Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Сөүл хот гадаадын бизнес эрхлэгчдийг үнэ төлбөргүй оффисоор хангана

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын захиргаа гадаадын гарааны компаниудад зургаан сарын хугацаанд үнэ төлбөргүй суух оффис гаргаж өгч, инкубаторын хөтөлбөрт хамруулахаар болжээ.

Сөүл хотын  Seoul Global Center, Seoul Business Agency байгууллагууд энэхүү хөтөлбөрийг удирдаж, зургаадугаар сарын 4-нийг хүртэл гадаадын компаниудын өргөдлийг хүлээж авах гэнэ.

Тус хотын Жонно, Ганнам, Ёуидо дүүргүүд дэх гурван төвд оффисууд нь байрлах ба долдугаар сарын 1-нээс ажиллаж эхэлнэ.

Сонгогдсон компаниуд ажлын үр дүнгээсээ хамаарч төлбөргүй суух хугацаагаа дахин 6 сараар сунгах боломжтой ажээ. Хотын захиргаанаас улирал бүр бизнесийн зөвлөгөө өгч, салбар бүрийн мэргэжилтнүүдээр хичээл заалгах арга хэмжээнүүд зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Хөтөлбөрт хамрагдах этгээд нь Өмнөд Солонгост амьдардаг гадаадын иргэн байх ёстой. Мөн инкубаторын хөтөлбөрийн хугацаанд бүртгүүлэх бизнесийн тодорхой саналтай, эсвэл өргөдөл өгөхөөсөө өмнө нэг жил ажиллуулсан бизнестэй байх хэрэгтэй гэсэн шаардлага тавьжээ.

Мэдээлэл авах бол энэ холбоосоор хандах боломжтой гэнэ.

 

Эх сурвалж: Korea Times

 

Зураг
13 | 11 | 10 цаг