Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэмтэн зохиолч Ч.Лодойдамба болон түүний гэргий Ч.Долгорсүрэн нарын хөшөөг бүтээн босголоо

Б.Ану
2018 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг
http://www.ubpark.mn/

Төрийн хошоо шагналт, эрдэмтэн, зохиолч Чадраабалын Лодойдамба, түүний гэргий Ардын жүжигчин Чимидийн Долгорсүрэн нарын дурсгалын хөшөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бүтээн босгосон талаар Үндэсний Цэцэрлэгт хүрээлэн мэдээлжээ. 

Энэхүү хөшөөний нээлтэнд Ч.Лодойдамба агсны гэр бүлийнхэн болон Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров, Ч.Лодойдамбын "Тунгалаг тамир" киноны Дулмаагийн дүрд тоглосон Гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргал, Эрдэнийн дүрд тоглосон МУГЖ Н.Баатар, Ардын жүжигчин Л.Хайдав, Ардын жүжигчин П.Цэрэндагва, гэргий Ардын жүжигчин Д.Мэндбаяр зэрэг урлаг, соёлын одод олноор цугларч хүндэтгэл үзүүлсэн байна. 

Эрдэмтэн зохиолч Ч.Лодойдамбын  мэндэлсний 100 жилийн ойд зориулж  энэхүү дурсгалын хөшөөг олон түмний сэтгэлийн өглөгөөр бүтээсэн нь энэ ажээ. 

 
http://www.ubpark.mn/
 
http://www.ubpark.mn/

Чадраабалын Лодойдамба 1917 онд Говь-Алтай аймагт төрж бага наснаасаа сургууль соёлын мөр хөөж, 1954 онд МУИС-ийг төгсөж, улмаар ЗХУ-д аспирантурт суралцан урлаг судлалын ухааны дэд эрдэмтэн зэрэг хамгаалжээ. 

Уран бүтээлээ 1940 оноос эхэлж "Алтайд", "Тунгалаг тамир" роман, "Манай сургуулийнхан" тууж, "Малгайтай чоно", "Солонго, "Дусал нулимс юу гэж хэлсэн бол" зэрэг олон арван шилдэг бүтээл туурвисан билээ. Мөн тэрбээр "Гарын таван хуруу", "Өөрийн замаар", "Итгэж болно" драмын жүжиг, "Энэ хүүхнүүд үү" кино зохиол бичсэн юм. 

Зохиолчийн "Тунгалаг тамир" "Алтайд" роман долоон орны хэлээр хэвлэгджээ.

Ч.Лодойдамба БНМАУ-ын Төрийн шагналыг 1954 онд "Алтайд" роман болон "Манай сургуулийнхан" туужаар, 1971 онд "Тунгалаг тамир" романаар хоёр удаа хүртсэн юм.