2018/12/11
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,634.40₮
B34
УЛААНБААТАР
-15°
|
-25°
B32
УЛААНБААТАР
-13°
|
-22°
B32
УЛААНБААТАР
-10°
|
-21°
23:00
S32
-24°
00:00
S32
-24°
01:00
S32
-25°
02:00
S32
-26°
03:00
S32
-26°
04:00
S32
-26°
05:00
S32
-27°
06:00
S32
-27°
07:00
S32
-26°
08:00
S32
-26°
09:00
S32
-25°
10:00
S32
-20°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

У.ХҮРЭЛСҮХ: МОНГОЛ, ХЯТАДЫН УЛСТӨРИЙН ҮЛ ОЙЛГОЛЦОЛ ЭНЭ АЙЛЧЛАЛЫН ҮЕЭР ИЛААРШЛАА

Ч.Болортуяа
2018 оны 4 сарын 12
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn Бээжин хотоос

- БНХАУ-аас iKon.mn сайтын сэтгүүлч, редактор Ч.Болортуяа мэдээлж байна. Гэрэл зургийг mpa.mn -

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд дагалдан яваа бизнесийн төлөөлөлтэй зангиагүй уулзалтыг өчигдөр орой Бээжин хотноо Монгол Улсын Элчин сайдын яаманд хийлээ.

Энэ удаагийн айлчлалд Монголын 163 компанийн 299 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд Хятадын бизнес эрхлэгчидтэй 36 төрлийн хамтран ажиллах гэрээ байгуулаад байгаа билээ.

Өчигдөр болсон хоёр орны хамтарсан Бизнес Форумд нийт 600 орчим төлөөлөгч оролцсон нь өмнө нь болж байсан хамтарсан бизнес форумуудтай харьцуулахад өргөн бүрэлдэхүүнтэй, өндөр үр дүнтэй болсон юм.

 
Гэрэл зургийг mpa.mn Бээжин хотоос
 
Гэрэл зургийг mpa.mn Бээжин хотоос
 
Гэрэл зургийг mpa.mn Бээжин хотоос
 
Гэрэл зургийг mpa.mn Бээжин хотоос

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголоос төлөөлөн ирсэн бизнес эрхлэгчидтэй хийсэн зангиагүй уулзалтад оролцож үг хэлэхдээ  “Энэ айлчлалын хүрээнд БНХАУ –ын төрийн гурван өндөрлөгтэй гурвуулантай нь уулзлаа. Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй уулзах үеэр тэрбээр “Монгол Улстай чин сэтгэлээсээ хамтран ажиллахад бэлэн” байна гэсэн юм.

Хоёр орны хувьд 2016 оноос хойш үүссэн улстөрийн үл ойлголцол энэ айлчлалын үеэр илааршлаа. Улстөрийн орчин өөрөө тогтвортой байвал бизнес өсөлттэй байх болно.

Төр засаг та бүхэнд туслалцаа дэмжлэг өгч чаддаггүй юм гэхэд саад бэрхшээл болохгүй байх ёстой. Та бүхний ажил төрөлд саад учруулж байгаа авлига хээл хахууль нэхсэн төрийн албан хаагчдийн талаар баталгаатай нотолгоотой мэдээлэл байвал өгөөрэй.

Гурван тулгуурт бодлогын хүрээнд хүн төвтэй, засаглалын реформ, нийгэм хамгааллын реформыг хийх ёстой. Үүний дээр гадаад харилцаа, бизнес эрхлэлтийг дэмжих ёстой.

 
Гэрэл зургийг mpa.mn Бээжин хотоос

НҮБ-ын судалгаанд Монгол Улсын 2,000 орчим хүн оролцсоны 43 хувь нь сүүлийн нэг сарын дотор хоолгүй хоносон өдөр бий нь тогтоогдсон байна.

Тиймээс энэ засгийн газрын гурван зорилтод нэгдүгээрт, Монгол Улсын иргэдийн хүнсний хангамж. Хоёрдугаарт, улсаа эрчим хүчээр хангах ёстой. Үүний хүрээнд тодорхой төслүүд хийгдэж эхэлж байна.

10 гаруй аймаг гэхэд эрчим хүчний хангалттай нөөц байхгүй учраас аж үйлдвэрлэл эрхлэх боломжгүй.

Гуравдугаарт, бид улсаа шатахуунаар хангах ёстой. Тийм учраас нефтийн үйлдвэр барих ёстой гэдэг бодлогыг Монгол Улсын Засгийн газар барьж байна.

Үүний дээр бизнес эрхлэгчдийгээ дэмжих. Мөн гадаад харилцаа түүний дотор хоёр хөрштэйгээ сайн харилцаатай байх.

Энэ таван асуудлыг шийдэж чадвал улс орон маань улсын дайтай байх болно” гэлээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар бизнес эрхлэгчдэд өгсөн мэдээллээр “Энэ Засгийн газарт алдах эрх байхгүй. Нөгөө талаар дэлхийн эдийн засагт гарч байгаа таатай цаг үеийг алдах эрх байхгүй. Тиймээс бид Монгол Улсад санхүүгийн эх үүсвэр оруулж ирэх чиглэлээр түлхүү ажиллаж байна.

Эдийн засаг сэргэж эхэлж байгаа. 2018 оны эхний гурван сарын байдлаар төсөв алдагдалгүй байна. Бид маш их хэмжээний өр зээлээ төлж барагдуулж байна. Энэ бол та бүхний төлсөн татвар учраас та бүхэндээ талархал илэрхийлье.

Энэ айлчлалын хүрээнд Хятадын буцалтгүй тусламж болох 2 тэрбум юанийг гэр хорооллын дахин төлөвлөлт, боомтуудын дэд бүтцийг сайжруулах гэх мэт төсөлд зарцуулна.

Мөн цэвэрлэх байгууламжийн асуудал шийдэгдэж байна. Түүнчлэн АНУ-ын Мянганы Сорилтын Сангийн хоёр дахь хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын усан хангамжийн төслийг хэрэгжүүлэх гэж байна.

Түүнчлэн хөдөө аж ахуйн чиглэлээр махны үйлдвэрийн гэрээ хэлэлцээг хийж байна. Ерөнхий сайд маргааш (өнөөдөр) Өвөрмонголын Баяннуур хотод ажиллана. Энэ үеэр Монгол Улсаас БНХАУ руу экспортод гаргах нүүрсний хэмжээг нэмэгдүүлнэ. Тэгэхээр Хятадын айлчлалын үр дүн Баяннуур хотод гарах болов уу.

Мөн “Бүс ба Зам” санаачлагын хүрээнд Монгол-ОХУ-БНХАУ-ыг холбосон төмөр замын асуудал яригдлаа. Түүнчлэн Монгол улсаар хийн хоолойг дамжин өнгөрүүлэх асуудлаар Хятадын тал нааштай хүлээж авч байна” гэв.

Бизнес эрхлэгчдийн зүгээс Ерөнхий сайд болон сайд нарт хандан өөрсдийн бизнесийн үйл ажиллагаанд тулгамдаж буй бэрхшээлүүдээсээ хуваалцаж байлаа. Тэд ихэвчлэн уул уурхай болон хот төлөвлөлт барилгын салбарт учирж буй бэрхшээлээсээ дурдсан юм.

 
Гэрэл зургийг mpa.mn Бээжин хотоос

Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дарга Б.Лхагважав уулзалтыг хөтлөн чиглүүлсэн бөгөөд энэ үеэр Завхан аймгийн Тэлмэн суманд баригдах 100 мвт хүчин чадал бүхий дулаан цахилгааны станцийн гэрээнд гарын үсэг зурсан Монголын талын мэндчилгээг Ерөнхий сайдад уламжилжлахдаа “Найман жилийн хугацаанд шийдэгдэж чадаагүй байсан станцийн асуудал Ерөнхий сайдын айлчлалын үеэр эцэслэгдэж хоёр тал гарын үсэг зурлаа. 19 сарын дараа болох дулаан цахилгааны станцийнхаа нээлтэд Ерөнхий сайдыг урьж байна” гэж Б.Лхагважав даргаар дайлгасан байв.

Өчигдөр Монгол-Хятадын Бизнесийн Форумын үеэр нийт 4.6 тэрбум долларын хөрөнгө оруулалт бүхий бизнесийн гэрээнүүд хийгдсэнийг бид мэдээлсэн. Засгийн газрын хувьд 450 орчим сая долларын санхүүгийн эх үүсвэрийг тодорхой төслүүдэд зарцуулахаар Хятадын талтай тохиролцоод байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Өвөрмонголын Баяннуур хотод ажиллаж үргэлжлүүлэн Монгол Улсын Гашуунсухайт боомтын нөхцөл байдалтай танилцана.

Мөн Эрдэнэс Таван Толгой компани дээр ажиллана. Ингэснээр Ерөнхий сайдын БНХАУ-д хийж буй айлчлал өндөрлөж орон нутгийн томилолтод шилжих юм.

x