхий сайдын үүргийг түр гүйцэтгэхээр болжээ. Ардерны төрөх өдрийг өнгөрсөн Ням гараг гэж тооцож байсан юм.

Тиймээс Шинэ Зеландын иргэд ерөнхий сайдынхаа төрөхийг сүүлийн хэдэн өдрийн турш хүлээжээ.

Ардерн төрөх үедээ ч Питертэй утсаар байнга холбоотой байж, ажил албаа тасалдуулахгүй гэдгээ амлаж байв. Тэрээр алба хашиж байхдаа хүүхэд төрүүлсэн дэлхийн улс орнуудын хоёр дахь эмэгтэй удирдагч болох юм.

Ардернаас өмнө 1990 онд Пакистаны ерөнхий сайд Беназир Бхутто хүүхэд төрүүлж байжээ.

Шинэ Зеландын ерөнхий сайд төрснийхөө дараа зургаан долоо хоног эхийн чөлөөтэй байх гэнэ. Дараа нь түүний найз залуу Гэйфорд хүүхдээ асрах ажээ.

Эх сурвалж: The Guardian