Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс "Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь"-ийг өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Энэхүү толийг http://toli.gov.mn/ хаягаар үзэх боломжтой.
Шинэ толь бичигт 37,486 үг орсон бөгөөд 6,000 орчим гадаад үгсээс шигшиж 1,000 гадаад үгийг оруулжээ.
1983 оноос хойш Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь” болох 18 мянган үгтэй толь бичгийг хэрэглэж хэвшсэн байсан.
Харин цаашид үгийн зөв, буруу бичлэгийг энэ толийн дагуу явахаар боллоо.
Биднийг хамгийн их төөрөгдүүлдэг чээж гэж үг бий. Үүнийг цээж гэж бичихээр нэгмөр болгосон байна.
Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан тольд:
Зарим эргэлзээтэй үгийг журамласан байдал:
ЗӨВ ХУВИЛБАР
Ажилбар- Ажиллавар
Авахуул- Авхуул
Байцаа- Байцай
Батжина- Батажна
Гадаргуу- Гадарга
Гайхашрал, гайхшрал- Гайхширал
Гурвалсан- Гуравласан
Дугараг, дугираг- Дугариг
Дуурсах- Дуурьсах
Иржигнэх- Иржгэнэх
Ирэвгэнэх, ирвэгнэх- Ирвэгэнэх
Номхтгох, номхтогох- Номхотгох
Эрвээхий - Эрвээхэй
Түвэг - Төвөг
Санаачлага- Санаачилга
Оношлогоо- Оношилгоо
Төгсөгчиддөө- Төгсөгчдөдөө
Харчихаад- Харчхаад
Хашгирах, хашиграх- Хашхирах
Хун тайж- Хунтайж
Оюунлиг- Оюунлаг
Өнтээ, өнөтэй- Өнтэй
Увидас, увьдас- Увдис
Үйлдэр - Үүлдэр
Жирвэгнэх, жирэвгэнэх- Жирвэгэнэх
Шавьж- Шавж
“Монгол хэлний зөв бичих дүрмийн толь” номыг бүтээхэд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн одоогийн гишүүд оролцсон 20 гаруй эрдэмтнээс бүрдэх ажлын хэсэг ажиллаж, хэл шинжлэлийн академич, шинжлэх ухааны докторууд хувь нэмрээ оруулсан байна.
ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ-д ажиллаж байгаа гишүүд:
Зөвлөлийн дарга:
|
||
С.Дулам |
Хэл бичгийн шинжлэх ухааны доктор /Sc.D/,профессор, Соёл Урлагийн Их Сургуулийнтэргүүлэх профессор; |
|
Монгол хэл, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбар төлөөлсөн гишүүд:
|
||
М.Базаррагчаа |
Хэл бичгийн шинжлэх ухааны доктор /Sc.D/,профессор;
|
|
Ц.Өнөрбаян |
Хэл бичгийн шинжлэх ухааны доктор /Sc.D/, профессор, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Монгол судлалын төвийн эрхлэгч;
|
|
Ч.Баттулга |
Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш;
|
|
В.Суранхүү |
||
Хэвлэл мэдээлэл, утга зохиол, шинжлэх ухааны салбар төлөөлсөн гишүүд:
|
||
Ж.Батбаатар |
Хэл бичгийн ухааны доктор /Ph.D/, профессор, Монгол Улсын Боловсролын Их СургуулийнНийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал, Монголын сэтгүүлчийн нэгдсэн эвлэлийн дэд ерөнхийлөгч;
|
|
Б.Наминчимэд |
Зохиолч, сэтгүүлч;
|
|
Д.Сахиа |
Бүгд Найрамдах Словак Улсын Шинжлэх Ухааны Академийн Компьютерийн судалгааны хүрээлэнгийн секторын эрхлэгч;
|
|
Д.Моондой |
Мэдээллийн технологийн инженер. |
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!