Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Чихрийн шижингээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ...

Г.Номин, iKon.mn
2013 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Хоёр хүн тутмын нэг нь чихрийн шижин өвчтэй

Өнөөдөр чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр. Энэ өдөр нийтэд зориулсан урьдчилан сэргийлэх чиглэлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг уламжлалтай. 

ДЭМБ-аас дэлхийн хүн амын хоёр хүн тутмын нэг нь энэ өвчнөөр өвчилсөн буюу өвчлөх эрсдэл өндөртэй байгаа гэсэн судалгаа гаргасан бөгөөд энэ жилийг “Чихрийн шижин өвчнөөс ирээдүйгээ хамгаалъя” уриатай тэмдэглэж байна. Ингээд ДЭМБ,ЭМЯ, НЭМҮТ-өөс гаргасан зөвлөгөөг хүргэе.

Чихрийн шижин гэж юу вэ?

Хүний бие махбодь хэрэглэсэн хоол хүнснийхээ ихэнхийг нь глюкоз (чихрийн нэгэн төрөл буюу сахар) болгон хувиргадаг. Харин инсулин нь глюкозыг цуснаас эс рүү орох боломжийг олгогч, нойр булчирхайд үүсдэг даавар юм. 

Чихрийн шижин өвчний үед хүний бие махбодид инсулин хангалттай хэмжээгээр боловсорч чаддаггүй байна. Энэхүү өвчний үед глюкоз буюу сахар нь биеийн эсэд шингэхийн оронд хүний цусанд хуримтлагддаг бөгөөд судас нарийсах, хатуурах гол шалтгаан болдог. Ингэснээр дараах хүндрэлүүд гарна.

  • Нүдний эмгэг
  • Бөөрний эмгэг
  • Цус харвалт
  • Зүрхний өвчин

Өвчний хэлбэрүүд:
Нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижин: -Инсулины туйлын дутагдал (нойр булчирхайн үйл ажиллагаа алдагдсанаас үүснэ). Үүний улмаас цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг инсулин нэртэй дааврыг ялгаруулахаа больдог.
Хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин: -Инсулины харьцангуй дутагдал (инсулины ялгаралт хэвийн ч биеийн эсүүд түүнийг мэдрэхээ болихыг хэлнэ). Чихрийн шижин өвчтэй гэж оношлогдсон хүмүүсийн 90-95 хувьд энэ хэв шинжийн чихрийн шижин тохиолддог.

Өвчилсөн үед илрэх  шинж тэмдгүүд:

  • Ойр ойрхон шээс хүрэх
  • Ам ихээр цангах
  • Нүд бүрэлзэх
  • Хэт ядрах
  • Шарх удаан эдгэрэх, өвчлөмтгий болох  
  • Хараа муудах  
  • Нойронд муу болох 
  • Арьс загатнах

Урьдчилан сэргийлэхийн тулд юу хийх вэ?

  • Эрүүл зөв хооллох
  • Идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх
  • Илүүдэл жингүй байх, илүүдэл жинтэй бол түүнийгээ хасах
  • Хорт зуршлаас татгалзах

Чихрийн шижинг хэрхэн эмчлэх вэ?

Эм уух, эсвэл инсулин тарьж эмчилнэ. Эмчийн зааврын дагуу эмчилгээ хийх нь маш чухал. Эмчилгээг эхлэх үед зарим гаж нөлөө гарч болно. Эмчилгээний явцад илэрсэн гаж нөлөөний талаар эмчдээ хэлэх хэрэгтэй.

Мөн хоолны дэглэм тогтмол барьж цусан дахь сахарын хэмжээг нэг түвшинд барьж байх нь цочмог болон хожуу үеийн хүндрэлээс таныг хамгаална.

Хэрэглэж болох хүнс  Хязгаарлах хүнс  Хориглох хүнс
Хар талх, гурвалжин будаа, хөц будаа, овъёос, жигнэж чанаж болгосон өөхгүй мах хэрэглэх, байцаа, өргөст хэмх, помидор, чихэргүй цай, бага калоритой ундаа, халуун ногоогүй амтлагч 1-р гурил, цагаан чихэргүй талх өдөрт 1 зүсэм, цагаан будаа 7 хоногт 2-3 удаа, бага зэрэг өөхтэй мах сардаа 2 удаа, тослог багатай сүү цөцгий, манжин төмс лууван, вандуй, хатаасан мөөг, спирт бага агуулсан вино, пиво Чихэрлэг гурилан бүтээгдэхүүн, торт, жигнэмэг, өөх тос ихтэй шарсан давсалсан мах хиам, зөгийн бал, чихэр шоколад, зайрмаг, халуун ногоо бүхий хоол амтлагч

Манай улсад чихрийн шижингий тархалт нэмэгдсээр байна

Манай улсад 1999 онд чихрийн шижин өвчний тархалт 3 хувь, өвчний урьдал байдалтай буюц амядарлын хэв маягаа өөрчлөхгүй бол чихрийн шижин үүсэх магадлалтай 9,8 хувь байсан бол 2013 оны байдлаар нийт хүн амын 27,1 хувь болж хурдацтай өссөн байна.

Манай улсад чихрийн шижин өвчний тархалт нэмэгдсээр байна.

Чихрийн шижин өвчтэй иргэдийн дийлэнх нь тамхи татдаг, дам тамхидалтад өртдөг, архи согтууруулах ундаа хэрэглэдэг иргэд байгаа юм.    

Мөн нийт хүн амын 23,2 хувь буюу дөрвөн хүн тутмын нэг нь хөдөлгөөний хомсдол бүхий эрсдэлт бүлэгт багтаж байгаа бөгөөд энэ таргалалтын үндэс суурь болж байгаа.

Та өөрийгөө чихрийн шижингээр өвчлөх эрсдэл байгаа эсэхийг дараах шалгуураар үзээрэй!

Эрсдэлт хүчих зүйлс Оноо
Эмэгтэй 0
Эрэгтэй  4
Бүсэлхийн тойрог /см/ хүйс дайруулан хэмжих
Эмэгтэй <80, эрэгтэй <90 0
Эмэгтэй >80, эрэгтэй >90 3
Артерийн даралт ихсэлт ба даралт бууруулах эм хэрэглэж буй эсэх
Тийм 0
Үгүй 4
Цусны глюкоз өмнө нь ихсэж байсан эсэх
Тийм 5
Үгүй 0
Өдөр бүр дасгал хөдөлгөөн хийдэг эсэх
Тийм 0
Үгүй 3
Өдөрт 6 ба түүнээс дээш цагаар суугаа ажил хийдэг эсэх
Тийм 3
Үгүй 0

Ес ба түүнээс дээш оноотой гарсан хүмүүсийг чихрийн шижингийн эрсдэлтэй гэж үзэх бөгөөд та заавал цусны сахараа үзүүлээрэй.